ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ГҮҮР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Хятадын баруун өмнөд хэсэгт орших Гуйжоу мужид дэлхийн хамгийн өндөр гүүр ашиглалтад ороход бэлэн болжээ. Ирэх зургадугаар сард нээлтээ хийх уг гүүр нь Хятадын инженерчлэлийн гайхамшгийг харуулсан бүтээн байгуулалт болж байна.
Хуажян их хавцлын дээгүүр баригдаж буй тус гүүр нь газрын түвшнээс 625 метрийн өндөрт сүндэрлэж, нийт 2890 метрийн урттай. Гүүрийг цэвэр гангаар барьсан бөгөөд нийт 22 мянган тонн ган ашиглажээ. Энэ нь гурван Эйфелийн цамхаг босгох хэмжээний ган юм.
Одоогоор дэлхийн хамгийн өндөр гүүр Францын Миллау Виадук тооцогддог. Уг гүүрний өндөр нь 337 метр юм.
Харин Гуйжоу хотын гүүр ашиглалтад орсноор Миллау Виадукийн рекордыг эвдэх юм.
Гуйжоу мужийн Хуажян хавцлыг тойрход хоёр цаг зарцуулдаг байсан бол гүүр ашиглалтад орсоноор аливаа тээврийн хэрэгсэл нэг минутын хугацаа зарцуулна.
Гуйжоугийн гүүрний ажил 2022 оны нэгдүгээр сарын 18-нд эхэлсэн бөгөөд 2025 оны зургадугаар сарын 30-нд дуусах төлөвтэй байна. Одоогоор нийт ажлын гүйцэтгэл 95 хувьтай байгааг Гуйжоу хурдны замын группын ерөнхий инженер Жан Шэнлин мэдээлжээ.
Гуйжоу муж нь уулархаг бүс нутаг бөгөөд дэлхийн хамгийн өндөр 100 гүүрийн талаас илүү хувь нь тус мужид бий.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ