Өнгөрсөн долоо хоногт болсон газар хөдлөлтийн улмаас Туркэд олон мянган барилга байшин нурж, нутгийн иргэд орон гэргүй болсон. Ийм нөхцөлд иргэдийг түр сууцаар хангахын тулд зарим шийдвэрийг гаргажээ.
Андолу агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон хүмүүсийг түр сууцаар хангахын тулд чингэлгэн сууц болон угсралтын хийцүүдийг гурван сарын хугацаанд экспортлохыг хориглосон шийдвэрийг Туркийн Худалдааны яам гаргажээ.
Эргэн сануулахад, хоёрдугаар сарын зургаанд шилжих шөнө Туркийн зүүн өмнөд хэсэгт хоёронтаа хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн дараах чичирхийлэлтүүд энэ улсын 10 муж, хөрш Сирид ч мэдрэгдэж, нийтдээ 40 гаруй мянган хүн амиа алдаж, олон мянган хүн орох оронгүй болсон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |