Тавдугаар сарын зургааны бямба гарагт Их Британид III Чарльз хааныг сэнтийд залах ёслол болно. Энэ ёслолд дэлхийн 203 орны зочид оролцохоор болсон талаар Букингемийн ордон мэдээлжээ.
Тодруулбал, дэлхийн 203 орноос 2,2 мянган зочин хаан ширээнд залах ёслолд оролцох аж. Эдгээр зочдын дунд 100 орны төрийн тэргүүн багтаж байгаа гэж Букингемийн ордон мэдээлжээ. Улс орнуудын төрийн тэргүүн, хаадаас гадна парламентын гишүүд, сүмийн төлөөлүүд, дипломатууд, Нобелийн шагналтнууд зэрэг зочид ёслолд оролцох юм байна.
Энд дуулгахад, Их Британийн хатан хаан II Элизабет 2022 оны есдүгээр сарын наймны өдөр 96 насандаа таалал төгсөж, түүний хүү, Уэльсийн хунтайж Чарльз 73 насандаа хаан ширээнд суухаар болсон юм. 2022 оны есдүгээр сарын 10-ны өдөр Хаан ширээ залгамжлуулах зөвлөл Чарльзыг хаан хэмээн зарласан. Улмаар тавдугаар сарын зургааны өдөр сэнтийд залах ёслолыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд "Алтан алим" ажиллагаа" нэртэй сэнтийд залах ёслолын төлөвлөгөөг боловсруулжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |