Хоёрдугаар сарын 14-ний өдөр Триполи хотоос холгүйхэн усан онгоц сүйрсний улмаас Ливийн 73 цагаач ор сураггүй болсон, амиа алдсан байж болзошгүй гэж Олон улсын цагаачлалын байгууллага мэдэгджээ.
Тус байгууллагын мэдээлснээр, Ливийн 80 иргэнийг суулгасан хөлөг онгоц Европыг чиглэн хөвж байсан аж. Онгоц осолдсоны дараа долоон цагаачийг аварч чадсан, тэд одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна.
Харин 73 цагаачийг сураггүй болсон, амиа алдсан байж болзошгүй гэж үзэж байгаа талаар Олон улсын цагаачлалын байгууллага мэдэгджээ. Хөлөг онгоц хоёрдугаар сарын 14-ны өдөр Каср-Алкаяраас Европыг чиглэн хөдөлж, удалгүй осолджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |