Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
"Турк-нэг зүрх" аяны хүрээнд шууд нэвтрүүлгийн үеэр 115 тэрбум лир цугларчээ
2023-02-16

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Турк, Сирид хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 41 мянга гаруй хүн амиа алдаж, олон хот суурин бүрэн сүйрсэн юм. Гамшигт өртсөн хүмүүст туслах зорилгоор Туркэд хэвлэл мэдээллийнхэн хамтран, хандив цуглуулах зорилготой шууд нэвтрүүлэг дамжуулж байна. 

 

Анадолу агентлагийн мэдээлснээр, телевиз болон радио сувгуудын "Турк -нэг зүрх" уриатай шууд нэвтрүүлэг одоо ч үргэлжилж байгаа бөгөөд орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 16-ны 03:10 цагийн байдлаар хандивын хэмжээ 115, 1 тэрбум лир (6 106 000 000 ам.доллар)-ийг давсан бол дэмжсэн зурвас 9 000 000 иржээ.

 

Туркийн 11 мужийг хамарсан газар хөдлөлттэй холбоотой хандивын аян хоёрдугаар сарын 15-ны өдөр эхэлсэн бөгөөд энэ шууд нэвтрүүлгийг Турк, Азербайжан, Киприйн телевиз, радиогийнхан хамтран дамжуулж байгаа аж.

 

Дэлхийн олон орны нийт 213 телевиз, 562 радио "Турк-нэг зүрх" аяныг дэмжжээ. Шууд нэвтрүүлгийн үеэр Туркийн Ерөнхийлөгч Эрдоган студитэй утсаар холбогдож, газар хөдлөлтийн улмаас  амиа алдсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлэхийн дээр газар хөдлөлтийн хор уршгийг арилгахад төрөөс бүх нөөц хүчээ дайчилна хэмээн амлажээ.

 

Түүний өгүүлснээр 250 мянга гаруй хүн гамшгийн бүсэд амралтгүй ажиллаж байгаа аж. 

 

"Бидний зорилго бол жилийн дотор нурсан барилгын оронд аюулгүй, тайван амьдарч болох шинэ барилга барих явдал юм. Эхний ээлжинд засгийн газраас 100 тэрбум лир гаргасан. Өнөөдрийн арга хэмжээний тухайд, аяны хүрээнд цугларсан лир бүрийг газар хөдлөлтийн улмаас хохирсон хүмүүст зарцуулна" хэмээн Эрдоган мэдэгджээ.

 

Түүнчлэн улс төрчид, бизнесмен, жүжигчид, спортын алдартнууд Туркээс болон бусад улс орнуудаас шууд нэвтрүүлэгтэй холбогдож, Туркийн ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ нэг байгаагаа илэрхийлсэн байна. Тэдний дунд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, Киприйн Ерөнхийлөгч, Албанийн Ерөнхий сайд нар багтаж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин