АНУ-ын Иллинойс мужид шороон шуурга дэгдсэний улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, 100 орчим машин мөргөлджээ. Энэ ослын улмаас олон хүн амиа алдаж, гэмтэж бэртсэн талаар орон нутгийн цагдаагийн газар мэдээлснийг АВС дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, 40-60 суудлын машин, 30 ачааны машин хурдны зам дээр мөргөлдөж, хоёр нь шатжээ. Энэ ослын улмаас зургаан хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархадсан байна.
Цагдаагийн газрын мэдээлснээр, гэмтэж бэртсэн 30 гаруй хүнийг эмнэлэгт хүргэжээ. Амиа алдсан болон гэмтэж бэртсэн хүмүүс нь 2-80 насны хүмүүс байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |