БНСУ ЧИП ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА НЭМЭГДҮҮЛНЭ

БНСУ-ын засгийн газар чип үйлдвэрлэлийн салбараа тэлэх бодлого баримталж байна. Энэ хүрээнд тус улсын Засгийн Газар 2025 онд хагас дамжуулагчийн салбартаа 23.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарлаад байгаа аж. Өмнөх нь БНСУ-ын засгийн газар чип үйлдвэрлэлийн салбартаа 18.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байсан бол энэ удаад өмнөх хөрөнгө оруулалтын хэмжээг 5 тэрбум ам.доллораар нэмэгдүүлж байна.
БНСУ-ын Сангийн яамнаас мягмар гарагт хийсэн мэдэгдэлд, Чип үйлдвэрлэлийн салбарт хийх хөрөнгө оруулалтын нэмэгдүүлж байгаа нь АНУ-ын засгийн газраас баримталж буй бодлого, тодорхойгүй байдал нэмэгдсэнтэй холбоотой гэж дурджээ.
Мөн тус улсын баримтлах чип үйлдвэрлэлийг дэмжих бодлого нь энэ салбарын хөрөнгө оруулалтын дэд бүтцийг бий болгох, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд хүний нөөцийг бэлдэх зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байна.
Дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд БНСУ-ын технологийн аварга “Samsung Electronics” томоохон байр суурь эзэлдэг байв. Гэвч өнгөрсөн оноос эхлээд чип үйлдвэрлэлийн салбар нь дэлхийн үйлдвэрлэлээс илт хоцорч эхэлжээ. Иймээс чип үйлдвэрлэлийн марафонд АНУ, Тайвантай өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилт тавьж хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж буй нь энэ юм гэж шинжээчид харж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ