ПЕРУГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН ОЛЛАНТА ХУМАЛАД15 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ

ПЕРУГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН ОЛЛАНТА ХУМАЛАД15 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ

Перугийн Ерөнхийлөгч асан Олланта Хумала мөнгө угаасан хэрэгт буруутгагдаж эхнэрийн хамт 15 жилийн ял сонслоо.  Лима хотын шүүх Ерөнхийлөгч асан Олланта Хумалаг Венесуэлийн Ерөнхийлөгч асан Уго Чавес болон Бразилийн барилгын “Odebrecht” компаниас хууль бус мөнгө авч сонгуулийн компанит ажилдаа зарцуулсан гэж үзсэн байна. Перугийн Ерөнхийлөгч асан Олланта Хумала нь  2006, 2011 онуудад болсон ерөнхийлөгчийнс сонгуульд зарцуулах гэж хууль бус мөнгийг дээрх эх үүсвэрүүдээс хүлээн авсан байна. Тодруулбал, Олланта Хумала болон түүний эхнэр Хередиа нар 2006 оны сонгуулиар Венесуэлийн Ерөнхийлөгч асан Уго Чавесаас 200 мянган ам.доллар 2011 оны сонгуулиар Бразилийн барилгын “Odebrecht” компаниас 3 сая долларын санхүүжилт тус тус авсан байна.

Олланта Хумалагийн эхнэр тэргүүн хатагтай асан Хередиа шүүх хуралд оролцоогүй. Учир нь тэрээр Бразилаас орогнол хүссэн бөгөөд шүүхийн шийдвэр гарах үед хүүгийн хамт Бразилийн хилийг давсан байжээ.

Өдгөө 62 настай Перугийн Ерөнхийлөгч асан Олланта Хумала Барбадильо шоронд хоригдоно. Тус шоронд Перугийн Ерөнхийлөгч асан Алехандро Толедо, Ерөнхийлөгч асан Педро Кастилло нар хоригдож байна.

2001-2006 онд Ерөнхийлөгчөөр ажилласан Алехандро Толедо өнгөрсөн 2024 онд “Odebrecht” компаниас 35 сая долларын авлига авсан хэргээр 20 жилийн хорих ял авчээ.  Харин 2016-2018 онд Ерөнхийлөгчөөр ажилласан Педро Пабло “Odebrecht” компаниас авлига авсан нь тогтоогдож импичментээр суудлаасаа бууж байв. Үүнийхээ дараа авлигын хэргээр хоригдож байна. “Odebrecht” компани нь Перугийн үе үеийн Ерөнхийлөгч нарын авлигадаж, хууль бусаар санхүүжүүлж, ашиг сонирхолоо хамгаалж иржээ.

Өмнө нь 1985-1990, 2006-2011 онуудад Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Алан Гарсиа нь 2019 онд “Odebrecht” компаниас авлига авсан хэргээр баривчлагдах гэж байгаад амиа хорлосон байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ