"BLUE ORIGIN" САНСАРТ ТҮҮХЭН НИСЛЭГ ҮЙЛДЭВ

"Amazon" компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын “Blue Origin” компани эмэгтэй алдартнуудаас бүрдсэн баг сансарт илгээж түүх бүтээв. “Blue Origin” компанийн зохион бүтээсэн “New Shepard” хөлөг Техас муж дахь талбайгаас амжилттай хөөрсөн байна. Эмэгтэй алдартнуудаас бүрдсэн баг сансарт ниссэн нь 1963 онд ЗХУ-ын сансарын нисгэгч Валентина Терешковаас хойш эмэгтэй хүн сансарт ниссэн анхны тохиолдол болов.
Жефф Безос энэхүү нислэгт өөрийн сүйт бүсгүй, сэтгүүлч Лорен Санчесийг илгээсэн байна. Мөн сэтгүүлч Лорен Санчесаас гадна CBS телевизийн хөтлөгч Гейл Кинг, НАСА-гийн пуужин зохион бүтээгч асан Аиша Боу, хүний эрхийн төлөө нэрт тэмцэгч Аманда Нгуен, кино продюсер Керианн Флинн, поп од дуучин Кэти Перри нар хөлгийн бүрэлдэхүүнд багтжээ.
"New Shepard” хөлөг даваа гарагийн өглөө 08:30 цагт хөөрч, эх дэлхийн гадаргуугаас дээш 100 км өндөрт орших, сансрын албан ёсны хилийн зааг гэгддэг “Карманы шугам”-ыг давсан байна. Хөлөг бүрэн автомат удирдлагатайгаар шулуун чиглэлд хөөрч, тодорхой өндөрт капсул хэсгээ салан сансрын жуулчдыг тээвэрлэсэн байна. Улмаар жуулчдыг тээвэрлэж буй капсул шүхэр болон буух системийн тусламжтайгаар газардахдаа ямар нэгэн саатал, гэмтэлгүй газардсанаар сансрын аялал амжилттай өндөрлөсөн юм.
11 минут үргэлжилсэн энэхүү нислэгийн үеэр зорчигчид жингүйдлийг мэдэрч, дэлхийг сансраас тольдон харах ховор боломжийг мэдэрсэн байна. Энэхүү нь нислэг нь “New Shepard”-ын NS-31 дугаарын нислэг бөгөөд “Blue Origin” компанийн хувьд 33 удаагийн нислэгээр 52 жуулчинг сансарт илгээгээд байгаа аж.
Нислэгийн өмнө багийн гишүүд “Elle” сэтгүүлийн коверт зориулан гэрэл зураг авхуулсан бөгөөд тусгай нүүр будалт хийлгэжээ.
Elle сэтгүүл энэ үйл явдлыг “Сансарт нүүрээ будаж ниссэн анхны жуулчид” хэмээн онцлон мэдээлжээ. “New Shepard”-ын сансрын аяллын үнэ ил тод зарлагддаггүй. Гэхдээ энэ сансрын аялал жуулчлал жилээс жилд өргөжихөөр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ