АНУ болон НАТО-ийн гишүүн болсон Финланд улс хоёр талт батлан хамгаалахын хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийж байгаа талаар Финландын хэвлэлүүд мэдээлжээ.
Энэ хэлэлцээрийг эцэслэн байгуулвал АНУ-ын Зэвсэгт хүчин бэлтгэл хийх, техникээ байршуулах зорилгоор Финландын нутаг дэвсгэрийг саадгүй ашиглах боломжтой болох аж. Хэлэлцээрийн нэг шат өнгөрсөн долоо хоногт Хельскинки бүс нутагт болсон байна. Энэхүү хэлэлцээр нь Финландын аюулгүй байдлыг дээд зэргээр нэмэгдүүлэх арга, энэ асуудалд АНУ бол чухал хүчин зүйл гэж Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё мэдэгджээ.
Эргэн сануулахад, Финланд улс Украины эсрэг өдүүлсэн Оросын дайны дараа НАТО-д элсэх шийдвэр гаргаж, улмаар дөрөвдүгээр сарын дөрөвний өдөр НАТО-д элссэнээр энэ эвслийн 31 дэх гишүүн орон болсон юм. Ингэснээр Оростой хиллэх НАТО-ийн хил хоёр дахин нэмэгдэж, 2600 км болон тэлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |