ОХУ Украинд дайн хийсэн нэг жилийн хугацаанд орчин үеийн танкнуудынхаа тал хувийг алдсан гэнэ. Энэ талаар Британийн Олон улсын стратегийн хүрээлэнгийн тайлангаас иш татан Der Spiegel мэдээлжээ.
Тайланд өгүүлснээр, ОХУ дайн эхэлснээс хойш Т-72Б, Т-72Б3М танкны нөөцийн 50 орчим хувийг алдсан байна. Эдгээр танкууд нь Оросын зэвсэглэлд байх хамгийн орчин үеийн танкуудын нэгд тооцогддог, харин танкуудаа ихээр алдсаны улмаас Оросын арми хуучин техникүүдээ агуулахаас гарган ашиглахаас аргагүй болсон гэж Олон улсын стратегийн хүрээлэнгийн тайланд өгүүлжээ.
Үүний зэрэгцээ Оросын нисэх хүчин ихээхэн хохирол амссан гэж шинжээчид онцолсон байна. Тэдний үзэж байгаагаар, дайн эхлэхээс өмнө байсан онгоцнуудынхаа 6-8 хувийг дайны үеэр алдсан гэнэ. Харин Су-24М бөмбөгдөгч, Су-30СМ сөнөөгч онгоцнуудын тухайд хохирол 10-15 хувьтай байгаа аж.
Энд дуулгахад, дайн эхэлсэн цагаас л Оросын цэргийн техникийн хохирол асар их байгаа талаар барууны тусгай албад мэдээлсээр байгаа юм. Энэ нь Украины арми барууны орчин үеийн зэвсгээр хангагдсан байсантай холбоотой гэж шинжээчид үздэг.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |