Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
ОХУ-ын Брянск мужид төмөр зам дэлбэлсний улмаас галт тэрэг замаасаа гарч, шатжээ
2023-05-02

Оросын Брянск мужид төмөр зам дэлбэлсний улмаас ачааны галт тэрэг замаасаа гарч, шатжээ. Энэ талаар Брянск мужийн эрх баригчид мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

"Унеч районд Брянск-Унеча чиглэлийн төмөр замын 136 км дээр тэрсэх төхөөрөмж дэлбэрч, улмаар ачааны галт тэрэгний зүтгүүр замаас гарсан. Энэ хэргийн улмаас хүн бэртэж гэмтээгүй. Шуурхай албад газар дээр нь ажиллаж байна" хэмээн Брянск мужийн захиргач Александр Богомаз Телеграм хуудсандаа бичжээ.

 

Замын энэ хэсэг нь Украины хилээс 60 орчим километр зайд оршдог юм. Замын хэсэгт дэлбэрэлт болсны улмаас хөдөлгөөнийг зогсоожээ. Оросын төмөр замын мэдээлснээр, энэ хэргийн улмаас зүтгүүр шатаж, ачааны долоон вагон замаасаа гарсан байна. Энэ галт тэрэг Беларусийн Гомелиос Брянск руу чиглэн газрын тосны бүтээгдэхүүн, мод ачиж явжээ.

 

Брянск муж нь Украин болон Беларусьтай хиллэдэг. Төмөр зам дэлбэлсэн хэрэг нь Украины талынхан хорлон сүйтгэх ажиллагаа явуулсантай холбоотой гэж орон нутгийн эрх баригчид мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Брянская Народная Республика
2023-05-02