"Аль-Каида" бүлэглэл шинэ толгойлогчтой болжээ

img

"Аль-Каида" алан хядах бүлэглэл Саиф аль Адель гэх шинэ толгойлогчтой болжээ. Энэ талаар НҮБ-ын шинэ тайланд дурдсан байна. Түүнээс өмнөх толгойлогч болох Айман аз-Завахириг  2022 оны долдугаар сарын 31-ний өдөр Кабулд Америкийн пуужингаар устгасан юм. 

 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, 2023 оны нэгдүгээр сард АНУ-ын тусгай албадын албан ёсны төлөөлөгчид "Аль-Каида"-ийн тэргүүнээр хэн болсон нь тодорхойгүй хэмээн ярьж байсан аж. Харин НҮБ-ын дэлхийн терроризмын эрсдэлийн тухай тайланд өгүүлснээр, Египетийн тусгай албаны офицер асан Саиф аль Адель "маргаангүй тэргүүн нь" хэмээн онцолжээ. 

 

1998 оны 11 дүгээр сард АНУ-ын Холбооны шүүгчид Аделийг Танзани, Кени дахь АНУ-ын Элчин сайдын яамд руу алан хядах ажиллагаа үйлдсэн хэмээн буруутгаж байлаа. Тухайн үед энэ халдлагын улмаас 220 хүн амиа алдаж, 5000 гаруй хүн шархадсан юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

SHINE OYUN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-02-16