Одоогоос 800 орчим жилийн өмнө барьсан цайзыг худалдахаар болжээ. Энэ цайз 20 унтлагын өрөөтэй, байгалийн үзэсгэлэнт газар оршдог аж.
Байгалийн үзэсгэлэнт газар Форт Кейрас цайзыг 1265 онд зэрлэгүүдийн дайралтаас хамгаалах зорилгоор байгуулжээ. Энэ цайз баялаг мөн аймшигт түүхийг агуулдгаараа алдартай. XV-XVI зуунд энэ цайзыг шулмын ангийн үеэр шулам хэмээн буруутгагдсан эмэгтэйчүүдийг шүүх, тэднийг цаазлах ажиллагаа явуулахад ашигладаг байв. 1692 онд энэ цайзыг цэргийн зориулалтаар бэхжүүлж, ийнхүү шинэчилсэн нь Дэлхийн хоёрдугаар дайны үед ч хэрэг болж байсан гэдэг.
1950-иад онд Форт Кейрас цайзыг хүүхдийн зуслан болгож ашиглаж байсан бол 1967 оноос иргэний зориулалттай болжээ. Одоо энэ нь нэг гэр бүлд хамаардаг, музей, хурим зохион байгуулах зорилгоор ашиглагддаг болсон байна. Зуны цагаар жуулчид ихээр зорьж ирдэг энэ цайз Прованс-Альп, Номин эргийн бүсэд, уулсын дунд оршдог аж.
Цайзын нутаг дэвсгэр дээр цэргийн казарм, талх барих газар, эмнэлэг, агуулах, сүм ч байдаг гэнэ. Цайзад 20 унтлагийн өрөө, 13 угаалгын өрөө байх бөгөөд нийт талбай нь 140 мянган метр квадрат юм байна. Энэ цамхагийг 4,5 сая еврогоор худалдахаар төлөвлөжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |