Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
"Рашизм" гэсэн нэр томъёоллыг Украинд хуульчлав
2023-05-03

Украины Дээд рад "Оросын Холбооны Улсын улс төрийн дэглэм рашизмын үзэл суртлыг ашиглаж, рашизмын зарчим болон практикийг тоталитар, хүнийг үзэн ядах арга болон ашиглаж байгааг буруутгах тухай" тогтоол гаргажээ. Ингэснээр Украин улс "рашизм" гэх нэр томъёог хуульчилсан байна. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Дээд радын гишүүд өнөөгийн үүссэн нөхцөл байдал, үзэгдлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлахыг оролдсон барууны  төдийгүй Украины түүхч нийтлэлч, соёл судлаачдын тодорхойлолт дээр үндэслэн "рашизм гэдэг нь орчин үеийн Оросын фашизм" гэсэн дүгнэлтэд хүрчээ. 

 

Ингэснээр өнөөгийн дайн, түүнтэй холбоотой үзэл суртлыг рашизм хэмээн нэрлэхээр болжээ. 

 

"Украины эсрэг өдүүлсэн Оросын хэрцгий, шалтгаангүй дайн нь В.Путиний улс төрийн дэглэмийн бодит мөн чанарыг дэлхий дахинаа нээн харуулсан бөгөөд энэхүү тоталитар дарангуйллын дэглэм нь өнгөрсөн үеийн хамгийн муу практикийг хэрэгжүүлж, фашизм, национал-социализмын үзэл санааг орчин үеийн Орос фашизм хувилбараар хэрэгжүүлж байна" гэж Украины Дээд радаас гаргасан тогтоолын тайлбарт өгүүлжээ. 

 

Энэхүү тогтоол нь Украины эсрэг өдүүлсэн түрэмгийллийн үндэс болох Оросын улс төрд хандах олон улсын институтүүдийн нэгдсэн чиг хандлагыг цаашид  тогтооно гэж Украины гишүүд найдаж байгаа аж.

 

Рашизм 

 

Рашизм гэдэг нь Владимир Путин төрийн эрхэнд гарснаас хойших Оросын үзэл суртал, нийгмийн практик болон улс төрийн дэглэмийг илэрхийлэхэд заримс судлаач, улс төрч, сэтгүүлчдийн ашиглаж буй үзэл суртлын томъёолол, шинэ үг хэллэг юм. Энэ нэр томъёолол нь улс төрийн байгууллын түрэмгий шинж чанар, эзлэн тү?рэмгийлэх гадаад бодлого, ультранационализм, хувь хүнийг тахин шүтэх, шовинизмыг илэрхийлж байгаа. 

 

"Раш" гэсэн эхний үе нь Оросыг англи хэлээр нэрлэх Russia гэсэн үгний дуудлагыг илэрхийлэх бол "изм" нь Орос дахь хүчирхийллийн шинжтэй үзэл суртал, тэр дундаа фашизмын утгыг илэрхийлэх аж. Түүнчлэн Украин руу түрэмгийлсэн дайнд оролцож буй цэргүүд болон Путиний дэглэмийг дэмжигчдийг "рашистууд" хэмээн нэрлэх болсон юм.

 

"Рашизм" гэсэн нэр томъёог анх 2008 онд болсон Гүржийн дайны дараа ашиглаж эхэлсэн. Харин 2014 онд Орос Крымийг эзлэн түрэмгийлсний дараа энэ нэр томъёолол ихээхэн түгэж байв.

 

Энэ нэршлийг анх сэтгүүлч Николай Андреев "Энгийн рашизм" гэсэн нийтлэлдээ ашиглаж байлаа. Нийтлэл 1990 онд Огонёк сонинд хэвлэгдэж байв. Гэхдээ тухай үед энэ нэршил нь Орос улстай шууд хамааралгүй, харин энэ улсын зохиолч, түүхч, курд гаралтай, цэрэг эх оронч үзлээрээ алдартай Карем Рашийн үзэл суртлаас үүдэн ийм нэр томъёо ашигласан гэж Андреев сэтгүүлч тайлбарлаж байв.Андреев Рашийг "цэрэгжсэн сэтгэлгээ"-тэй хэмээн буруутгаж, "хичнээн Раш түүний үзэл санаа нэгтнүүд батлах гэж оролдлоо ч өөр тусгаар орон руу танкаар довтолно гэдэг ариун үйлс биш" хэмээн бичиж байжээ. Энэ нийтлэлээс хойш Андреевын энэ үгийг хэд хэдэн зохиогч иш татаж байсан ч төдийлөн дэлгэрээгүй аж. 

 

Рашизм гэсэн нэр томъёо нь өнөөгийн утгаараа 2008 онд Гүрж рүү Оросын цэргүүд түрэмгийлсний дараа ихээхэн ашиглагдах болсон юм. Үүнээс хоёр жилийн дараа Украины сэтгүүлч  Остап Крывдык "рашизм"-ыг Оросын Холбооны Улсын эрх баригч дэглэмийн үзэл суртал хийгээд практик хэмээн тодорхойлж байв.

 

Улмаар 2014 онд Крымийг Орос эзлэн түрэмгийлсний дараа Украины хэвлэл мэдээллийн салбарт энэ үгийг ихээхэн ашиглаж эхэлсэн бол 2022 оны хоёрдугаар сард ОХУ Украины эсрэг өргөн цар хүрээтэй дайн эхлүүлсний дараа энэ нэршлийг өргөнөөр ашиглах болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тэнэг нэг угсаатай хүмүүс биёнээ үзэн яднахаашаа юм
2023-05-04
hovdiin must sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25r baaziin adagiin hulgaich baasanjav avtokambinatiin jolooch baasanjav goojuur psda
2023-05-03
Ха ха:
Рашистуудыг дэмжигчид бол мояашээснүүд шүү
2023-05-03
Энэ үгийг хэрэглэж байгаа улсад фашист дэглэм тогтож байгаа гдг нь ойлгомжтой. Ер нь фашизм өөрөө өөрийгөө устгадаг программ юм.
2023-05-03
пашизм фашизм рашизм юм уу хаха
2023-05-03