Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Интерпол зэвсгийн наймааны хэргээр 14 мянган хүн баривчилж, 200 тонн хар тамхи хураажээ
2023-05-02

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага болох Интерпол хууль бус зэвсгийн наймаанд тавих хяналтын ажиллагааны түүхэн дэх хамгийн том хэргийг амжилттай мөрдөж дуусгасан талаараа дөрөвдүгээр сарын дундуур зарласан юм. Энэ ажиллагааг 15 орны мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр Латин Америкийн нутаг дэвсгэрт гүйцэтгэжээ. 

 

Ажиллагааны явцад мөрдөн байуаагчид 200 гаруй тонн хар тамхи хураасан талаар NBC мэдээлсэн байна. Мөн олон мянган хүн баривчилсан бөгөөд эдгээр хүмүүс зэвсэг, хар тамхи наймаалсан хэрэгт төдийгүй луйвар, хүний наймаа, орчны бохирдол, терроризмын хэрэгт буруутгагдаж байгаа аж. Интерполын онцолсноор энэхүү ажиллагаа нь Латин Америк дахь гэмт хэргийн бүлэглэлийн эсрэг өрнүүлсэн олон жилийн дайны нэгээхэн хэсэг болжээ. 

 

Тrigger IX нэртэй ажиллагаанд Мексикээс эхлээд Аргентин хүртэлх улс орнуудын цагдаагийн алба хаагчид оролцсон байна. Тэд тусгай ажиллагаа явуулж, хууль бус зэвсгийн наймаатай холбоотой 14 260 хүн баривчилсан нь урьд хожид гарч байгаагүй тохиолдол юм. Тэднээс 8263 галт зэвсэг, 305 мянган нэгж сум, зэр зэвсэг хураан авчээ. Хураагдсан зэр зэвсгийн гуравны нэгийг Уругвайгаас илрүүлсэн бөгөөд энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн том хэрэг болж байна. Түүнчлэн ажиллагааны хүрээнд цагдаагийнхан нийт 5,7 тэрбум долларын үнэ бүхий 203 тонн кокаин болон бусад мансууруулах бодис илрүүлжээ. 

 

Trigger IX ажиллагааны хүрээнд гэмт хэрэгтнүүдийг баривчилж, хориотой бодис хураасны дээр Парагвайд байсан 11 олзны хүнийг чөлөөлсөн байна. Мөн хүний наймааны сүлжээг илрүүлж, үйл ажиллагааг нь таслан зогсоожээ. 

 

Интерполын энэ удаагийн ажиллагаа нь түүхэн дэх хамгийн том ажиллагаанд тооцогдож байна. Олон улсын хэмжээнд ийнхүү хамтран ажилласан нь томоохон сүлжээ гэмт хэргийн бүлэглэлүүдийн үйл ажиллагааг ихээхэн сааруулах эерэг талтай гэж шинжээчид үзэж байгаа юм. Тухайлсан орны цагдаа, хүчний байгууллагууд дангаар ажиллахад хүч хүрэлцэхгүй, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд цагдаагаас хүч давуу байдлаараа хяналтаас гарах тохиолдол олон гарч байв. 

 

Тухайлбал, 2022 оны 12 дугаар сард 13-20 мянган хүний бүрэлдэхүүнтэй гэгддэг, Бразилын томоохон дээрмийн бүлэглэл болох "Нийслэлийн нэгдүгээр команд" бүлэглэлийн найман гишүүн Парагвайн шоронгоос оргож байв. Тэд хонгилоор дамжин оргосон бөгөөд энэ хонгилыг хоригдлууд өөрсдөө ухсан эсвэл хоригдлууд оргохоос өмнө шоронд засвар хийсэн барилгачид хөлс мөнгө аван тэдэнд хонгил гаргаж өгсөн эсэхийг цагдаагийнхан тогтоож чадаагүй юм. Оргосон хоригдлууд хүн барьцаалсан, хөнөөсөн зэрэг хүнд болон онц хүнд гэмт хэргээр шоронд ял эдлэж байгаад оргосон. Тэднийг нэн аюултай гэмт хэрэгтнүүд хэмээн эрэн сурвалжилж эхэлсэн ч одоо хэр нь олж чадаагүй байгаа юм.

 

Мөн энэ бүлэглэлийн 75 гишүүн 2020 онд Парагвайн  Педро-Хуан-Кабальеро хотод байх шоронгоос оргож байв. Энэ шоронгийн харгалзагчид болон бусад ажилтнууд гэмт хэргийн бүлэглэлийнхэнтэй үгсэн хуйвалдаж тэднийг шоронгоос оргуулсан гэж Парагвайн Дотоод хэргийн сайд тухайн үед мэдээлж байсан. Харин үүний дараа гарсан мэдээллээр тэднийг урьдчилан бэлдсэн хонгилоор дамжин  зугтсан хэмээж байлаа.

 

Сүүлийн жилүүдэд гарсан, гэмт хэргийн бүлэглэлүүдийн томоохон хэргүүдийн нэг нь 2022 оны тавдугаар сард Парагвайн прокурор Марсело Печчиг хөнөөсөн хэрэг байлаа. тэрбээр хар тамхи болон мөнгө угаахтай тэмцэх тал дээр Парагвайн түүхэн дэх хамгийн том ажиллагаанд оролцож, зэвсэг, хар тамхины наймаа, мөнгө угаасан хэргийг шалгаж байв.  Печчи бал сараа тэмдэглэн Бару арал дээр аялж байх үед хоёр эр түүн рүү ойртон ирж, гурвантаа буудан хөнөөсөн байна. Гэмт хэрэгтнүүдийг баривчилж, олон жилийн хорих ял оноож байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Micheline Peric:
URGENT AND EFFECTIVE LOVE SPELL CASTER TO HELP YOU GET BACK YOUR EX LOVER VERY FAST WHATSAPP +2348124644470 My Name is Micheline Peric from Ireland, I want to say thank you to PRIEST WISDOM for the good thing he has done for me,Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide happiness and my Joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things PRIEST WISDOM has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 24hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful, PRIEST WISDOM you can always email him here: Supernaturalspell0@gmail.com or WHATSAPP / cell phone +2348124644470 or view his blog his web page https://supernaturalspell21.blogspot.com/ or go to his page https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-05-02
зочин:
Капиталист монголд Хар тамхи зарсан борлуулсан хэрэглэдсэн этгээд 2 жилийн ял дав заалдаад 2 жилийн тэнсэн харгалзах ял Гавъяат жүжигчин дуучин шүү
2023-05-02
зочин:
Саяхан ш дээ Манай Германд байдаг элчин сайд Консулууд машинаараа зүгээр л зах дээр 70 кг гурил зарж байдаг шиг Хар тамхийг 70 кг аар нь шуудайлаад л зөөж зардаг байсан тэгээд зохион байгуулагч захиалагч нар ямар ч ялгүй нөгөө дархан эрх гэдгээрээ уснаас хуурай гарсан
2023-05-02