Хоёрдугаар сарын зургааны өдөр Туркэд газар хөдөлснөөс хойш ес хоног хэдийнэ өнгөрөөд байна. Олон мянган хүний амь насыг авч одсон энэ газар хөдлөлт болсноос хойш аврагчид амралтгүй ажиллаж байгаа, мөн ойрын үед эрлийн ажлыг зогсоохгүй гэнэ.
Тодруулбал, байгалийн гамшиг тохиосон бүс нутгуудад нурангин дор дарагдсан сүүлчийн амьд хүнийг олохоос нааш эрэн хайх, аврах ажиллагааг зогсоохгүй гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, гамшгийн бүсэд 250 мянган хүн ажиллаж байгаа аж.
Түүнчлэн, газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон хүмүүсээс 1,6 сая нь түр байраар хангагдсан гэдгийг Эрдоган онцолжээ. Туркийн Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр, 175 мянга гаруй майхан, 5,4 мянган чингэлгэн сууцыг барьсан байна. Харин сүйрсэн хотуудыг барилгажуулах ажил ирэх гуравдугаар сараас эхлэх аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |