Хятадын Хунань мужийн 36 настай Лю гэх эр архины хамаарлаа эмчлүүлэхийн тулд хятад эрдэмтдийн хийж буй туршилтад оролцож, биедээ чип суулгуулжээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна.
Хунань мужийн 36 настай Лю гэх эр мэс заслын аргаар тусгай чип суулгуулсан Хятадын анхны оршин суугч болжээ. Хүний биед чип суулгаж, архины хамаарлаас нь эмчлэх эмнэлзүйн туршилтыг НҮБ-ын Мансууруулах бодисын хяналтын олон улсын зөвлөлийн дэд ерөнхийлөгч асан Хао Вэйн удирдлага дор хийж байгаа аж.
Хүнд чип суурилуулсны дараа хүний бие организмд налтрексон ялгарч, энэхүү бодис нь согтууруулах ундаанаас таашаал авах мэдрэмжийг хариуцдаг тархины мэдрэгчүүдийг ажиллагаагүй болгох гэнэ. Ингэснээр хүн согтууруулах ундаа уух хүсэл сонирхолгүй болох бөгөөд чип тав хүртэлх сарын хугацаатай үйлчилнэ гэж тооцоолж байгаа юм байна. Ийм чипийг суулгуулсан Хятадын анхны хүн болсон Лю 15 гаруй жил согтууруулах ундаа хэрэглэжээ. Тэрбээр өдөрт дунджаар хагас литр хятад архи уудаг байсан байна.
Энд дуулгахад, 2018 онд хийсэн судалгаагаар Хятад улс согтууруулах ундаанаас үүдэлтэй нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлдэг аж. 2017 онд 650 мянган эрэгтэй, 59 мянган эмэгтэй согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэйгээр нас баржээ. Хятадад 45-59 насны эрчүүд илүүтэй согтууруулах ундаа хэрэглэдэг гэсэн статистик мэдээлэл байдаг юм байна.
Г.Бямбасүрэн