Арабын Нэгдсэн Эмиратдаа төдийгүй Ойрх Дорнод дахь цорын ганцад тооцогдох матрын хүрээлэн Дубайд нээгджээ. Энэ талаар Travel.ru мэдээлсэн байна.
Dubai Crocodile Park нэртэй энэ хүрээлэн 20 000 квадрат метгр талбайтай, Нил мөрний 250 матрыг байлгах тусгай орчныг бүрдүүлсэн байна. Тэдэнд зориулан Африкийн нуур мэт аквариум байгуулснаар хүрээлэнгээр зочлогсод матрыг хуурай газар төдийгүй усан доогуур сэлж байгаагаар нь харах боломжтой аж. Эдгээр матруудын дунд 4,5 метр урттай 25 настай матар ч байгаа гэнэ.
Энэ хүрээлэн өдөр бүр 10.00-22.00 цагийн хооронд зочдыг хүлээн авах юм байна. Одоогоор тасалбарыг цахимаар худалдаалж эхлээгүй, гагцхүү касснаас худалдаж авах бөгөөд насанд хүрэгчид 95 дирхам, хүүхэд 75 дирхамаар үзэх боломжтой аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |