АЛТНЫ ҮНЭ ШИНЭ ДЭЭД ТҮВШИНД ХҮРЭВ

АНУ-ын БНХАУ-д ногдуулсан импортын тариф хөрөнгийн зах зээлд тогтворгүй байдал үүсгэж, хувьцааны ханшид нөлөөлж байна. Хөрөнгө оруулагчдын хувьд АНУ, БНХАУ-ын худалдааны дайнаас үүдэн хөрөнгө оруулахаас татгалзаж, тодорхойгүй нөхцөл байдлыг ажиглаж буй. Тиймээс дэлхийн зах зээлд алтны үнэ шинэ дээд амжилт тогтоож лхагва гарагийн байдлаар унци тутам нь 3,357.40 ам.долларт хүрээд байна.
Хөрөнгө оруулагчид санхүүгийн хямралын үед ихэвчлэн алтанд хөрөнгө оруулдаг.
Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл хэлэхдээ, АНУ-ын бусад улсуудад тавьсан импортын тариф, эдийн засгийн өсөлтийг удаашруулж, инфляц өсгөх эрсдлийг үүсгэж болзошгүй гэж мэдэгдсэн юм. АНУ-ын ХНС-аас хийсэн дээрх мэдэгдэл алтны арилжааг улам эрчимжүүлж байгааг “SPI Asset Management”-ийн худалдаа, зах зээлийн стратегийн хэлтсийн дарга Стивен Иннес онцолсон байна.
Алтны ханш ийнхүү өсөж байгааг шинжээчид 1979-1980 оны хооронд 120 хувийн өсөлт үзүүлсэн Ираны алтны хувьсгалтай харьцуулсаар байгаа юм. Монекс группын зөвлөх фирмийн Жеспер Колл үзэж байгаагаар хүн бүр "бодит" хөрөнгө хайж байна. Тиймээс алтны үнийн өсөлт ойрын ирээдүйд ч хэвээр хадгалагдана гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ