Ээлжит Засгийг хэн тэргүүлэх вэ?
2017-09-11

 

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсантай зэрэгцээд дараагийн сайдын сураг ам дамжин яригдаж, бор шувуу нисгэсэн.

 

Энэ удаад эрх баригчид намын  бага хурлаа хуралдуулж, их хурлын товоо зарлан, намын даргаа сонгох, шинэ Засгийн газраа байгуулах гээд намрын их ажлын  хажуугаар цаг үеийн олон асуудлыг шийдэх түүхэн эргэлтийн өмнө ирээд байгаа.  Гэхдээ намдаа түүхэн шинэчлэл хийх үү, дороо хөрвөөгөөд урагшлах уу гэдэг  тэдний өөрсдийнх нь шийдэх асуудал.  

 

Эдүгээ дараагийн Ерөнхий сайдаар хэнийг томилох, танхимын бүрэлдэхүүнд хэн хэнийг багтаах талаар эрх баригчид хүчний фракц, бүлэглэлүүд “албан ёсны хэлэлцээрт” ороод байгаа. 

 

Нэн  тэргүүн албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөлөө өгч, танхимаас гарсан У.Хүрэлсүхийг дараагийн Ерөнхий сайд гэсэн таамаглал гарч байсан.   Өнөөдөр ч шинэ Ерөнхий сайдаар томилогдох эрхэмд Ц.Нямдорж, Н.Энхболд, Д.Лүндээжанцан гэсэн нэр хөвөрч байгаа. Энэ таамаглалд У.Хүрэлсүх багтсан хэвээр байгаа.

 

Гэхдээ дээрх нэр нь гарч байгаа эрхмүүд шинэ Засгийг тэргүүлэхгүй ч танхимд нь багтах нь баараггүй. Хэрвээ Засгийн танхимд багтдаггүй юм гэхэд өөр албан тушаалд томилогдоно. Тухайлбал Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нар Засгийг тэргүүлэх эсвээс УИХ-ын даргаар томилогдох магадлал өндөр.

 

Цаашлаад ЗГХЭГ-ын даргаар Ч.Хүрэлбаатар, Ө.Энхтүвшин, Сү.Батболд гэсэн нэр гарч байна. Сайдуудын хэдэн  нь парламентаас, хэд нь гаднаас томилогдох вэ гэсэн тохироо  явагдсаар байгаа.  Анх Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг байгуулагдан, байнгын хороодын дарга нар томилогдож сайд байхаар эрхмүүд байнгын хороодыг тэргүүлжээ гэж олон нийт харж байсан. Үнэхээр ч  өмнө парламентын үед сайдаар томилогдож явсан, тулхтай улстөрчид байнгын хороодыг даргалахаар болсон нь олны анхаарлыг татсан.  

 

Эрх баригчид байгуулсан Засгаа өөрсдөө унагаасан нь нэг талаас олны шүүмжлэлд өртөж, нөгөө талаас  өөрсдийнхөө алдааг засч, залруулахаар тэмцэж байгаа нь зөв гэсэн үнэлэлт авч, нийгмийг талцуулж байгаа гэхэд болно. Нэгэнтээ нэг жилийн өмнө үнэмлэхүй ялалтандаа бялуурч, хариуцлагаа умартсан эрх баригчдад өнөөдөр алдаагаа засах,  боломж, хугацаа ч байна.

 

Тиймээс шинэ Засгийн газрын тэргүүнийг томилохоос эхлээд танхимын бүрэлдэхүүн нь олон нийтэд эерэг тусч, цаашлаад бодлогоо хэрэгжүүлээд явбал  өнөөдрийн навс унасан намын рейтэнг 2020 онд өсөх магадлал өндөр.

 

Энэ удаад олон нийт  “морь унасан толгойгүй хүн”-ийг бус,   бүрэн эрхээ хэрэгжүүлж чадах хэмжээний мэдэлтэй, тодруулбал  намын дарга нь Засгийн газраа тэргүүлэх шаардлагатайг шаардаж, сануулж байгаа.  Ч.Сайханбилэгийн ч, Ж.Эрдэнэбатын ч Засгийн газар  “нэг сүүлтэй мянган толгойтой могой”-н үлгэрээр үйл ажиллагаа нь явагдаж, үүний  хор уршиг нь өнөөдөр гаргасан шийдвэр маргааш өглөө нь хүчингүй болж, өчигдөр хэлсэн амлалт, өнөөдөр өөрчлөгдөж байлаа. Үүний хамгийн тод жишээ нь, хүүхдийн мөнгийг  олгох зорилтот бүлгийн хувийг багасгаж,  олгогдоогүй хэсэгт нь 2018 онд “бөөнд нь өгөх” намрын чуулганаар гаргасан шийдвэр, хаврын сард өөрчлөгдөн, зорилтот бүлгийн хүүхдүүдэд “үлдсэн хэсгийн мөнгийг хоолны талон” болгох хуваарилахаар болж, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид өрнөсөн зуны эхэн  сард бүх хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгож, олгогдоогүй хэсгийн мөнгийг ч бөөнд нь өгч эхэлсэн. Үүний үр дүнд өнөөдөр бүх хүүхэд байтугай зорилтот бүлгийнхэнд ч хүүхдийн мөнгө олгогдоогүй, эх үүсвэр дууссан гэсэн тайлбар хийж байна.  Энэ нь Ерөнхий сайдын бүрэн эрх бусдад хуваагдаж,  Засгийн газрын тэргүүн өөрийн толгойгоор шийдвэрээ гаргах мэдэхгүй явсных.

 

Тиймээс гүйцэтгэх засаглалын тэргүүнээр хэн ч томилогдсон бодлого шийдвэрээсээ ухрахгүй, бүрэн эрхээ хэрэгжүүлэх нь төр тогтвортой, засаг хариуцлагатай байхын нэг илрэл.  Манай сайхан орны хувьд намрын ургац хураалт,өвлийн бэлтгэлээ хангах ид ажлын үе ирж байна.

 

Буцах бэрд үхэр тугал нийлэх хамаагүй гэдэг.  Тиймээс үүрэг гүйцэтгэгчид их ачаа үүрүүлэх шаардлагагүй,  шинэ Засгаа  шуурхай байгуулж, ажлыг нь даатга, эрх баригчид аа.  

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hurelsuh er said bolvol MAN duusaa. urvagch dulzengeer udirduuldag nam gej haa bsiin kkk.dandaa urvagchid tsuglahiimuu haashaa en. durgui ni hurvel bie bieneesee urvaad l araas ni hutga shaagaad l aan.
2017-09-14
Зочин:
Ерөөсөө их хурлаас засгийн сайд томилохыг хуулиар хорих хэрэгтэй, 2 ажил хийнэ гэж юу байсийн
2017-09-14
зочин:
Ерөнхий сайдаар Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын даргаар Сү.Батболд ажиллавал болж байна. 2 биедээ түшигтэй. Ө.Энхтүвшинг төрд бүү оруул.
2017-09-13
Зочин:
шоронд байх ёстой луйварчид энхболд элбэгдорж баяр баданжунай шүү үнэн
2017-09-12
Зочин:
ЛУЙВАРИЙН ЗГ ТАРААХ ЁСТОЙ ИЙМ ТӨР ХЭРЭГГҮЙ ДАН ЛУЙВАРЧИД ТӨРД БАЙНА ЭЛБЭГДОРЖ ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОЖ БАЙГААН БӨӨН ХОР НАЙРУУЛАЛТ ЕРӨН ЭЛБЭГДОРЖ ТӨРД ЯМАР ГАВАЪЯА БАЙГУУЛСАН ЛУЙВАРЧИН ЮМ 8-Н ЖИЛ ТӨРИЙГ САМАРСАН ХҮН ИЙМ ТӨР ХОЛ ЯВАХГҮЙ ТАРААХ ЁСТОЙ ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ МЭРЭГЖИЛИЙН ЛУЙВАРИЙН ТӨР АХ ДҮҮ ХУД УРАГ УЯА МАЛ БӨХ НААДАМ СЕХ АТГ БҮХ ХҮЧНЫГ МАН БОЛОН ЭЛБЭГДОРЖ УДИРДАЖ БАЙГААН МОНГОЛ ТӨРИЙН ЭМЭГНЭЛ МАНАЙХААС ӨӨР ОРОН ЭНЭ НОХОДИЙГ АРЧААД ХАЯСАН ШД ШОРОНД ЯЛ ЭДЛЭХ ЛУЙВАРИЙН ТӨР ХАТУУ БОЛОВЧ ҮНЭН ҮГ ЭЛБЭГДОРЖ БАДАНЖУНАЙ БАЯР ЭНХБОЛД БҮЛЭГЛЭЛ ШОРОНД БАЙХ ЁСТОЙ ТӨРД БИШ ШОРОН
2017-09-12
Зочин:
ЛУЙВАРИЙН ЗГ ТАРААХ ЁСТОЙ ИЙМ ТӨР ХЭРЭГГҮЙ ДАН ЛУЙВАРЧИД ТӨРД БАЙНА ЭЛБЭГДОРЖ ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОЖ БАЙГААН БӨӨН ХОР НАЙРУУЛАЛТ ЕРӨН ЭЛБЭГДОРЖ ТӨРД ЯМАР ГАВАЪЯА БАЙГУУЛСАН ЛУЙВАРЧИН ЮМ 8-Н ЖИЛ ТӨРИЙГ САМАРСАН ХҮН ИЙМ ТӨР ХОЛ ЯВАХГҮЙ ТАРААХ ЁСТОЙ ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ МЭРЭГЖИЛИЙН ЛУЙВАРИЙН ТӨР АХ ДҮҮ ХУД УРАГ УЯА МАЛ БӨХ НААДАМ СЕХ АТГ БҮХ ХҮЧНЫГ МАН БОЛОН ЭЛБЭГДОРЖ УДИРДАЖ БАЙГААН МОНГОЛ ТӨРИЙН ЭМЭГНЭЛ МАНАЙХААС ӨӨР ОРОН ЭНЭ НОХОДИЙГ АРЧААД ХАЯСАН ШД ШОРОНД ЯЛ ЭДЛЭХ ЛУЙВАРИЙН ТӨР ХАТУУ БОЛОВЧ ҮНЭН ҮГ ЭЛБЭГДОРЖ БАДАНЖУНАЙ БАЯР ЭНХБОЛД БҮЛЭГЛЭЛ ШОРОНД БАЙХ ЁСТОЙ ТӨРД БИШ ШОРОН
2017-09-12
Зочин:
ЛУЙВАРИЙН ЗГ ТАРААХ ЁСТОЙ ИЙМ ТӨР ХЭРЭГГҮЙ ДАН ЛУЙВАРЧИД ТӨРД БАЙНА ЭЛБЭГДОРЖ ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОЖ БАЙГААН БӨӨН ХОР НАЙРУУЛАЛТ ЕРӨН ЭЛБЭГДОРЖ ТӨРД ЯМАР ГАВАЪЯА БАЙГУУЛСАН ЛУЙВАРЧИН ЮМ 8-Н ЖИЛ ТӨРИЙГ САМАРСАН ХҮН ИЙМ ТӨР ХОЛ ЯВАХГҮЙ ТАРААХ ЁСТОЙ ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ МЭРЭГЖИЛИЙН ЛУЙВАРИЙН ТӨР АХ ДҮҮ ХУД УРАГ УЯА МАЛ БӨХ НААДАМ СЕХ АТГ БҮХ ХҮЧНЫГ МАН БОЛОН ЭЛБЭГДОРЖ УДИРДАЖ БАЙГААН МОНГОЛ ТӨРИЙН ЭМЭГНЭЛ МАНАЙХААС ӨӨР ОРОН ЭНЭ НОХОДИЙГ АРЧААД ХАЯСАН ШД ШОРОНД ЯЛ ЭДЛЭХ ЛУЙВАРИЙН ТӨР ХАТУУ БОЛОВЧ ҮНЭН ҮГ ЭЛБЭГДОРЖ БАДАНЖУНАЙ БАЯР ЭНХБОЛД БҮЛЭГЛЭЛ ШОРОНД БАЙХ ЁСТОЙ ТӨРД БИШ ШОРОН
2017-09-12
Зочин:
Hurelsuh ok
2017-09-12
Зочин:
МАНАН хэмээх хулгайч нарын бүлэглэлийг шалгаж хариуцлаг тооцож чадах хүн л МАН ийн дарга болох хэрэгтэй гэж бодож байна Үүнийн Хүрлсүх хийж чадахгүй бол өөр чадах хүн байхгүй Ц Нямдорож чалах уу даа итгэл алга байна Бусадньбол хэрэгүй дээ
2017-09-12
Зочин:
У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.
2017-09-12
Зочин:
Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.
2017-09-12
Зочин:
Манай ерөнхийлөгчид, ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адил юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд Америк, Европ, Орос, Япон гэх мэт хүртэл бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурчихсан учраас бид ардчилал, ардчилсан чөлөөт сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч, жендерийн тэгш эрх, прагматик сургалт, гуравдагч хөрш, хүний эрх, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчин гэж солиорсоор, хашгачсаар явна.
2017-09-12
Зочин:
Дэлхийн улс орнууд одоогоос 300 жилийн өмнө үүссэн гайт Ардчиллын хоронд бүрэн хэмжээгээр мансуурчээ. Дэлийн суут ухаантнууд фашизмаас ч илүү аюултай Ардчилал хэмээх энэ гайт хорны мансуурлыг эмчлэх эмийг зохион бүтээхээр эрчимтэй ажиллаж байна. Хүн төрөлхтөн ойрын 30 жилд Ардчиллын хорыг нам дарах эм гаргаж авах нь лавтай.
2017-09-12
Зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
2017-09-12
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
2017-09-12
зочин:
Оюунхоролд дахиж хэзээ ч сайдын суудал бүү өг!!!
2017-09-12
окин:
хүрэлбаатарыг ерөнхий сайд болгооч ээ, чадах хүн дэээ
2017-09-12
Ss:
Huuliin tsoorhoigoor mongoliin bayalagiig gadniihantai niilj zavshsan hun bol SU.Batbold!!!Huuliin tsoorhoi ni ch tuunii bolon Ebagiin zahialga bn!!
2017-09-12
зочин:
Ц.Нямдорж ИХ-ын дарга болох байх даа ...
2017-09-12
zochin:
hurelsuhiig tavibaas hamag hagarliin uud neegdene er n said bolj chadaagui humuusiin horsol iim baidald hurgesen bas ard tumniig tuurugduulj shudarga tsarailah gesen uls turiin nimgen medlegtnuudiin urvaltaas uudsen ajil daa huurhii
2017-09-12
zochin:
nyamdorj tegeed shudarga uu durved hun hun bish gedgiig sanagtun 25 jil uls turd bailaa hiisen zuil tun baga daa jinhene zunug uls turch balai uwgun
2017-09-12
зочин:
Д.Лүндээжанцан л биш шүү.
2017-09-11
Zochin:
Боловсролын сайд тэтгэврийн өвгөн Чулуунбаатар гэгч настанг бушуу зайлуулаач. Мөнхбат, Н.Энхболд нарын бууны нохой болж боловсролыг самарч байна.
2017-09-11
Зочин:
HURELSUH L BISH SHUU...
2017-09-11
иргэн:
Ц.Нямдоржийг УИХ-н дарга, Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгох нь зөв шүү.Нөгөө оффшорчид,бүлэглэлийнхэн хамтраад болгохгүй байх.Аймгуудийн удирдлагуудийн орон тоо зардал маш их байна.Үүнд анраарах цаг нэгэнт ирсэн шүү
2017-09-11
ХЭН Ч ЯАХАВ 1 ЖИЛИЙН Л НАС БНА:
ЗА ЯАХАВДЭЭ ГОЛ НЬ МАФИЙН МӨХЛИЙГ ЭХЛҮҮЛСЭНД Л БНА
2017-09-11
Зочин:
ЗА ЛҮНДЭЭЖАНЦАН Л ЛАВ БИШ ШҮҮ. ЭНЭ ХҮН ЯМАРВАА ЗҮЙЛИЙГ ХЭН НЭГЭНД АЯ ТАЛ АЛДАХГҮЙГЭЭР БӨӨРӨНХИЙ ШИЙДВЭР ГАРГАДАГ НЬ ТҮҮНИЙ МАШ ОЛОН УДААГЫН ҮЙЛДЛЭЭС ХАРАГДДАГ. ӨӨРӨӨ Ч ЭНИЙГЭЭ МЭДЭЭД ЛАВ Л ЕРӨНХИЙ САЙДАД НР ДЭВШИХГҮЙ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА. ХАРИН УИХ-ЫН ДАРГААР НЯМДОРЖ, ЕРӨНХИЙ САЙДААР ЗОРИМО,Г ШИЙДМЭГ ЗАНТАЙ, ТУРШЛАГАТАЙ УЛС ТӨРЧ ХҮРЭЛСҮХ БОЛБОЛ МОНГОЛ УЛС АРАЙ ӨӨР БОЛОХ БОЛОВ УУ ГЭСЭН ХҮЛЭЭЛТ ОЛОН ХҮНД БАЙГАА.
2017-09-11
зочин:
Хүрэлсүх лав биш гэж бичээд байгаа хүмүүсийн зөв байх гэхдээ Хүрэлсүхыг ерөнхий сайд болгохгүй бол цаадах чинь дахиад л засгийг самарч унагаах магадгүй нэг учир бий дээ анхаар!
2017-09-11
Үндсэн хууль:
Энхлэн дэндүү санаанаасаа баримжаагүй зүйл зохиожээ.Нямдорж,Лүндээжанцан нар 25 жил төрд зөөлөн сэнтийд залрахдаа юу хийснийг бодоод үз дээ?Үндсэн хуульд дордуулсан 7-н өөрчлөлт хийсэн,бусад хуулиудыг завааруулсан,төр тогтворгүй байгаагийн шалтгаан нь энэ хоёртой болоод хуулиуд муу байгаагийн илэрхийлэл.Өнөөдөр дахиад Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар санаачлаад явж байна.Гол шалтгаан нь засагийг тогтвортой болгох хүсэлтэй боловч уг өөрчлөлтийн төсөл тогтвортой байдалтай холбоогүй,өөрсдөдөө эрх мэдэл олж авах арга.Ерөнхий сайд сайд нараа өөрөө томилдог болчихвол засаг тогтвортой болох юм гэнэ.Ж.Эрдэнэбатыг сайд нараа өөрөө томилоогүй учир огцруулж байна гэж 31-н урвагчид яриагүй огцрууж орхилоо.Уг өөрчлөлт асуудал шийдэхгүй гэдэг нь тов тодорхой байна шүү дээ.Ийм хүмүүс буруугаа хүлээгээд зайгаа тавьж өгсөн цагт төр цэвэрших болно.
2017-09-11
zochin:
IREEDUIDEE NYMDORJ N IH HURLAA DARGALBAL HURELSUH N ZASGAA TOLGOILJ BOLOH YM. GEHDEE IH HURLIIN GISHUUD DAVHAR DEELIIG BOL TAILSAN TOHIOLD.
2017-09-11
zochin:
IREEDUIDEE NYMDORJ N IH HURLAA DARGALBAL HURELSUH N ZASGAA TOLGOILJ BOLOH YM. GEHDEE IH HURLIIN GISHUUD DAVHAR DEELIIG BOL TAILSAN TOHIOLD.
2017-09-11
zochin:
N.ENHBOLD ,LUNDEETCANTCAN NAR L OORIIN GESEN TOLGOIGUI SHIIDVER GARGAJ CHADAH CHADVARGUI HUMUUS BAIH AA. BARAG ODOOHONDOO NYMKAGAAS DEER GARCHIH HUN CH ALGADAA.ER N BOL TCAASHDAA NYMKA N IH HURLAA DARGALJ ..IH HURLIINHAA GISHUUDIIN UGEND ORDOG TIIM ZASGIIN GAZARTAI BAIJ GEMEEN N ALDAH N BAGA BIZDEE.DAVHAR DEELIIG BOL SHUUD HALSAN N ZOVSHUU.
2017-09-11
Иргэн:
Топорчид л биш бол хэнч яахавдээ?!
2017-09-11
terbish dagvq:
Ter bish dagvq e said bolbol buh taldaabolno orosuud shuud demjine hytauud eserguutseh shaltag bhgui gadaad dotooddoo bolood yavchina dooo
2017-09-11
Зочин:
хогийн ургамал дундаас олигтой юм олдох уу
2017-09-11
Г.Батнасан:
Засгийн газар нэг юм бүрдэнэ. Засаг дарга нарт их но бий дээ. тэд аль хэдийн улс төр дахь хогийн ургамал болсон.
2017-09-11
54354:
НЯМДОРЖ 9 БОЛСОН НЬ ДЭЭР АЮУРСАЙХАН ЗГХЭГ-ИЙН ДАРГА БОЛБОЛ АРАЙ ШУДАРГА. МАНАН БУЛЭГЛЭЛТЭЙ ТЭМЦЭЖ ЧАДАХ ХУМУУС ДЭЭР ШУУ
2017-09-11
Иргэн:
Ок
2017-09-11
Зочин:
Сү.Батболд арай үгүй байлгүй дээ.
2017-09-11
zochin:
man d ES boloh hun bagaa yu
2017-09-11
Зочин:
FASHIST ZASAG LAV BISH
2017-09-11
zochin:
ES-d boloh hun MAN-d algadaa
2017-09-11
Зочин:
ХӨгийн Топор муужгайг дэмжиж байгаа Женкогийнхонд хэлхээд МАЙ ШҮҮ
2017-09-11
Irgen:
Yamartai ch mergejlin ZG baigfyylah heregtei dee. Dahia l bahi baidgaaraa bor halzan honinuudaa said bolgood ehleh yum bol bas ogtsorno doo.
2017-09-11
irgen:
nyamdorj, Hyrelsyh 2-iin neg
2017-09-11
Зочин:
Монголын төр улсын энэ их эвдрэлцэл, хуваагдал, дампуурал бас Улсын өмч хөрөнгийг бүлэглэн шамшигдуулж хувьдаа ашиглах, хулгайлах адгийн муу бүхэн өмхий хулгайч Н.Багабанди, С.Баяр, Ш.Отгонбилэг ,Ц.Балдорж нараас эхлэлтэй. Эрдэнэтийн хамаг мөнгийг хулгайлж зувчуулж байсан дээрхи хулгайч нарын гадаадад нуусан мөнгийг олж ирэх цаг болсон. Өмхий сахал Багабанди одоо мухар нүхэнд ороод үхлээ хүлээж буй С .Баярынхаа орогнох арга замыг хайж ХҮРЭЛСҮХ, АЮУРСАЙХАН нарт саймширч шрүүпдэж суугаа нь тодорхой. Үүнийг залуус ухаарч Багабандитангуудаас зайгаа барьж байж үр дүнд хүрнэ шүү. Дээр нь Т.Бадамжунай, Ц.Элбэгдорж нарыг шоронд хийж байж Монголын төр засаг цэвэршинэ гэдгийг мартаж болохгүй.
2017-09-11
Иргэн:
Ок
Зочин:
hoyordmol setgelgeetei,shunaltai negen bus baigaasai. Sahanbeleg gej shiidsen gar sain medee duulgaad dald orson ni sayahan. huurhii mongolchuudaa gej. hen buruutai ve?bas oros?hyatad uu?
2017-09-11
зочин:
ДЦС-4ТӨХК-ны дэд захиралаар ирсэн Бямбадорж гэх нөхөр сайд Ганхүүгийн шахааг станцд хийж байгааг бүх хүн мэдэж байгаа шүү энэ хүнээ татаж аваарай
2017-09-11
Зочин:
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ, УИХ-ЫН ДАРГАД Н.ЭНХБОЛД, БОЛОВСРОЛЫН САЙДАД ОЮУН-ЭРДЭНЭ, САНГИЙН САЙДАД ЭНХАМГАЛАН ГЭЭД ДАНДАА ЧАДАЛТАЙ, БАС ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ЭЗЭН БОЛСОН ЗОРИГТОЙ ШИЙДЭМГИЙ ШИНЭЧЛЭГЧИД БАЙСАН НЬ ДЭЭР БАЙХАА
2017-09-11
Хүрэлсүх л лав биш шүү. Бусад нь хэн ч байсан яах:
зочин
2017-09-11
зочин:
У.Хүрэлсүх ерөнхий сайд,,,, УИХ-ын дарга Ц.Нямдорж шүү дээ, энэ 2- л хотын Мафи-гаас салгаж чадна шүү, өөр хувилбар байхгүй ,,, Ингэж чадвал нам цэвэршиж,, төр цэвэршиж эхэлнэ
2017-09-11
duvchinzodov:
erunhii said hiichih hun ene nuhduud dotor alga.30 chavgantsaas neg n garch l taaraa odoo gadnaas udirdaj baihad boloh ch yum baihaa daa huurhii
2017-09-11
Зочин:
За, Лүндээ л лав байж болохгүй шүү. Ийм нөхөр ЕС хийх ухаан дутна.
2017-09-11
Zzz:
Hurelsuh ES, Nyamdorj IH n darga
2017-09-11
Зочин:
Лүндээжанцан, Энхтүвшин гэсэн өвөө нар, төрөөс төрсөн тэрбумтан Ч. Хүрэлбаатар нар хэрэггүй биз дээ
2017-09-11
Иргэн:
Монгол улс ард түмэн эх орноо гэсэн зүрхтэй удирдагч хэрэгтэй байна дааХүрэлбаатар л дээр болов уу хамгийн гол нь хувиа бодсон өчүүхэн шуналаа дарах хэрэгтэй шүү хэн нь гарсан байсан
2017-09-11
СЭРГЭЛЭН:
У.ХҮРЭЛСҮХ ЗГ ТЭРГҮҮЛЭХ БАЙХ
2017-09-11
зочин:
Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин хоёрын нэгээр ерөнхий сайдыг тавивал дээр байхаа даа.Хоёулаал шударга, ер нь ноён нуруутай, юманд олон талаас нь харж ханддаг.Муу сайн юманд холбогдож нэр гараад байдаггүй, ард түмнийхээ амьдралыг боддог хүмүүс шиг байдаг юм,Ми Энхболд шиг ашиг хонжооны төлөө Элбэгдоржтой хуйвалддаг штг хүмүүс биш.
2017-09-11
Зочин:
Эрдэнэбат гэж нэг хувалз томилгоогоо ч өөрөө хийж чадахгүй утсан хүүхэлдэй байсан. Түүний ард М.Энкболд бүгдийг хийгээстэй. Ийм байхад улс орны эдийн засаг яг сэргээч
2017-09-11
Баярхүү:
Эрчим Хүчний Сайд Бузар Ганхүү гөлгийг хурдан зайлуул эрчим хүчийг идэж бузарлаж дууслаа
2017-09-11
зочин:
ДЦС-4ТӨХК-ны дэд захиралаар ирсэн Бямбадорж гэх нөхөр сайд Ганхүүгийн шахааг станцд хийж байгааг бүх хүн мэдэж байгаа шүү энэ хүнээ татаж аваарай