БНХАУ: ХУДАЛДААНЫ ДАЙНД ЯЛАГЧ ҮГҮЙ

БНХАУ: ХУДАЛДААНЫ ДАЙНД ЯЛАГЧ ҮГҮЙ

АНУ-ын импортын татвар дэлхий нийтийг хамарсан хамгийн халуун сэдэв болж буй. Тэр дундаа дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын харилцан татвар ногдуулж буй үйлдэл дэлхийн анхаарлын төвд байгаа. АНУ-ын зүгээс технологийн бараа бүтээгдэхүүнийг эс тооцвол БНХАУ-ын бусад бараа бүтээгдэхүүнд 145 хувийн импортын татвар ногдуулсан. Харин БНХАУ-ын эрхбаригчид АНУ-ын шийдвэрт төдийлөн цочирдсонгүй, харилцан татвар ногдуулах замаар хариу арга хэмжээ авч байгаа. Ши Жиньпин АНУ-ын импортын татварт хариу хэмжээ авсанаар БНХАУ, Хонгконг, Япон, Солонгос Зүүн Өмнөд Ази, орнуудын хөрөнгийн зах зээл даваа гарагийн өглөө өсөлттэй эхэллээ. Тухайлбал "Shanghai Composite" индекс 0.8%, "Hang Seng" index 2.3 % хувиар өссөн үзүүлэлттэй байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэдий хариу арга хэмжээ авч байгаа ч дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч улсуудын сөргөлдөөн бусад улсад сөрөг нөлөө үзүүлэхийг хүлээн зөвшөөрч, “Худалдааны дайнд ялагч үгүй” гэж мэдэгдсэн юм. Ши Жиньпины хувьд өнөөдөр Вьетнамын Ханойд айлчлах бөгөөд тарифын дайнд хамгийн их өртөж буй Зүүн Өмнөд Азийн улсуудтай харилцаагаа бэхжүүлэхийг зорьж байна. Тэрээр Вьетнамын дараа Малайз, Камбожид айчлах төлөвтэй байгаа бөгөөд АНУ-ын импортын татварт өртсөн улс орнуудад БНХАУ-ын хямд бараа бүтээгдэхүүний урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна гэж шинжээчид харж байна.

Учир нь Ши Жиньпин "Манай хоёр улсын олон талт худалдааны систем, дэлхийн аж үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн тогтвортой сүлжээ доголдох ёсгүй. Тиймээс хамтран ажиллаж олон улсын худалдааны орчинг хамгаалах ёстой" хэмээн мэдэгдсэн тухай Вьетнамын хэвлэлүүд онцолжээ.

Мөн  дотоодын зах зээлээ хамгаалах нэрийдлээр худалдааны дайн зарласан АНУ-ын ямар ч дайралтад бууж өгөхгүй Ши ЖиньПин үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ