Yahoo News: Оросын бөмбөгдөгч онгоцны инженер АНУ-аас орогнол хүсчээ

img

Оросын бөмбөгдөгч онгоцнуудыг бүтээхэд оролцсон инженер 12 дугаар сарын сүүлээр АНУ-ын баруун өмнөд хил дээр ирж, орогнол хүссэн гэнэ. Тэрбээр Оросын цэргийн нууцыг ч өгнө гэж хэлсэн талаар Yahoo News мэдээлжээ. 

 

Тодруулбал, АНУ-ын Гааль, хилийн албаны тайланг Yahoo News олж авсан бөгөөд энэ тайланд Оросын инженер хил дээр ирмэгцээ орогнол хүсэж, Оросын маш нууц цэргийн материалуудаас заримыг нь өгч болно хэмээн өгүүлсэн гэнэ. Инженер эр гэр бүлийнхнийхээ хамт хуягласан машинаар ирсэн бөгөөд Оросын тэрс үзэлтэн Алексей Навальныйг дэмжсэн эсэргүүцлийн жагсаалд оролцсон тул өөрийг нь мөрдөн мөшгиж байгаа гэдгээс эмээсэн хэмээн өгүүлжээ. Түүнчлэн АНУ-ын Засгийн газар сонирхохуйц материалууд байгаа хэмээсэн байна. 

 

Оросын инженерийн өгүүлснээр, тэрбээр 2018-2021 онуудад Казань дахь онгоцны үйлдвэрт байлдааны онгоц бүтээхэд оролцсон гэнэ. Энэ нь "Цагаан хун" гэгддэг Ту-160 байлдааны сөнөөгч онгоц гэж тэрбээр өгүүлсэн талаар гаалийн тайланд өгүүлсэн байна. Yahoo News энэ мэдээллийг цацсаны дараа АНУ-ын Гаалийн алба энэ талаар ямар нэг тайлбар өгөөгүй аж. 

 

Г.Бямбасүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Одоо оросын зохион бүтээгчидын хэрэгцээ Америкт огт байхгүйшт.Хол хоцорцон. Супер соник буюу хэт авианы пуужин АНУ аль 2013 оноос зэвсэглэлдээ нэвтрүүлцэн, одоо харин хэт авианы онгоц бүтээж байгаа. Гэтэл орос пуужин хийж хүн харвана гэж Путин нь ярьсанаас цаашгүй л байгаа.Харин хятадуудад л оросууп хэрэгтэй
2023-02-17
MANAIHAAN SETGEGDEL BICHIJ HUMUUS DOTOR orosiinTagnuuluud NBA shuu
2023-02-16
Тэрс үзэлтэн:
Арчаагүй хүмүүс олон бий болсон байна улсаасаа эх орноосоо урвагчид өршөөл үгүй
2023-02-16
Насаараа айдастай амьдрах юу нь сайн байх вэ? Хаана ч байсан хамаагүй амьдрал ньүхлээр төгсөнө.
2023-02-16
Www:
Ukhert khamaagui
2023-02-15
иргэн:
яргачин Путин улсаа сүйрүүлж дэлхийд заналхийлж байна
2023-02-15
Www:
Ukhert khamaagui
урвагч
2023-02-15