Бензин эсвэл дизелиэр ажилладаг дотоод шаталтын хөдөлгүүртэй шинэ автомашинуудыг 2035 оноос худалдахыг хориглох тухай хуулийг Европарламентын гишүүд дэмжин баталжээ. Энэ талаарх мэдээлэл Европарламентын албан ёсны сайт дээр нийтлэгдсэн байна.
2035 оноос эхлэн дотоод шаталтын хөдөлгүүртэй машин худалдахыг хориглох хуулийг 340 гишүүн дэмжиж, 279 гишүүн татгалзсан санал өгсөн байна. Ийм хориг хэрэгжүүлснээр СО2 хаягдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах зорилготой аж.
Энэ алхам нь дотоод шаталтын хөдөлгүүртэй машиныг худалдаалахыг зогсоох, цаашлаад цахилгаан машин руу бүрэн шилжих нөхцөлийг бүрдүүлж байна гэж шинжээчид үзжээ. Харин шинэ хуулиар хүлэмжийн хий, нүүрстөрөгчийн ул мөр үлдээдэггүй, нүүрстөрөгч, устөрөгчийн давхар ислээр хийгддэг түлшээр ажиллах автомашиныг хориглохгүй аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |