Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайдын томилгоон дээр намын удирдлагатайгаа тохироонд хүрч, багаа бүрдүүлэхээр ажиллаж байна. Засгийн газрын 15 сайн томилогооны есийг нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд томилох бол 6-н намын даргын хүмүүс байх юм. Тодруулбал, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зураагүй парламентын гишүүдээс МАН-ын дарга М.Энхболд Засгийн танхимд санал болгож байгаа. Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд:
Дээрх сайдад нэр нь дурдагдаж байгаа эрхмүүдээс салбартаа Д.Цогтбаатар мэргэшсэн дипломатч, Ц.Нямдорж мэргэшсэн хуульч, Ч.Хүрэлбаатар мэргэшсэн санхүүч гээд дурдаад явж болно.
Нөгөө талаас тухайн салбарт мэргэжлийн бус ч шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх чадвартай, салбарын бодлогыг төрийн бодлоготой уялдуулан авч явж чадах эрхмүүд сайдад нэр дэвшсэн байгаа. Тухайлбал, Эрүүлсэн мэндийн сайдад нэр нь явж байгаа УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл өнгөрсөн парламентын үед эрүүл мэндийн салбартай холбоотой хэд хэдэн хуулийн төслийг байсан. Шинэ Эрүүгийн хуулин дахь эмч нартай холбоотой заалтыг засч, залруулж чадсан гээд тухайн салбартай холбоотой хууль, тогтоолын төсөл дээр шийдвэр гаргах түвшин ажиллаж ирсэн юм. Харин МАН-ын даргын талаас:
Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын даргын дэвшүүлсэн эрхмүүдээс Л.Энх-Амгалан, О.Содбилэг, Н.Цэрэнбат, А.Баделхан нараас түдгэлзэж, танхимдаа авахгүй гэдэг байр сууриа илэрхийлжээ. Учир нь дээрх эрхмүүдийн зарим нь тухайн салбарт ашиг сонирхлын зөрчилтэй бол зарим нь багийг удирдан авч явах чадвар дутна гэж үзсэн байна. Ийнхүү эрх баригчид томилогоон дээрээ тохироо хийсэн Засгийн газрын танхимын сайд нарын нэрс дээр зөрчил үүсэв. Хэдийгээр зарим сайд нар Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд бус тохироогоор томилогдох ч Засгийн газрын тэргүүн өөртэйгөө баг болж ажиллах эрхмийг шаардаж байгаа аж.
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнийг хэлэлцэхдээ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй аж. АН-ын зүгээс У.Хүрэлсүхийн танхимын бүрэлдэхүүнийг дэмжихээ бататган илэрхийлсэн. Өнөөдөр нэрс нь дурдаж байгаа эрхмүүд бүгд “давхар дээл”-тэй. Энэ удаагийн Засгийн газарт “давхар дээл”-тэй байхыг нэг талаас дэмжиж, нөгөө талаас сайд нарын удирдах чадвар гол шалгуур болж байгаа. Гэхдээ сөрөг хүчин “дан дээл”-тэй сайд багтаах саналыг ч Ерөнхий сайдад тавьсан байна лээ.
Ямартай ч өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэх юм байна. Хэрвээ нэгдсэн шийдвэрт хүрч чадвал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын бүрэлдэхүүнээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөх юм.
Н.Энхлэн