Хойд Солонгост Ким Жон Уны охины гэрэл зурагтай марк гаргажээ. Эдгээр маркан дээр Кимийн охин баллистик пуужингийн туршилтан дээр байгаа зургийг байрлуулсан талаар Хойд Солонгосын шуудангийн сайтаас авсан мэдээлэлтэйгээр РБК дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2022 оны 11 дүгээр сард болсон "Хвасон-17" тив алгасах баллистик пуужингийн туршилтад зориулан Ким Жон Уны охины зурагтай цуврал марк гаргажээ. Маркны зурган дээр 10 настай Ким Жу Э аавынхаа хамт "Хвасон-17" цогцолборын наана зогсох аж.
Энэ пуужин нь 15 мянган километрийн тусгалтай, хэд хэдэн цөмийн хошуу тээх чадвартай гэж шинжээчид үздэг.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |