Буйдангаа зөөгөөд үүдэндээ цугларна уу
2017-09-07

2012 оны намар АН бахдам ялалтдаа эрдэж, МАН-ыг бүлэггүй болгож чадаж байв. Хариуд нь МАН-ын гишүүд буйдантай суулт хийж байлаа. Тухайн үед цөөнх байсан МАН ялагдалдаа туниж яваад бүлэг байгуулах шийдвэрээ хуулийн хугацаанд гаргаагүй. Энэ "нээнтэгээр" бүлэггүй боллоо  та бүхэн гэж Их хурлын даргын хүнд алх барьсан Зи дарга хоржоонтой нь аргагүй хэлж суусан. Харин өчигдөр ээлжит бус чуулганаар МАН-ын бүлгийн дарга, Их хурлын даргатай хүч хавсран  засаг огцроход хугацаагүй завсарлага авсан өвөрмөц “маневр” хийлээ.

 

 

Хуулийн хугацаагаар бол өргөн баригдсан засаг огцрох асуудлыг чуулганаар оруулан хэлэлцэх сүүлийн өдөр хэдийн тохиосон. Завсарлагаа авч чадсан ч цаг хугацааг зогсоох аргагүй тул Үндсэн хуулийн болон бусад хуулийн маш тодорхой заалтууд шууд  зөрчигдөв.

 

Ерөнхий сайдыг огцруулах талаар өргөн баригдсан асуудлыг хэлэлцэх дэг алдагдлаа. Зарим гишүүд засгаа огцруулахдаа АН ингэж л байсан гэж барьцжээ. Энэ ТӨР мөн үү. Цаашид иргэдээ хууль дагахыг яаж шаардах юм бол. Ийм завхралыг жишиг болгож буй төрөөс ямар сайн сайхныг хүлээх вэ. Хариуцлагаа хүлээгээд асуудлаа шийдэх зориг дутаад байна уу. Хаанчлалын хамгийн сүүлийн хязгаар хаа хүрдгийг харуулж байна уу. Ерөнхий сайдын тагнасан чагнасан хардлагаас  нэрээ цэвэрлэж авъя гэдгийг дэмжиж байна. Гэхдээ энэ бол чуулганаар хэлэлцэх байсан Засгийн газарт хариуцлага тооцох асуудалд хамааралгүй тусдаа асуудал болох нь хэнд ч тодорхой.

 

Төрийн ордонд болж буй  энэ элдэв дүр зурагтай зэрэгцээд гадаа гудамж талбайд ТҮЦ  зайлуулах, талбай чөлөөлөх аян явагдаж байгаа. Суурь шаардлага нь эрх бүхий байгууллагаас баталсан хууль, дүрэм журмыг мөрдүүлэхийн тулд гэсэн зөвтгөлтэй. Хууль дагах гэсэн энэ ганц үндэслэлээр хүч хэрэглэн иргэдийнхээ амжиргааны ганц амбаарыг ачиж болж байгаа юм. Харин төрийн соёмбот хүндэт танхимд хууль тогтоон батлагчид өөрсдөө Үндсэн хуулиа уландаа гишгэж чадаж байна. Шударга ёс ингэж тогтох уу. Энэ ард түмэнд одоо ардчилсан төртэй гэдгийг нь итгүүлэхэд цагаан морьтой үлгэрийн баатар ирээд ч явахаа байлаа. Эмгэнэл бол эрх баригчдын хувьд Үндсэн хуулийн үйлчлэл өчигдрөөс алга болчлоо.

 

Төрийн Ерөнхийлөгч гадаадад яваа тул сөрөг хүчин Их хурлын даргад хуулиа барьж ажиллах сануулга явуулжээ. Засгаа авч үлдэх МАН-ын тавин хувийнхны толгойлогч нарын хийж буй энэ муйхар алхам Засгийг огцруулах хүчний энерцийг нэмэхээс сааруулахгүй харагдаж байна. Засгийг үлдээе гэсэн бодол тээсэн олон иргэд өчигдрийн Их хурлын даргын “булталтыг” хараад зэвүүрхэж буйгаа сошиалаар илэрхийлж байна. Огцорч болдоггүй ямар эрх ашиг энэ засагт байгаад байна вэ. Огцорлоо гэхэд дан дээлээ нөмрөөд гишүүний суудалдаа тухлах сайдууд энэ танхимд олонх. Юунд хоргодоод давхар дээлтэйгээ зууралдаад байгаа юм бэ гэж иргэд асууж байна.

 

Одоо цааш төрийн энэ дэггүйтэл хэрхэх бол гэж олон нийт ажиглаж, өөр хоорондоо таамаг дэвшүүлж байна. Өнөө  босогч нэр зүүлгэсэн 31 гишүүдийнхээ зарим нэгийг айлгаж төмсөгдөж байгаа байх. Ч.Хүрэлсүхэд өөрийгөө “дагаж” чагнасан гэж эрүү үүсгэх байх гэсэн сөрөг таавар давамгайлж байна. Энэ бүхний ард дуу нэгтэй хэлж буй санал бол Баатар ван маань юу гэж болгоожилж явдаг юм болдоо гэдэг шиг Ерөнхийлөгч маань хэрхэн дүгнэж байгаа юм бол доо гэсэн хүлээлт.

 

Дурсамж сөхөхөд 2016 оны зун МАН сонгуульд үнэмлэхүй ялсны бараг маргааш экс Ерөнхийлөгч ээлжит чуулганыг яаралтай зарлан хуралдуулж шинэ засгийг эмхлэн байгуулахыг түргэтгэж өглөө гэж мэдэгдэж байсан. Өчигдрөөс хуулиа даваад гэдийсэн байгаа энэ парламентын бүлгийг хэн шахаж, хугацаагүй завсарлагыг яаж зогсоож, хууль тогтоогчдыг хуулиа дагадаг болгох вэ.

 

Энэ засагт хариуцлага тооцох байсан нэг чигт шаардлага одоо улам салаалж, Их хурлын даргад хуулийн дагуу хариуцлага тооцох хатуу нэхэл нэмэгдлээ. Олонхийн бүлэг хууль давсан энэ хязгаар дээрээ одоо зогсохгүй бол Үндсэн хууль бэлгэ тэмдэг төдий, ямар ч эрх зүйн үйлчлэлгүй шилэн хоргон дахь боть ном болж, иргэдийн итгэлээр сонгогдсон гишүүд намынхаа боол болох жишиг тогтох гэж байна. Үүгээр энэ бүхэн нэг намын доторх зөрчил хагаралдаан шинжээ алдаж эрх зүйт төр ер нь цаашид орших уу, үгүй юу гэсэн маш том асуултыг анхаарлын төвд татаж байна.

 

Энэ асуултад хариу хэлж, хазаар тавих нэг субьект бий. Ерөнхийлөгч чуулган зарлах эрхтэй. Төрд өөрт нь хүлээх хариуцлагыг МАН-ын их хурлаар ч биш, 2020 оны сонгуулиар ч биш яг одоо ярихгүй бол МАН-ын томчууд Монгол төрд дураараа барилдах дэвжээгээ засчихлаа. Дүрмээ уландаа гишгэсэн, цаг хугацаа, хэм хэмжээний  хязгааргүй үзэлцдэг “татами” Монгол төрд  байх ёсгүй. Намынхаа зарц биш төрийн нэр хүндтэй түшээ, ард түмний зарц  гэдгээ сонгогчдодоо харуулах цаг иржээ, эрхэм гишүүд минь. Энэ бол иргэдийн л хүлээлт. Хувьдаа бол хууль гууль болохыг харж бухимдах дор МАН-ын Шинэчлэгчид эвээ баталж, буйдангаа зөөгөөд чуулганыхаа үүдэнд цугларцгаанауу гэж уриалах байна.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Shuud.mn
Сонин хачин
зочин:
муу бууны нохой минь бүү хуц энхболдыг хэн гэдгийг монголчууд бүгд маднэ
2017-09-15
зочин:
м,энхболдыг төр завааруулсны нь төлөө арга хэмжээ авч болдоггүй юм бол тэтгэвэрт нь гаргах хэрэгтэй
2017-09-15
ард:
монголын төрийг эрүүл болгох монголчуудыг баян болгоход хоёрхон ажил хийхэд л болно сонгуулиар гарсан эдгээр амьтадыг хэзээ ч буцааж татдаг болгох стратегийн ордуудаас ард түмэнд хүвьцаа өгөх
2017-09-15
Зочин:
Энхболдыг цагаан тагтаа гэхгүй.Гэхдээ засаг сайд мөрөөдөж топордсон Сү Батболд С.Баяр У.Нямдорж нарын хажууд голтой хүн.
2017-09-14
зочин:
муу бууны нохой минь бүү хуц энхболдыг хэн гэдгийг монголчууд бүгд маднэ
Зочин:
Зүгээр бсан засагаа огцоруулсан шуналтай хэсэг хүмүүс ард иргэдийн амьдралаар зүгээр л тоглож бна.Болохгүй бүтэхгүй ганц нэг сайдад асуудал ярьж болох бсан.Яасан их шунал гэхээрээ заавал сайд дарга болох гэж дайрдаг бна яаж иргэдийн амьдрал улс орны тогтвортой байдлаар золиос хийдэг байна.
2017-09-14
Зочин:
Энэ засгийн газар цаашдаа юм хийх байсан. Хийж байгаа зуйлээс нь харагдаж л байна. Нэг жилд маш их юм хийсэн. Урд нь хэзээ ийм байлаа даа. Миний бодлоор хэдхэн хумуус зг-ыг унагах бодлогоо хучтэй явуулж байж унагалаа. Ард тумэн Та нарыг МАН-ыг бодож та нарыг сонгосон. Гэтэл 1 жил болоогуй хугацаанд зг-аа огцруулж та нарыг сонгосон ард тумэн унэхээр гутаж байна. Хуний эрхэнд орж байхаар намаа унагаадаг ийм юм гэж байх уу.
2017-09-14
poli:
Ард түмээн үнэхээр босох цаг болжээ сэрээчээ!!!!!!!
2017-09-13
zochin:
AN n yed hkuuli gej buur baikhgyi ard tumen er, ebchin 2 r duursen elsegchid bolgoson AN d yagaad ta nar odoo yu ch kheldeggyi shaarddaggyi ym, Um khiij khelj baigaa ZG aa khudal muulj unagaad odoo buur yduu bolloo. ENE ter zasgiinkhaa togtnokh hkuuliig eerchil, SONGOGCHIDOO shine zaluu geed alban tushaal hkeesen Khurelsukh, Oyunerdene , AYURsaikhan 33 g bugded ard tumen arga khemjee ab zaabal shuu Ter zasgaa duraaraa yimuulj baikhad akhmad teriin tuhseed baisan hkumuusee duugaraachee, Z.ENHKBOLD nadad naad ug chini taalagdahkgyi bna geed alkhaa tsokhij baikhad AN n hkuuli meddeg um bol duugarakh l bsn ugui, TER AN n ERDENE, PUREBDORJ medleggyi NARANTUYA ERDENEBAT SANJMYTAB nart AN tataj arga hkemjee abaachee, yu ch khiigeegyi baij hkiij eklhelj byi ZG g AN ogstruullaa shuu 42 bolj
2017-09-10
зочин:
За тэгээд шинэ Засгийн томилгоогоор хэн юуны төлөө явсан нь харагдана дөө
2017-09-08
мөнх:
Одоо болимоор байна шүү, та нарын сандал суудлын хэрүүлээс залхлаа. Шал дургүй хүрч байна, ийм төр гэж юу байдаг юм бэ? Яасан толгой нь эргэсэн хар лүднүүд вэ?
2017-09-08
MAHAH:
Dandaa nowshnuud tcuglarsan bn sh dee.Turiin hogiig hognii tceg deer gargaj hay!!!!!
2017-09-07
MAHAH:
Dandaa nowshnuud tcuglarsan bn sh dee.Turiin hogiig hognii tceg deer gargaj hay!!!!!
2017-09-07
Зочин:
Huuli guuli bolsono gunguj odoo medej bgaa yumuu ed nar odoo?????
2017-09-07
tsog:
ok nobshnuudiig alaad ogii
2017-09-07
Зочин:
ЭнэМАНАН ямар инээдтэй харагдаж байнаа
2017-09-07
Зочин:
Ард түмээн үнэхээр босох цаг болжээ сэрээчээ!!!!!!!!!
2017-09-07
poli:
Ард түмээн үнэхээр босох цаг болжээ сэрээчээ!!!!!!!
tsog:
ok nobshnuudiig alaad ogii
irgen:
Ard tumnee bodoxgui sandal shireenii xeruulee bolio.Eronxiilogchiin zasaglaltai bolmoor ym.unxeer zalgaj bn
2017-09-07
Зочин:
MOROODOL BIYLDEG YUM SHOUG SHOID
2017-09-07
Зочин:
Хэрүүл хий гэж та нарыг сонгоогүй шүү 65 аа гутамшиг болиочээ аюурсайхан хүрэл сүх нараа
2017-09-07
Ман-ын дарга нар мөн чанараа харуулав:
Энхболд өчигдөр ямар увайгүй улайрсан харагдав аа. Тэр бөгс долоогч шударга ёс гэдгийг тас умартсан хаянхярваа гэдэг хүн гуай ямар муухай хуулийг гууль болгож бөгс долоовоо ????
2017-09-07
Ман-ын дарга нар мөн чанараа харуулав:
Энхболд өчигдөр ямар увайгүй улайрсан харагдав аа. Тэр бөгс долоогч шударга ёс гэдгийг тас умартсан хаянхярваа гэдэг хүн гуай ямар муухай хуулийг гууль болгож бөгс долоовоо ????
2017-09-07
Зочин:
Ард түмэн гутаж байна Одоо бид үнэхээр өөрсдийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй болжээ
2017-09-07
Зочин:
Одоо босох цаг болжээ
2017-09-07
Зочин:
Чи яаж ойлгох юм бөгс долоож байхад, эсвэл эрлийз биз, бөгс долоохоо боличих тэгвэл ойлгоно за
2017-09-07
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-09-07
yagaad ogtsruulah gd bgaan be:
yagaad ogtsruulah gej ulairan dairaad bgaag eeeeer oilgohgui bn END ERH ASHGIIN TULUU L EH ORONCH GEH NERIIG ZUUSEN CHONIIN ARIS NUMURSUN ARCHAAGUI BODLOGGUI NUHUD BN 100 JILIIN TUUHTEI NAMIIG INGEJ GUTAMSHIGT BDALD ORUULAH GEJ DE UY UYIIN NAMIIN GISHUUD MINI JAGSAAL YAGAAD HIIJ BOLOHGUI GEJ UHNAAGIIN HURELSUH GEJ URVAJ SHARAVSAN NOVSHOOS BOLJ ENE NAM SUIREH NI ODOOGIIN ZASGIIN GAZAR AJLAA HIIGED L YVJ BN SH DE UNALTTAI BSAN EDIIN ZASGIIG USGUUD GARGAAD IRLEE AN NAMIIN ARCHAAGUI LUIVARCHDIIN IDEJ UUJ UNAGSAN EDIIN ZASGIIG BOSGOOD L IRLEE YAG YU NI BOLHOO BAICHAAD BGA YUM BE ODOOGIIN ZASAG HULSUUR MUNGUUR COMMENT BICHEED ARD IRGEDEE TALTSUULJ ALALTSUULJ BAIGAA NOVSHNUUDIIN DEEREES AYNGA NIRGEH BOLTUGAI HURAI HURAI HURAI
2017-09-07
jj:
sanal neg bna.
2017-09-07
Зочин:
sanal neg bna.
2017-09-07
гарц бий шүү:
Миний эх оронд гай болсон юмнуудийг алаад дуусгах цаг нэгэнт волжээ алиийн волгон ард олний толгой дээр шээх вээ дээ
2017-09-07
ss:
60 ter bum yarisan enkhbold erdenebat ogtsorson ni zuv
2017-09-07
158:
Тэгээд л чи дутчихдаа найзаа
2017-09-07
ах:
МАНАН төрийн эрхийг хууль бусаар сонгогчдын саналыг худалдаж авч ирээд 21 жил болж байгаагаа хүлээж энэ хоёр нгамыг албан ёсоор хаах үдэв БАТТУЛГАД ЙИМ ЭР ЗОРИГ БАЙХГҮЙ ДЭЭ
2017-09-07
Зочин:
Талхны ТУЦ-д хууль хэргэжуул гээд ачиж Иргэдийг уйлуулж хеделмереес нь салгадаг мертлее Ундсэн хуулиа зерчиж ажиллах Эрх мэдэлтэй Улс Терч дарга нар Терийг удирдах нь яв ч тэвчишгуй асуудал бус уу?! Ард тумэн минь ээ!!!
2017-09-07
Зочин:
Талхны ТУЦ-д хууль хэргэжуул гээд ачиж Иргэдийг уйлуулж хеделмереес нь салгадаг мертлее Ундсэн хуулиа зерчиж ажиллах Эрх мэдэлтэй Улс Терч дарга нар Терийг удирдах нь яв ч тэвчишгуй асуудал бус уу?! Ард тумэн минь ээ!!!
2017-09-07
зочин:
МАН өөрснөө Хуулиа зөрчиж , олон түмэнд Муухайгаар харагдаж тэдний Жигшил зэвүүцлийг улам л хөдөлгөсөн үйл явдал болж байна , МЭнхболд, Хаянхярваа нарын энэ Үйлдэл нь Хууль тогтоох Дээд байгууллага яаж дураараа дургиж Хууль зөрчиж болдогийг харуулж өглөө, Эд нарыг яаралтай Огцоруулах хэрэгтэй, Одоо Өвөл болох гэж байдаг , Энэ сандал ширээтэйгээ зууралдаж байгаа нөхдүүдээс болж Улс орон маань улам л доройтлын байдалруу орж байна дөө, МЭнхболд тэргүүтэй эдгээр нөхдүүд үнэхээр Улс орноороо тоглож гүйцлээ дөө,
2017-09-07
Зочин:
Энгийн ард иргэдэд хууль нь үйлчлээд , олигархууд төрд гарчихаараа хууль үйлчлэхээ байчихдаг ийм жишиг тогтоод байна уу даа үүн дээрээ МАН ухаантай хандахгүй бол нам нь орших уу эс орших уу дээрээ болох байх даа
2017-09-07
jj:
sanal neg bna.
Зочин:
sanal neg bna.
ИРГЭД ЭЭ:
ҮНЭХЭЭР ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН ГЭДГЭЭ ТҮҮНИЙГЭЭ ХАДГАЛАХЫН ТУЛ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИН ЭНЭ БҮХНИЙГЭЭ БАТАЛЛАА ОДОО БҮГД ОГЦОРТОЛ НЬ ТЭМЦЭХ Л ҮЛДЛЭЭДЭЭ
2017-09-07
ах:
МАНАН төрийн эрхийг хууль бусаар сонгогчдын саналыг худалдаж авч ирээд 21 жил болж байгаагаа хүлээж энэ хоёр нгамыг албан ёсоор хаах үдэв БАТТУЛГАД ЙИМ ЭР ЗОРИГ БАЙХГҮЙ ДЭЭ
Зочин:
Энхболдыг ргцруул Хаянхярвааг огцруул
2017-09-07
Зочин:
Ene sanaliig demjij bna khuuli guuli bolj bna shuu dee odoo ard tumen khuuliig mordokhgui shuu dee
2017-09-07
Gungaa:
Ene khun mash zob yum bichsen bna shuu dee yagaad suudaltaigaa suuraldaad bgaa yum Enkhboldiig ogtsruulakh erkh ni uussen bna shuu dee
2017-09-07
зочин:
хууль сахиуолагч нарыг хуулиа мөрддөг болгий. шурага ёс шалаар нэг боллоо
2017-09-07
Зочин:
iimerhuu niitleld yamar comment bichikh ve. zailuul niitlelee hat
2017-09-07
158:
Тэгээд л чи дутчихдаа найзаа