Украины Ерөнхийлөгч Зеленский дайчилгааг дахин гурван сараар сунгахыг санал болгожээ

img

Украинд дайны байдал болон дайчилгааг дахин гурван сараар сунгах саналыг тус улсын Ерөнхийлөгч Зеленский парламентад оруулжээ. Энэ талаар "Украины үнэн" сонин мэдээлсэн байна. 

 

Украинд зарласан дайны байдал болон дайчилгааны хугацаа энэ сарын 19-нд дуусах аж. Улмаар дайны байдлыг 2023 оны тавдугаар сарын 20-ны 05.30 цагаас эхлэн 90 хоногийн хугацаатай сунгах саналыг Украины Ерөнхийлөгч гаргасан байна. Түүнчлэн мөн хугацаагаар дайчилгааны хугацааг сунгахыг санал болгожээ. 

 

Украинд 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр болон ОХУ тус улс руу дайрсан өдрөөс эхлэн дайны байдал зарласан. Ингээд маргааш нь Зеленский бүх нийтийн дайчилгааг зарлаж, цэргийн үүрэгтэн эрчүүд улсаасаа явахыг хориглосон юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
80-аад онд Иран Ирак 2 хоорондоо 9 жил байлдсан юм чинь 2 Славян дор хаяж 4 жил тулалдах байлгүй дээ.
2023-05-02
Зурхайч:
Украин тэсэж үлдэнэ, Орос ухрана
2023-05-02