ОХУ-ын Ростов мужийн шүүх тус мужийн 19 настай оршин суугчийг цэргийн комиссарын газар галдан шатаасан хэрэгт буруутай гэж үзэн дөрвөн жилийн хорих ял оноожээ. Энэ талаар Интерфакс агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн оны тавдугаар сард Ростов мужийн Гуково хотод хар хувцас өмссөн хүн шөнийн цагаар цэргийн комиссарын газрын байр руу очин, шатамхай шингэн бүхий лонх шидээд зугтсан бөгөөд түүнийг хоёр хоногийн дараа баривчлан саатуулжээ. Тэрбээр цэргийн комиссарын газрыг шатаавал 3000 рубль өгнө гэж интернетээр харилцсан хүн амласан тул ийм хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн байна.
Ингээд түүнийг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн танхай үйлдсэн, бусдын өмч хөрөнгийг сүйтгэхийг завдсан хэрэгт буруутай гэж үзжээ. Улмаар гэм буруу нь нотлогдсон гэж үзэн дөрвөн жилийн хорих ял оноосон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |