Д.ТРАМП ИТАЛИЙН ЕРӨНХИЙ САЙД Ж.МЕЛОНИТОЙ УУЛЗАВ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони нар худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн талаар хэлэлцэв. АНУ, Европын хооронд худалдааны хэлэлцээр байгуулагдаж импортын тарифын асуудлыг шийдвэрлэж магадгүй уулзалт эерэг уур амьсгалтай болж байна. Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони Дональд Трампын импортын тарифаас хойш АНУ-д улсад айлчилж буй анхны удирдагч боллоо.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд ийнхүү улс орнуудын удирдагч нартай хэлэлцээ хийж тарифын асуудлыг хөнгөлөх төлөвтэй байна гэж шинжээчид харж байна. цаашид ч БНХАУ-тай худалдааны шинэ хэлэлцээр байгуулж магадгүй байна. Учир нь тэрээр Жоржиа Мелонитой уулзах үеэрээ дэлхий нийтэд учрах эдийн засгийн эрсдлийн талаар хэлэлцсэн юм.
Дональд Трамп БНХАУ-ын төлөөлөгчид АНУ-тай хэлэлцээр хийхээр хэд хэдэн удааа утсаар ярьсан гэжээ. Дональд Трамп мөн БНХАУ-д ногдуулах татвараа цаашид нэмэхгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд тохиролцоонд хүрвэл импортын татварыг буулгах болно гэжээ. АНУ одоогоор БНХАУ-ын технологиос бусад бүтээгдэхүүнд 145 хувийн татвар ногдуулсан хэвээр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ