Турк, Сирид даваа гарагт хүчтэй газар хөдлөлтийн улмаас нийт 36 мянга гаруй хүн амиа алдсан. Газар хөдөлснөөс хойш цаг өнгөрөх тусам амьд үлдэгсдийг олох боломж эрс багассан ч олон өдрийн дараа ч нурангин дороос амьд хүмүүсийг олсоор байна.
Туркийн зүүн өмнөд хэсгийн Кахраманмараш мужийн Дулкадироглуд газар хөдөлснөөс хойш ес дэх өдөр буюу 198 цагийн дараа нурангин дороос ах дүү хоёрыг аварчээ. Энэ талаар Туркийн Анадолу агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, мягмар гарагт аврагчид 17 настай Мухаммед Энес Йенинар болон түүний ах 21 настай Баки Йенинар нарыг барилгын нурангин дороос олж, авран эмнэлэгт хүргэжээ.
Эргэн сануулахад, Туркийн зүүн өмнөд хэсэгт болон Сирид хоёрдугаар сарын зургаанд шилжих шөнө 7,7-7,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Энэ газар хөдлөлтийн улмаас Туркэд амиа алдсан хүний тоо 31,6 мянган хүн амиа алджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |