АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТМЕНТ ГАДААДЫН ТӨСЛҮҮДЭД ОЛГОХ САНХҮҮЖИЛТИЙГ ЦУЦЛАВ

АНУ-ын Төрийн департамент гадаадын төслүүдэд олгох нийт 214 сая ам.долларын 139 буцалтгүй санхүүжилтийг цуцалсан тухай “The Washington Free Beacon” сонинд нийтэлжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ шийдвэрийг баталсан бөгөөд уг шийдвэр өчигдрөөс хэрэгжиж эхэлжээ.
Тухайлбал, Узбекистанд хэрэгжүүлж буй "иргэний оролцоо", Молдова дахь "мэдээний редакцуудын тогтвортой байдал", Беларусь дахь "худал мэдээлэлтэй тэмцэх", Армени дахь "байгаль орчны тогтвортой байдал" зэрэг төслүүдийг санхүүжүүлэхээ зогсоожээ. Түүнчлэн Их Британид хэрэгжүүлж буй "хэвлэл мэдээллийн байгууллагуудын олон талт байдал" төсөлд олгох грант буюу буцалтгүй санхүүжилтийг цуцалсан байна.
Ман гадаадын хөтөлбөрүүдэд олгож буй зээл тусламжид Элон Маскийн тэргүүлж буй засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагаас (DOGE) нэмэлт шалгалт явуулжээ. Уг шалгалтын дүнгээр цуцлагдах ёстой буцалтгүй санхүүжилтийн тоог нэмэгдүүлжээ.
Дээрх тусламжийн хөтөлбөрүүдийг АНУ-ын Төрийн департаментын харьяа Ардчилал, хүний эрх, хөдөлмөрийн асуудал хариуцсан товчооны (DRL) шийдвэрээр санхүүжүүлж байсан. “Эдгээр хөтөлбөр нь DEI буюу олон янз байдал, тэгш байдал, оролцоог нэмэгдүүлэх гэх нэрийн дор хэрэгжиж буй үр ашиггүй санаачилгууд ба засгийн газрын тэргүүлэх чиглэлд багтдаггүй төрийн бус байгууллагуудыг санхүүжүүлж, татвар төлөгчдийн мөнгийг оновчгүй байдлаар зарцуулж байна” гэж АНУ-ын Төрийн департаментын мэдэгдэлд дурдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ