АНУ ИРАНД ТАВЬСАН ХОРИГОО ЦУЦАЛБАЛ ЦӨМИЙН АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ

АНУ ИРАНД ТАВЬСАН ХОРИГОО ЦУЦАЛБАЛ ЦӨМИЙН АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ

Ираны эрхбаригчид цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн гэв. Тус улсын цөмийн хөтөлбөрийн асуудал сүүлийн жилүүдэд олон улсын анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн 5 оронтой байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээний хугацаа дуусаж байна.

Өнгөрсөн долоо хоногт Дональд Трамп Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменейд захидал илгээсэн бөгөөд уг захидалд цөмийн гэрээг үргэлжлүүлэх асуудлаар хэлэлцээ хийхийг санал болгосон юм. Тэгвэл Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи, хэрэв АНУ Иранд тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцалахгүй бол хэлэлцээ хийх боломжгүй. Харин АНУ-ын тал хоригоо цуцлах бол хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн гэж мэдэгдлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2018 онд Ираны цөмийн хэлэлцээрээс гарч, Ираны эсрэг эдийн засгийн хориг тавьснаар тус улсын эдийн засагт томоохон дарамт үүсгэсэн байдаг. Мөн тэрээр энэ оны эхээр тангараг өргөж, үүрэгт албандаа орсоны дараа Иран улсад нэмж хориг арга хэмжээнүүд авсан юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ