Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёль АНУ-д албан ёсны айлчлал хийсэн. Тэрбээр Жо Байдентай Цагаан ордонд уулзжээ.
NBC агентлагийн мэдээлснээр, Цагаан ордонд болсон уулзалтын дараа Америкийн Ерөнхийлөгчийн хүсэлтээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч "American Pie" дууг дуулжээ. Байден Юн Сок Ёль энэ дуунд дуртай гэдгийг нь мэдэх бөгөөд чухамхүү энэ дууг дуулж өгөхийг хүссэн байна. Юн Сок Ёль энэ дуунд сургуульд байхаасаа л дуртай байсан хэмээн хариулжээ.
Өмнөд Солонгосын төрийн тэргүүн энэ дууг дуулсан нь төрийн үдшийн зоогийн зочдоос ихээхэн талархал хүлээсэн байна. Түүнийг дуулж дууссаны дараа American Pie дууны зохиогч Дон Маклины гарын үсэгтэй гитарыг Байден Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид бэлэглэжээ.
Г.Бямбасүрэн