Буриадын их сургуулийн оюутан, 23 настай Владимир Марактаев Орост дайчилгаа эхэлсний дараа Монголоор дамжин Өмнөд Солонгосыг зорьжээ. Гэвч 11 дүгээр сарын 12-ны өдөр Инчоны нисэх буудал дээр буухад түүнийг армид дайчлагдахаас зугтах нь дүрвэгчийн статус олгох үндэслэл болохгүй хэмээн үзэж, түүнийг Өмнөд Солонгос руу нэвтрүүлэхээс татгалзсан байна.
Ингээд Владимир Марактав нисэх буудлын дундын бүсэд үлдэхээс аргагүй болжээ. Харин Өмнөд Солонгосын эрх баригчид түүнийг нисэх буудал дээр хоноглохыг зөвшөөрсний дээр хоол хүнс өгч байгаа аж. Тэрбээр мөн л Украин руу дайчлагдахаас зугтсан дөрвөн орос залуугийн хамт гурван сарын туршид нисэх буудал дээр амьдарч байгаа талаар "Номер один" сонин мэдээлжээ.
Саяхан Инчон хотын шүүх 2022 оны намар Оросын хоёр иргэний гаргасан дүрвэгчийн статус олгох тухай өргөдлийг авч хэлэлцэхийг цагаачлалын албанд үүрэг болгосон байна. Харин өргөдөл гаргасан өөр нэг хүний хүсэлтийг шүүх хүлээн аваагүй байна. The Korea Times сонины мэдээлснээр, Буриадын оюутан Владимир Марактаев болон хөлбөмбөгчин асан Жашар Жубиев нар хоёрдугаар сарын сүүлээр шүүхийн сонсголд орж, тэдний асуудлыг шийдэх юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |