Эрүүл мэндийн яамнаас нэгдүгээр сарыг Умайн хүзүүний хорт хавдрын мэдээллийн сар болгон зарласан.
Ихэнх хорт хавдрын шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй байдаг бол умайн хүзүүний хорт хавдрын шалтгааны 99.7 хувь нь хүний хөхөнцөр буюу папиллома /ХПВ/ вирусийн халдвараас үүсдэг гэж үзжээ. Дэлхий дахинд умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдийн нас баралтын голлох шалтгаан болж байна.
Монгол Улсын хэмжээнд хорт хавдрын улмаас эмчийн хяналтад байгаа нийт өвчтөнүүдийн 39 хувь нь тав болон түүнээс дээш жил амьдардаг бол умайн хүзүүний хорт хавдартай иргэдийн 59.3 хувь нь таваас дээш жил амьдардаг гэсэн судалгаа бий.
Умайн хүзүүний хорт хавдрыг эхэн үед нь оношилж эмчилбэл бүрэн эдгэрэх боломжтой боловч хүндэрсэн тохиолдолд хэддүгээр үедээ байгаагаас шалтгаалан бүрэн эдгэрэх магадлал нь буурна. Тиймээс умайн хүзүүний хорт хавдраас сэргийлээрэй.
Уншиж байна |