K2-18b ГАРАГ ДЭЭР АМЬДРАЛ БАЙЖ БОЛЗОШГҮЙ

K2-18b ГАРАГ ДЭЭР АМЬДРАЛ БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Одон орон судлаачид K2-18b гараг дээр амьдрал байж болзошгүй хэд хэдэн ул мөрийг илрүүллээ. Учир нь K2-18b гарагийн агаар мандалд амьд биет оршин буйг илтгэсэн  шинж тэмдэг тод илэрсэн байна.  Жэймс Вэбб сансрын телескопоор хийсэн судалгаанд K2-18b гарагийн агаар мандалд диметил сульфид (DMS), диметил дисульфид (DMDS) хэмээх бодисууд илэрчээ. Энэ бодиснууд нь зөвхөн манай гарагийн далайн бичил биетээс үүдэг аж.

Дэлгэрэнгүй
ОХУ ТАЛИБАН БҮЛЭГЛЭЛИЙГ ТЕРРОРИСТ БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТААС ХАСАВ

ОХУ ТАЛИБАН БҮЛЭГЛЭЛИЙГ ТЕРРОРИСТ БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТААС ХАСАВ

ОХУ-ын Дээд шүүх Талибан бүлэглэлийг "террорист байгууллага" хэмээн тодорхойлсон хуучин шийдвэрээ хүчингүй болгож, хоригийг албан ёсоор цуцалсан байна. Афганистаны эрх баригч Талибан бүлэглэлийг ОХУ-ын тал 2003 онд террорист байгууллагын жагсаалтад оруулж, тус бүлэглэлтэй харилцах аливаа үйлдлийг хууль зөрчсөнд тооцдог байв.

Дэлгэрэнгүй
АНУ, Украин, Европын төлөөлөгчид уулзав

АНУ, Украин, Европын төлөөлөгчид уулзав

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стив Уиткофф нар Францын нийслэл Парис хотноо Украин, Европын холбооны төлөөлөгчидтэй уулзлаа. Энэ уулзалтаар ОХУ-ын түрэмгийллийн эсрэг Украины хамгаалалтыг улам бэхжүүлэх асуудлаар хэлэлцсэн байна.

Дэлгэрэнгүй
Д.ТРАМП ИТАЛИЙН ЕРӨНХИЙ САЙД Ж.МЕЛОНИТОЙ УУЛЗАВ

Д.ТРАМП ИТАЛИЙН ЕРӨНХИЙ САЙД Ж.МЕЛОНИТОЙ УУЛЗАВ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони нар худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн талаар хэлэлцэв. АНУ, Европын хооронд худалдааны хэлэлцээр байгуулагдаж импортын тарифын асуудлыг шийдвэрлэж магадгүй уулзалт эерэг уур амьсгалтай болж байна.

Дэлгэрэнгүй
ФЛОРИДА МУЖИЙН КОЛЛЕЖИД ХАЛДЛАГА БОЛЖ 5 ХҮН АМИА АЛДАВ

ФЛОРИДА МУЖИЙН КОЛЛЕЖИД ХАЛДЛАГА БОЛЖ 5 ХҮН АМИА АЛДАВ

лорида мужийн FSU-ийн оюутны хотхонд зэвсэгт халдлага болж 5 хүн амиа алдаж 6 хүн шархдаад байна. Халдлага үйлдсэн этгээд үдийн цайны цагаар оюутны хотхонд гал нээж эхэлжээ. Гэмт этгээд болох 20 настай FSU-ийн оюутан Финикс Икнер нь Флорида мужийн Леон дүүргийн цагдаагийн ажилтны хүү, загвар өмсөгч байсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Дэлгэрэнгүй
АЛТНЫ ҮНЭ ШИНЭ ДЭЭД ТҮВШИНД ХҮРЭВ

АЛТНЫ ҮНЭ ШИНЭ ДЭЭД ТҮВШИНД ХҮРЭВ

АНУ-ын БНХАУ-д ногдуулсан импортын тариф хөрөнгийн зах зээлд тогтворгүй байдал хувьцааны ханшид нөлөөлж байна. Хөрөнгө оруулагчдын хувьд АНУ, БНХАУ-ын зах зээлд хөрөнгө оруулахаас татгалзаж, тодорхойгүй нөхцөл байдлыг ажиглаж буй. Тиймээс дэлхийн зах зээлд алтны үнэ шинэ дээд амжилт тогтоож лхагва гарагийн байдлаар унци тутам нь 3,357.40 ам.долларт хүрээд байна.

Дэлгэрэнгүй
ОХУ МАРИУПОЛЬ ХОТООС ДҮРВЭСЭН УКРАИНЧУУДЫН БАЙШИНГ ХУРААЖ БАЙНА

ОХУ МАРИУПОЛЬ ХОТООС ДҮРВЭСЭН УКРАИНЧУУДЫН БАЙШИНГ ХУРААЖ БАЙНА

ОХУ-ын эрх баригчид Мариуполь хотоос дүрвэсэн Украины оршин суугчдын орон сууц, байшингуудыг хураан авах ажлаа эрчимжүүлж байна. ОХУ-ын арми Мариуполь хотыг эзлээд гурван жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд дээрх хугацаанд Мариуполь хотын иргэд гэрээ орхин дүрвэсээр байгаа юм.

Дэлгэрэнгүй
КАЛИФОРНИ Д.ТРАМПЫН ТАТВАРЫГ ШҮҮХЭД ӨГСӨН АНХНЫ МУЖ БОЛОВ

КАЛИФОРНИ Д.ТРАМПЫН ТАТВАРЫГ ШҮҮХЭД ӨГСӨН АНХНЫ МУЖ БОЛОВ

Калифорни муж Дональд Трампын импортын тарифыг шүүхэд өгсөн АНУ-ын анхны муж улс боллоо. Тус мужийн амбан Гэвин Ньюом Дональд Трампын импортын тариф нь дэлхийн худалдааны дайныг өдөөж, эдийн засагт эмх замбараагүй байдал үүсгэж хэмээн буруутгаж нэхэмжлэл гаргажээ.

Дэлгэрэнгүй
ПЕРУГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН ОЛЛАНТА ХУМАЛАД15 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ

ПЕРУГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН ОЛЛАНТА ХУМАЛАД15 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ

Перугийн Ерөнхийлөгч асан Олланта Хумала мөнгө угаасан хэрэгт буруутгагдаж эхнэрийн хамт 15 жилийн ял сонслоо.  Лима хотын шүүх Ерөнхийлөгч асан Олланта Хумалаг Венесуэлийн Ерөнхийлөгч асан Уго Чавес болон Бразилийн барилгын “Odebrecht” компаниас хууль бус мөнгө авч сонгуулийн компанит ажилдаа зарцуулсан гэж үзсэн байна. Перугийн Ерөнхийлөгч асан Олланта Хумала нь  2006, 2011 онуудад болсон ерөнхийлөгчийнс сонгуульд зарцуулах гэж хууль бус мөнгийг дээрх эх үүсвэрүүдээс хүлээн авсан байна.

Дэлгэрэнгүй
АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТМЕНТ ГАДААДЫН ТӨСЛҮҮДЭД ОЛГОХ САНХҮҮЖИЛТИЙГ ЦУЦЛАВ

АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТМЕНТ ГАДААДЫН ТӨСЛҮҮДЭД ОЛГОХ САНХҮҮЖИЛТИЙГ ЦУЦЛАВ

АНУ-ын Төрийн департамент гадаадын төслүүдэд олгох нийт 214 сая ам.долларын 139 буцалтгүй санхүүжилтийг цуцалсан тухай “The Washington Free Beacon” сонинд нийтэлжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ шийдвэрийг баталсан бөгөөд уг шийдвэр өчигдрөөс хэрэгжиж эхэлжээ.

Дэлгэрэнгүй
ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ГҮҮР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ГҮҮР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Хятадын баруун өмнөд хэсэгт орших Гуйжоу мужид дэлхийн хамгийн өндөр гүүр ашиглалтад ороход бэлэн болжээ. Ирэх зургадугаар сард нээлтээ хийх уг гүүр нь Хятадын инженерчлэлийн гайхамшгийг харуулсан бүтээн байгуулалт болж байна.

Дэлгэрэнгүй
Д.ТРАМП НАТО, НҮБ-ЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗОГСООХ САНАЛ ГАРГАВ

Д.ТРАМП НАТО, НҮБ-ЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗОГСООХ САНАЛ ГАРГАВ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргаа 2026 оны санхүүгийн жилийн Төрийн департаментын төсвийг эрс танах санал гаргасан талаар “Reuters” болон “Associated Press” агентлагууд мэдээллээ.

Дэлгэрэнгүй
БНХАУ “BOEING”-Д ШАХАЛТ ҮЗҮҮЛЖ ЭХЛЭВ

БНХАУ “BOEING”-Д ШАХАЛТ ҮЗҮҮЛЖ ЭХЛЭВ

БНХАУ-ын эрх баригчид дотоодын агаарын тээврийн компаниудад АНУ-ын “Boeing” компаниас онгоц, эд анги, тоног төхөөрөмж худалдан авахаа зогсоох чиглэл өгсөн байна.Энэ нь  хоёр улсын хооронд өрнөж буй худалдааны дайнаас улбаатай бөгөөд өнгөрсөн мягмар гарагт Хятадын тал АНУ-ын бараанд 125 хувийн татвар ногдуулсан юм.

Дэлгэрэнгүй

"NVIDIA" 5.5 ТЭРБУМЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭХ ҮҮ?

Хиймэл оюун ухааны салбарын гол бүрэлдэхүүн чип үйлдвэрлэгч "Nvidia" компани худалдааны дайнаас их хэмжээний алдагдал хүлээхээр байна. Тус компанийн мэдээлснээр, АНУ-ын Засгийн газар Хятад руу хийх чипний экспортыг чангатгасанаар хамгийн багадаа 5.5 тэрбум ам.долларын зардал хүлээх төлөвтэй байна гэжээ. "Nvidia" Хятадын зах зээлд хамгийн эрэлттэй H20 хиймэл оюун ухааны чипийг экспортлохын тулд Холбооны Засгийн газраас тусгай зөвшөөрөл авах болсон.

Дэлгэрэнгүй
ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГАД ЖҮ ВЭНЖҮН ИЛТ ДАВУУ ЯЛЖ БАЙНА

ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГАД ЖҮ ВЭНЖҮН ИЛТ ДАВУУ ЯЛЖ БАЙНА

Шатрын спортын эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээн БНХАУ-д үргэлжилж байна. Даваа гарагт дэлхийн аваргын төлөөх найм дахь өрөг боллоо. Найм дахь өрөгт дэлхийн 17 дахь аварга, Хятадын гроссмейстер Жү Вэнжүн ээлжит хожлоо авч, гол өрсөлдөгч Тан Жүнийг дахин буулгаж авлаа.

Дэлгэрэнгүй
ХӨХ МӨРНИЙ ЁРООЛД ТУННЕЛ БАРИХ ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

ХӨХ МӨРНИЙ ЁРООЛД ТУННЕЛ БАРИХ ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

БНХАУ-ын Жянсү мужийн Наньтун хотын Хаймэнь дүүрэг орчимд хөх мөрний доогуур туннель барих түүхэн бүтээн байгуулалт эхэллээ. Энэхүү бүтээн байгуулалт нь дэлхийн усан доорх авто замын хамгийн том бүтээн байгуулалт юм. Усан доорх хамгийн урт туннель барих ажилд БНХАУ өөрсдийн инженерүүдийн зохион бүтээсэн хонгил ухагч төхөөрөмжийг ашиглаж байна гэж CCTV мэдээлэв.

Дэлгэрэнгүй

"BLUE ORIGIN" САНСАРТ ТҮҮХЭН НИСЛЭГ ҮЙЛДЭВ

"Amazon" компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын “Blue Origin” компани эмэгтэй алдартнуудаас бүрдсэн баг сансарт илгээж түүх бүтээв. “Blue Origin” компанийн зохион бүтээсэн “New Shepard” хөлөг Техас муж дахь талбайгаас амжилттай хөөрсөн байна. Эмэгтэй алдартнуудаас бүрдсэн баг сансарт ниссэн нь 1963 онд ЗХУ-ын сансарын нисгэгч Валентина Терешковаас хойш эмэгтэй хүн сансарт ниссэн анхны тохиолдол болов. 

Дэлгэрэнгүй
БНСУ ЧИП ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА НЭМЭГДҮҮЛНЭ

БНСУ ЧИП ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА НЭМЭГДҮҮЛНЭ

БНСУ-ын засгийн газар чип үйлдвэрлэлийн салбараа тэлэх бодлого баримталж байна. Энэ хүрээнд тус улсын Засгийн Газар 2025 онд хагас дамжуулагчийн салбартаа 23.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарлаад байгаа аж.

Дэлгэрэнгүй
Д. ТРАМП ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ЦАРЦААВ

Д. ТРАМП ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ЦАРЦААВ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Харвардын Их сургуулийн санхүүжилтийг царцаалаа. Тодруулбал даваа гарагт Холбооны Засгийн газар Харвардын их сургуульд олгогддог тэтгэлэгийн 2.2 тэрбум ам.доллар болоод үйл ажиллагааны 60 орчим сая ам.долларын санхүүжилтийг шийдвэр гаргасан тухай CNN мэдээллээ.

Дэлгэрэнгүй
БНХАУ: ХУДАЛДААНЫ ДАЙНД ЯЛАГЧ ҮГҮЙ

БНХАУ: ХУДАЛДААНЫ ДАЙНД ЯЛАГЧ ҮГҮЙ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэдий хариу арга хэмжээ авч байгаа ч дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч улсуудын сөргөлдөөн бусад улсад сөрөг нөлөө үзүүлэхийг хүлээн зөвшөөрч “Худалдааны дайнд ялагч үгүй” гэж мэдэгдсэн юм. Ши Жиньпины хувьд өнөөдөр Вьетнамын Ханойд айлчлах бөгөөд тарифын дайнд хамгийн их өртөж буй Зүүн Өмнөд Азийн улсуудтай харилцаагаа бэхжүүлэхийг зорьж байна.

Дэлгэрэнгүй