Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай хүргэх, хүний амь нас, эрүүл мэнд эрсдэх, замын хөдөлгөөний ид ачааллын үед зохиомол түгжрэл үүсэхээс сэргийлэх үүднээс зам тээврийн ослын дуудлагад ажиллах албан хаагчийг цахилгаан скүүтерээр хангах ажил үргэлжилж байна.
Өнгөрсөн хавар Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтэс цахилгаан скүүтер ашиглахаар болсон. Тэгвэл нийслэлийн Цагдаагийн удирдах газраас цахилгаан дугуй болон скүүтер худалдан авах тендер зарлажээ. Тендерийн төсөвт өртөг нийт 41 сая төгрөг бөгөөд орон нутгийн сангийн хөрөнгөөр санхүүжигдэх юм. Тендерийн баримт бичигт тусгаснаар 28.5 сая төгрөгөөр цахилгаан дугуй, хамгаалалтын малгай авах бол, 12.5 сая төгрөгөр скүүтер, хамгаалалтын малгай авах.
Яг энэ загвар БНХАУ-ын худалдааны сайтад хамгаалалтын малгайтай 1.5 төгрөгөөр ЗАРАГДАЖ байна. Харин тендерийн баримт бичигт 2.8 сая төгрөгөөр худалдаж авахаар тооцжээ.
Харин энэхүү скүүтерийн хувьд БНХАУ-ын сайтада 600 орчим мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Тендерийн баримт бичигт 1.2 сая төгрөгөөр худалдан авахаар тусгасан байна.
Уншиж байна |