ОХУ МАРИУПОЛЬ ХОТООС ДҮРВЭСЭН УКРАИНЧУУДЫН БАЙШИНГ ХУРААЖ БАЙНА

ОХУ МАРИУПОЛЬ ХОТООС ДҮРВЭСЭН УКРАИНЧУУДЫН БАЙШИНГ ХУРААЖ БАЙНА

ОХУ-ын эрх баригчид Мариуполь хотоос дүрвэсэн Украины оршин суугчдын орон сууц, байшингуудыг хураан авах ажлаа эрчимжүүлж байна. ОХУ-ын арми Мариуполь хотыг эзлээд гурван жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд дээрх хугацаанд Мариуполь хотын иргэд гэрээ орхин дүрвэсээр байгаа юм.

ОХУ-ын 2024 оны долдугаар сараас хойш Мариуполь хотын иргэдийн 5,700 орчим байшин хураан авчээ. Гэрээ орхин дүрвэсэн Украйнчууд дайн дуусахаар эргэж ирэх магадлалтай тул ОХУ-ын зүгээс эргэж ирсэн Украинчуудад өөрийн паспортыг авах дарамт үзүүлж магадгүй гэж шинжээчид үзэж байна.  

Хураагдсан үл хөдлөх хөрөнгийн эзэд 2022 онд Мариуполь хот ОХУ-д  86 хоног бүслэгдэх үеэр орон гэрээ орхиж дүрвэсэн байдаг. ОХУ-ын бүслэлтээс болж Мариуполь хотын өндөр барилгуудын 93 хувь буюу 443 барилга эвдэрч сүйдсэн гэж “Human Rights Watch” байгууллагын судалгаагаар тогтоожээ. Үлдсэн үл хөдлөх хөрөнгө хураах ажиллагаа нь ойр орчмын бүс нутгийг Оросжуулах стратегийн ажлын нэг хэсэг бөгөөд зарим гудамж, барилга байгууламжийн нэрийг Оросоор өгөх төлөвтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ