Хөвсгөл аймгийн явган алхалтын холбооноос "Хөх сувдын эрэлд-2" адал явдалт явган аяллыг Мөрөн, Рэнчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Ханх сумын нутагт 2023 оны 03 дугаар сарын 1-8-ны хооронд зохион байгуулжээ.
Тус аялалд Монголын явган алхалтын холбооны 18 алхагч оролцсон бөгөөд багт 9 настай Л.Эрхэмбаяр хүү багтжээ.
Л.Эрхэмбаяр хүү аавтайгаа хамт эх орныхоо өнцөг булан бүрт очиж алхаж, аялдаг бөгөөд 2022 онд Асралт хайрхан (д.тд 2799 метр), Их Богд (д.т.д 3900 метр), Алтай Таван Богд уулын Малчин оргил (д.т.д 4051 метр)-т хүрч байсан бол энэ удаа Мөнх Сарьдаг (д.тд 3491 метр) оргилд амжилттай гарчээ.
Уншиж байна |