49 хоногийн “ЗАСАЛ”
2017-08-31

Ард түмэнд  их хүлээлт бий л дээ. Ерөнхийлөгчийн хувьд зарим нэг амлалтандаа хүрэх эхлэлээ тавьсан. АТГ-ын даргыг урьж, аятайхан ярилцаад дүлийрүүлээд байсан хэд хэдэн хэргийг хөдөлгөхийг шахсан. Түүний энэхүү эелдэг шахааны эцэст шүүхээс хэрэгсэхгүй болгоод байсан 60  тэрбумын хэргийг дахин мөрдөн байцааж эхлэв. АТГ-ын даргын хувьд босго давах эсэх шалгалтаа өгч буй мэт байдалд байна. Ямар ч байсан хэрэгт шалгалтыг дахин явуулж, найраатай байж болох албан тушаалд очсон хүн бүрийг нэг бүрчлэн асууж юм атгуулсан эсэх ээ үнэнээр нь өчихийг эелдгээр гуйж буй бололтой.

 

 

Манайд авлига өгсөн авсан, зуучилсан бүгд адил ялтай байх хуулийн  заалтаар авлигыг илрэхгүй байх нэг том аргамжаа зүүж өгсөн байдаг тул өнөөдүүлийн ам үдээтэй.  Ямар хүн би 10 саяар хэлтсийн дарга болсон гээд хэрэгт орох болзлоо хангаад сууж байх вэ. Төрийн 3000 гаран албан тушаалтан асуугдаж дуусахад хэд нь 60 тэрбумд жоохон мөнгө оруулсанаа хүлээхийг бүү мэд. Ер нь бол энэ байдлаар 60 тэрбум ч бай, төрийн албыг худалдсан хэсэг бүлгийн хэрэг ч байсан  авлигын эсрэг хуулийг бариад шалгах юм бол тогтоогдох нь бэрх гэдэг нь харагдаж байна.

 

Харин Ерөнхийлөгч тавихгүй зуурахаа харуулж  эхний алхам хийсний дараа 60 тэрбум дээр өөрийгөө илчлэх ажиллагаа явагдах дөхлөө. АТГ энэ хэргийг дахиад бариад авангуут А.Ганбаатар нар нь олуулаа унах буюу  бусдыгаа чирэх барьц авч бужигнуулав. 60 тэрбумын схем ярихад намынхаа генсек Д.Амарбаясгаланг байсан гэж өнөөх А.Ганбаатар нь ямар ч гацалтгүй мэдэгдэв. Үүгээр 60 тэрбум ярьсан уулзалт болсон болсон уу, болоогүй юу, бичлэг эвүүлэг мөн үү, биш үү гэдэг талцаан дээр А. Ганбаатар өөрөө цэг тавьж өгөв. Д.Амарбаясгалан хариуд нь 60 тэрбумын хурал баталгаатай болсон гэдэг итгэл үнэмшлээ төгс олж авснаа хэвлэлээр мэдэгдэв.

 

Гадаадад явж юм үзэж, хар шар юм сурсан залуус мөнгө босгох нэг схемийг намын даргад ойрхон шадарлах залууст дуулгаж. Үүнийгээ ажил хэрэг болгохыг дэмжүүлэхээр танилцуулах хурал ч юм уу,  уулзалт болсон. Үүний дараа хэн нэг нь мөнгөө унжсан ч юм уу, том мөнгөн дээр гар нийлсэн багт жижиг цав гарсан бололтой. Энэ цав нь томорсоор одоо эрх баригч намыг хоёр хувааж, Засгийг огцруулах хөдөлгөөнийхний дарцагны иш болчихоод байна. Нэг нь нууц биш ил хийсэн бичлэгээ задалснаар энэ уулзалт өдгөө улс төрийн үр дагавраараа үнэмлэхүй өндөр авсан. Харин тэнд яригдсан бүхнээ ажил хэрэг болгосон уу, төсөл чигээрээ цаасан дээр үлдсэн үү гэдгийг одоо АТГ тогтоох даалгаврыг Ерөнхийлөгчөөс авчихаад байна.

 

Хийсвэр төсөөлөхөд 60 тэрбум хэрэгжсэн гэж үзвэл, үүнийг АТГ тогтоолоо гэж мэдэгдвэл одоогийн төрийн алба түүний эрх бүхий албан тушаалтнуудын гаргаж ирсэн шийдвэр хүчин төгөлдөр үйлчлэлтэй эсэх асуудал тавигдана. Ер нь одоогийн Монголын төрийн эрх мэдэл атгаж буй хүчний зүгээс хийсэн томилгоо бүр цуцлагдах байдал үүсч болно. Нийгэмд маш том хямрал нүүрлэнэ. Улс төрийн маш аюултай үр дагавартай. Гэхдээ шударга ёс тогтох тул энэ бүхэн жижиг асуудал болж ирнэ. Дэлхийд ховорхон  ийм нэг хэрэг Монголын төр барих намыг талцуулж , олон нийтийг ч гайхшруулж хэрхэн төгсөх вэ гэсэн хүлээлтэд байна. Гэтэл нөгөө талаасаа улс төрийн болоод олон нийтийн дургүйцлээр илэрч буй шахаа нь энэхүү хэргийг үнэн зөв тогтоох хуулийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд дарамт үзүүлэн, сөргөөр нөлөөлөх бодит байдал харагдаж байна.

 

60 тэрбум төсөл байжээ. Гэхдээ хэрэгжээгүй байна гэж АТГ тогтоовол ард түмэн бариад идчих шахуу болж, дээрээс нь Ерөнхийлөгчийн шахаа зөөлөн эелдэг байдлаа орхиж эрс шийдэмгий болж эхэлнэ. МАН өөрөө ч энэ хар пайзнаасаа салья, нэр бүхий нөхдүүдэд харуицлага тооцно гэж талцаад байна.  

 

Үүний ард тав дахь Ерөнхийлөгчийн нэг бэрх амлалт бол оффшорчдын хөрөнгийг Монголд нь татах.

 

Оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг Ерөнхийлөгч уриалсан.Мөн... дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна... гэж төсгөлд нь сануулга зүүж өгсөн.

 

Харин энэ уриалгад сэтгэл уяран татагдах ёстой эрхмүүдийн нэрсийн жагсаалт  эрээн цоохор ба бүгд л  оффшоргүй гэж суугаа. Сонгууль тосуулаад оффшорын тухай хууль баталж үзсэн ба энэ оффшор хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтны бүсчлэлийг гаргах Ерөнхий сайдын ажил хийгдэхгүй байгаа ч сураг гарсан.

 

Ерөнхийлөгчийн зүгээс оффшор хөрөнгөө татах тухай цохон сануулсан 49 хоног дуусахад хэдхэн хоног үлджээ. Гэтэл ер нь хэн нь“би оффшорчин” гэж хүлээн зөвшөөрсөн юм бэ гэдэг асуудал нээлттэй хэвээр. Энэ байдлаар бол Ерөнхийлөгчийн уриалгын тайлал удахгүй гарах ба 60 тэрбумын адил оффшор дансны мөнгө нь ариун цагаан эсэхийг шалгах бас нэг хэцүү даалгавар АТГ хүлээж байна. Даалгавраа тааруу хийсэн сурагчийн толгойг илдэггүй жишгээр харвал авлигачид, оффшорчдоос илүүтэй 49 дэх хоногийн аянгын цохилт, түүний дараах засал нь АТГ дээр бөөгнөрч байгаа харагдана.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Zasag erenhiilugch nar ajil hiidegui ee ard tvmnii tuluu negch shiidtei ajil hiisengui banknii zeeliin hvvg buuruulah ihotekiin zeeliin hvvg buuruulah Bairnii undur hvvtei zeeliig baga hvvrvv shiljvvleg yasan erdene bat amlaj medegdel hiij baisan bid ta nariin togloom bishee
2017-09-03
сонгогч чинь:
Ерөнхийлөгчөө ингэж дэмий юм ярьж байхаас мөрийн хөтөлбрөөсөө ганц ч гэсэн амлалтаа хэрэгжүүлээчээ.Сонгогдоод 2 сар болчихлоо, юу ч хийсэнгүй. Ингэж ард түмнээрээ тоглож болдог юм уу? Обшоорын тухай сонгуулийн үед л ярьж байсан. Одоо болоо хууль хяналтынхан ажлаа хийг.Чиглэлийг нь өгчих тэгээд л болоо юм биш үү? Эсвэл өөрөө шалгаж илэрүүлээд ялыг нь бас өөрөө өгөх гээд байгаа юм уу?
2017-09-02
zochin:
ATG -kherggui.ekh ornoo gesen setgeltei khumuus tsagdaa khuuliin baiguullagaar zondoo baigaa shuu.ODOO BAIGAA DARGA NAR KHEREGGUI gedgiig eronkhiilogch medekh bialgui de
2017-09-01
Зочин:
Нийгэмд шудпага ес тогтоохын телее Терийн хуулийн албадууд нь идэвхитэй ажиллаж Ард тумэндээ амар тайван сэтгэл хангалуун амьдрах болоцоог хангах хэрэгтэй!!! Гэтэл манай хууль хучний байгууллагууд улс терч дарга болон баян хумууст уйлчилж тэдний хууль бус гэмт уйлдлийг таслан зогсоохгуй Харин ядарсан Иргэд дээ хатуу харгис уйлчилдэг болоод удаж бна аа ?! Харин энэ байдлыг хасахын тул Еренхийлегч Баттулга АТГ ,ЦЕГ болон Прокурорын байгууллагууд шаардлага тавьж Тэнцэх эсэхийг сорих нь маш зев ажиллагаа !!! Энэ эрчээ л улам идэвхжуулэхийг Ард тумэн хуссээр бна даа?
2017-09-01
Зочин:
Энэ хаанаас ч зохиосон байж болох зохион байгуулалттай жүжигт итгэсэн хүмүүс их бна эх орон минь ийм ч болчих гэж цөвүүн цаг гэдэг нь энэ байжээ Монголчууд минь одоо энэ тэнэглэлийг зогсоох хүчин алга уу хориод жил будиллаашдээ бурхан минь өршөөгөөч
2017-09-01
Зочин:
АТГ хэрэггуй хуулийн байгууллага цеедеегуй
2017-08-31
Зочин:
Хүнии дайсан ойрын хүмүүс байдаг . Гэдээ атг -ханы мэдлэг чадвар ялангуяа одоогиин удирдлагууд хоцрогдоод байна . Атг шинэ удирдлага хууль эрхиинболовсролоос илүү санхүүгиин боловсролтой байх чухал. Наад энхжаргал нямдорж нар тайлан баланс аудит гэж мэдэхгүй л байгаа ганцхан тал тохой холбирч зулгуйдаж чадах чадварыг сайн эзэмшсэн нөхдүүд байгаа
2017-08-31
Зочин:
АТГ-ыг бүрэн бүрэлдхүүнээр нь халж дахин хууль цагдаа тагнуул ажиллахыг нь хориглож шинээр бохирдоогүй хүмүүсээр бүрдүүл
2017-08-31
Зочин:
Шинээр томилогдсон бүгд авилгал өгч томилогдсон юу үнэн тэр үнэн
2017-08-31
Zochin:
Avilgal tolgoinoosoo
2017-08-31
Иргэн:
АВИЛГАЧДЫН ЗАСГААС АНГИЖРАХ ГЭЭД Л БАЙНА. ХУУЛЬ ХҮЧНИИХЭН. АТГ ПРОКУРОРЫНХНЫГ СЭЛГЭЭ ХИИВЭЛ САЙН БАЙНА . АТГ-н ДАРГА НАР БИЧЛЭГТ ОРСОН БАЙСАН ЭДГЭЭР ТӨРИИН НАЙМААНЫ ХАМСААТАНГУУЛЫГ ТӨРД БҮҮ ОЙРТУУЛ ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧНЭЭР СЭЛГЭВЭЛ ИХ БАЯРЛАХ САН
2017-08-31
Зочин:
Энэ хооронд бүгд аргалах нүхээ л малтацгаасан байхаа даа! Хүн мэдэхгүй найзынхаа болон, өөр хүний дансанд хийх, хөрөнгө болгох гээд элдвээр л аргалж бий дээ!
2017-08-31
g:
11
2017-08-31
Зочин:
xed xonog uldsen be?
2017-08-31
g:
11