Майкрософт компани программ хангамжийн бүхий л бүтээгдэхүүндээ нейро сүлжээний технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Эхний ээлжинд Word, PowerPoint болон Outlook программууд хиймэл оюун ухаантай болно гэж The Verge мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, программын шинэчлэлийг гуравдугаар сард хийж магадгүй гэнэ. Хиймэл оюун ухаан суурилуулснаар Outlook программыг ашиглах үед хайлтыг түргэсгэх, цахим захидалд хурдан хариу өгөх зэрэг боломжтой болох бол Word программ дээр бичих текстийг сайжруулах, үйлдлүүдийг боловсронгуй болгохын тулд хиймэл оюун ухаан ашиглахаар зэхэж байгаа аж.
Түүнчлэн хүснэгт,диаграмм бүтээхэд зориулан PowerPoint программд ч нейро сүлжээг нэвтрүүлэхээр Майкрософт төлөвлөжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |