ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГАД ЖҮ ВЭНЖҮН ИЛТ ДАВУУ ЯЛЖ БАЙНА

Шатрын спортын эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээн БНХАУ-д үргэлжилж байна. Даваа гарагт дэлхийн аваргын төлөөх найм дахь өрөг боллоо. Найм дахь өрөгт дэлхийн 17 дахь аварга, Хятадын гроссмейстер Жү Вэнжүн ээлжит хожлоо авч, гол өрсөлдөгч Тан Жүнийг дахин буулгаж авлаа.
Хятадын гроссмейстер Жү Вэнжүн ялалт байгуулсанаар тоглолтын нийт дүн 6:2 болж, нийт 12 өрөгт явагдах тулаанд үнэмлэхүй ялалт байгуулж байна. Үлдсэн дөрвөн өргөөс нэгт нь тэнцэхэд тэрбээр дахин дэлхийн аваргын байр сууриа цолыг хадгалан үлдэх боломжтой болно.
Дэлхийн аваргын төлөөх халз тоглолт Хятадын Шанхай, Чүнцинд хотуудад зохион байгуулагдаж байна.
Тодруулбал, эхний зургаан тоглолт Шанхай хотноо дөрөвдүгээр сарын 1-10-ны хооронд явагдсан бол дөрөвдүгээр сарын 11-23-ны хооронд болох тоглолтууд Чүнцин хотод үргэлжилж байна. Өдгөө 34 настай Жү Вэнжүн нь 2018 оноос хойш шатрын дэлхийн аварга цолоо хадгалж байгаа бөгөөд олон улсад тогтвортой амжилт үзүүлдэгээрээ танигдсан нэгэн.
Харин түүний гол өрсөлдөгч гэгдэх өдгөө 33 настай Тан Жүни 2017 онд дэлхийн аварга болж байв. Тэрбээр өнгөрсөн 2024 онд болсон шатрын дэлхийн аваргын эрх олгох тэмцээнд түрүүлж эрхээ авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ