ХӨХ МӨРНИЙ ЁРООЛД ТУННЕЛ БАРИХ ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

ХӨХ МӨРНИЙ ЁРООЛД ТУННЕЛ БАРИХ ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

БНХАУ-ын Жянсү мужийн Наньтун хотын Хаймэнь дүүрэг орчимд хөх мөрний доогуур туннель барих түүхэн бүтээн байгуулалт эхэллээ.

Энэхүү бүтээн байгуулалт нь дэлхийн усан доорх авто замын хамгийн том бүтээн байгуулалт юм. Усан доорх хамгийн урт туннель барих ажилд БНХАУ өөрсдийн инженерүүдийн зохион бүтээсэн хонгил ухагч төхөөрөмжийг ашиглаж байна гэж CCTV мэдээлэв.

Уг туннель Жянсү мужийн Наньтун хотын Хаймэн дүүргийг Сүжөү хотын Тайкан дүүрэгтэй холбох бөгөөд хоёр чиглэлд зорчих зургаан эгнээтэй, орчин үеийн өндөр хурдны авто зам болно. Тээврийн хэрэгслүүд уг хонгилоор цагт 100 км хүртэл хурдтай чөлөөтэй зорчих боломжтой юм.

БНХАУ инженерүүд 9315 метрийн урт туннель барих бөгөөд хамгийн гүн цэг нь Хөх мөрний усны түвшнээс 75 метрийн гүнд хүрэх аж. Туннелийн бүтээн байгуулалт нь дэлхийн инженерчлэлийн салбарт шинэ босго тогтоож байна. Тухайлбал БНХАУ нь хэт өндөр усны даралтыг тэсвэрлэх, хэт гүн болоод холын зайд аюулгүй, үр ашигтай бүтээн байгуулалт хийж инженерчлэлийн гайхамшгийг үзүүлж байна гэж олон улсын хэвлэлүүд онцолжээ.

БНХАУ-ын дэд бүтцийн хөгжилд шинэ хуудас нээж буй энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн хоёр хотын харилцан холболтыг сайжруулаад зогсохгүй, бүс нутгийн эдийн засаг, логистикийн урсгалыг эрс тэлэх стратегийн ач холбогдолтой төсөл болно гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Rosemary:
ХУЛГАЙДСАН КРПТО ХӨРӨНГИЙГ БЛИСС ПАРАДОКС СЭРГЭЭГЭЭР СЭРГЭЭНЭ. Bliss Paradox Recovery-ээс авсан онцгой үйлчилгээнд би маш их талархаж байна. Биткойны луйврын хохирогч болсоны дараа миний 993,000 долларын үнэтэй крипто хөрөнгийг булааж авсан. Бүх найдвар алдагдсан гэж би бодсон. Гэвч Bliss Paradox Recovery нь миний хувьд хулгайлагдсан биткойноо мэргэжлийн ур чадвар, үр ашигтайгаар сэргээж чадсан юм. Үйл явцын туршид тэдний туршлага, удирдамж үнэлж баршгүй байсан. Тэд намайг алхам тутамдаа мэдээлэлтэй байлгаж, би өөрийнхөө чадварт итгэлтэй, аюулгүй байдлыг мэдэрсэн. Би аль хэдийн Bliss Paradox Recovery програмыг криптовалютын луйврад өртсөн найз нөхөд, гэр бүлийнхэндээ санал болгосон. Хэрэв та ижил төстэй нөхцөл байдалд байгаа бол тэдэнтэй холбоо барихаас бүү эргэлз. Тэдний үйлчилгээ нь жинхэнэ бөгөөд үр дүн нь гайхалтай юм. Холбоо барих хаяг: Имэйл: Blissparadoxrecovery@ aol. com, Blissparadoxrecovery@fastservice.com Telegram: https://t.me/Blissparadoxrecovery, WhatsApp: +1 9 2 5 5 9 6 3 7 9 1, Дохио: +1 7 3 7 3 7 0 3 5 1 3, Вэбсайт: https://dev-blissparadoxrecovery.pantheonsite.io
2025-04-16