АНУ УКРАИНЫ УУЛЗАЛТ "ҮР ДҮНТЭЙ" БОЛСОН ГЭВ

АНУ УКРАИНЫ УУЛЗАЛТ

Өчигдөр буюу 2025 оны 3-р сарын 24-нд Саудын Арабын Жидда хотод Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, АНУ-ын төлөөлөгчидтэй уулзалт хийв. Орос-Украины дайныг зогсоох дараагийн шатны арга хэмжээнд шилжих энэ уулзалтад АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Орос-Украины асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Кит Келлог оролцсон байна. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц, Ойрхи Дорнодын тусгай элч Стив Виткофф нар оролцож Украины хямралыг шийдвэрлэх арга замуудыг хэлэлцсэн байна.

Харин Украины талаас Ерөнхийлөгч В.Зеленскийгээс гадна тус улсын Гадаад харилцааны сайд Андрей Сибига, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров, Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга Андрей Ермак, Цэргийн командлагч Павел Палиса нар оролцсон юм.

Саудын Араб улсын хувьд зохион байгуулагч, зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байна.

Энэ удаагийн  уулзалтаар талууд Орос-Украины дайныг энхийн зогсоох, шийдвэрлэх, гал зогсоох, цаашид энхийн хэлэлцээр хийх хоёр талын ашиг сонирхлыг харгалзан үзэх зэрэг асуудлуудыг голлон хэлэлцсэн юм. Энэхүү уулзалтаар ахиц дэвшил гарч, Украины хямралыг шийдвэрлэхэд тодорхой алхмуудыг хийхээр тохиролцсон байна. 12 цаг үргэлжилсэн талуудын яриа хэлэлцээнд үр дүнтэй болсон гэж АНУ-ын талаас мэдэгдсэн ч уулзалтын дэлгэрэнгүй мэдээллийг онцолсонгүй.

АНУ Украины төлөөлөгчид уулзах үеэр ОХУ-ын талаас Украины Сумы хотод цохилт өгч 88 хүн шархдуулжээ. Энэ цохилтод Сумы хотын хүүхдийн эмнэлэгт өртсөн бөгөөд бага насны 17 хүүхэд, бие давхар 1 эмэгтэй өртөн шархадсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ