Хятадын эрх баригчид сүүлийн жилүүдэд хойч үе болсон хүүхэд, багачуудад чиглэсэн хөтөлбөр, шийдвэр хэрэгжүүлэх болсон. Хүүхдүүдийг хэт ачааллаар дарахгүйн тулд төлбөртэй сургалтуудад олон цагаар явуулахгүй байх, бага ангийн хүүхдүүдээс шалгалт авахыг багасгах зэрэг шийдвэр гаргаж байсан бол энэ удаад сурагчдыг 21:00 цаг гэхэд унтаж амрахыг зөвлөжээ.
Тодруулбал, Жянсу мужийн сургуулийн захиргаа сурагчдаа 21:00 цагаас хойш гэрийн даалгавар хийлгүй, унтаж амрахыг уриалжээ. Сургуулийн захиргаа гэрийн даалгаврын хэмжээн дээр онцгой анхаарахын дээр эцэг эхчүүд хүүхдүүдээ гэрийн даалгавар хийхэд нь туслах ёстойг анхааруулсан байна. Ингэснээр сурагчид сайтар унтаж амрах боломжтой, сайн амарсан хүүхэд сурлага сайтай байна гэж сургуулийн захиргаа мэдэгджээ.
Энд дуулгахад, багш нарын өгсөн сануулга, эсвэл муу дүнг тэсвэрлээгүй хүүхдүүд амиа хорлох хүртэл үйлдэл хийж байсан юм. Тухайлбал, 2017 онд 10 настай охин муу сурч байгаагийнхаа улмаас амиа хорлосон бөгөөд ийм тохиолдлууд хэдэнтээ гарч, нийгэмд шуугиан дэгдсэний дараа Хятадын эрх баригчид сурагчдад ирэх хичээлийн дарамтыг багасгахыг хичээж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |