Гарын үсгийн гаргалгаа
2017-08-24

Эрх баригч намын 30 гишүүний гарын үсэг бүрдэж огцруулах шаардлага өргөн баригдлаа. Анх удаа МАН гишүүд дотроосоо өөрийн намын засгаа залахаар өргөх бичиг барьж буй нь энэ.

 

 

Энэхүү 29 дэх Ерөнхий сайдыг огцруулахаар өргөн барьсан гэнэтийн “бослого” намынх нь  шинэчлэлд нь эргэлт хийх үү. Нэр цохогдон сайн муугаараа хэлүүлж босогчид нэр зүүгээд байгаа  30 гишүүний гарын үсгийн тайлал юу вэ.

 

Улс орны эрх ашиг гэсэн амин чухал болохыг дээдэлж ийнхүү Засгийн газраа татаж унагахаар өргөх бичиг барилаа гэж Ж.Энхбаяр гишүүн мэдэгдлээ. Муу муухайг хангалттай хамгаалж ирлээ гэж тэрбээр нэмж хэлэв. Хэдийгээр сонгуульд ялагдсан үр дагавраар засагтай хариуцлага яригдаж байгаа боловч огцруулах  гарын үсгийг гаргалгааг өөр өнцгөөс харах хүмүүс байна.

 

Энэ засаг огцорсноор юу өөрчлөгдөх вэ. Адилхан, 2-р ээлжийнхэн хоолондоо орно , ялгаа байхгүй гэж үзэх хэсэг байгаа. Гарын үсэг зурсан гишүүдийг сайдуудын суудал дээр хуваарилаад тавьчихсан пост ч сошиалаар яваад эхэлсэн. Энэ нь мэдээж огцруулах шаардлагад гар нийлсэн түшээдийг олон нийтэд гутаах зорилготой харагдана.

 

Ж. Энхбаяр нар огцрох үндэслэлийн талаар тайлбарлах үеэрээ надад бүх шатны төрийн ажлыг хийх чадвар байгаа боловч албан тушаал сонин биш гэж мэдэгдлээ. Гарын үсгийн гаргалгааг хардагч нарын талаас харахад НАЗХ буюу У.Хүрэлсүхийн фракц , Сү.Батболдынхтай хүч хавсарсан бөгөөд үүнд дээр А.Сүхбат болон  Өвөрхангайгаар овоглосон Д.Тогтохсүрэн, С.Чинзориг , Я Содбаатар Д. Лүндээжанцан нарын нутгийн бүлэг олонхоороо хамрагдсан нь шудрага ёсны талд гарсан гишүүд дандаа нялх сэнгүмүүд биш болохыг харуулна. А.Сүхбатын тухайд тун өрөвдмөөр дайралтыг сошиалаар явуулж байгаа харагдана. Нутгийн  ахаасаа муухай урвалаа гэсэн постыг урлан түгээж эхэлсэн. Зөвхөн энэ пост төр барихыг бид ямар өчүүхэн сэтгэж, ямар доогуур үнэлдэг болсныг  харуулна. Ач санаж, өр дарж нэг нэгнийхээ булхайг халхалдаг бол, шудрага ёсыг уландаа гишгэдэг бол яаж энэ төр цэвэр тунгалаг болох вэ. Төр барих эрхээ авсан 65 хүн ингээд үгсээд нутаг жалгаа, урьдын нөхөрлөл, хамт цохисон зохицуулсанаа бодоод бие биенээ халхалаад, энэ нь улс төрд жишиг болчихвол Монгол минь дуусаа биз дээ. 

 

Үйл явдлын өрнөлийг тайлбарлаж буй олон байр суурь дотор У. Хүрэлсүх намын дарга болох цаг болсон гэж үзсэн бөгөөд хариуд нь одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зүгээр буугаад өгөхийг хүсэхгүй байгаагаас зөрчил үүсч байгаа гэсэн хэт өнгөц тайлбар зонхилж байгаа нь харамсалтай. Мэргэжлийн мөн биш гэсэн маргаан байнга дагуулж байдаг Ж.Эрдэнэбатын засгийн газарт нүүр баасдсан сайд нар цөөнгүй байгааг олон нийт хангалттай шүүмжилдэг. Эрүүл мэндийн, Сангийн,  Байгаль орчны сайд нарын төрийн ажил мэдэхгүйн балгаар Ерөнхий сайдад байдалд оруулсан балаг маш их. Тэдний их бага хувийн сонирхолтой зүй бус шийдвэр тушаал, үйлдлүүд нь ард түмний дургүйцлийн санамжид тун гүнзгий ул мөрөө үлдээсэн. Үүн дээр гаргасан шийдвэрээ судалж боловсруулаагүй сүржин зарлаж дараа нь буцдаг нь засгийн газрын тэргүүний хувьд сул тал болж харагдсан. Пруссийн татвар нэмэх болих, хүүхдийн мөнгө хасах ба дахин өгөх, тэтгэврийн насыг сунгах ба татах гэх зэрэг иргэдийн амжиргаа амьдралтай холбоотой олон шийдвэрүүд дээр тун болчимгүй мэдэгдлүүд хийж олны сэтгэл зүйгээр тоглосон мэт байдлыг үзүүлж байлаа. Хамгийн жижиг жишээ гэхэд зүүн гар тийш эргэхийг хорих  тухай өөрчлөлтийг эргэн харахыг саяхан Хотын даргад үүрэгдэв. Гэтэл энэ өөрчлөлтийг хийхийн тулд  шугам зам тэмдэглэгээ өөрчлөнө гээд нийслэлийн төсвөөс аль хэдийн 100- д сая төгрөг гаргачихсан байх жишээтэй. Одоо дээрээс Ерөнхий сайд нь эргэж хар гэхээр ямарч мөнгө зарцуулаагүй гэж албаныхан хүчээр мэдэгдэж сууна.   

 

Огцрох бичгийг  өргөн барихдаа хэлсэн Ж.Энхбаярын мэдэгдэл шудрага ёсны талд хийж буй алхам гэдэг тайлбар дээр төвлөрсөн байна. Гүйцэтгэх засаглал,танхимын гишүүдтэй яагаад шудрага ёстооцож, эх орны хувь заяаг холбон ярих болов гэдэг асуудал энд тавигдана. Төр барь гэж өгсөн ард түмний  итгэл бол шудрага ёс дагаж л хэрэгжинэ. Гэвч засгийн газар энэ энгийн зарчим ёс зүйг эхнээсээ зөрчиж эхэлсэн нь нам дотроосоо ч,ард түмнээс ч дэмжлэггүй болгож байна. Ядаж л сангийн сайд дээр илт уул уурхайн сонирхолыг зүтгүүлж, эрүүл мэндийн сайдад хувийн эмнэлэгтэй шахааны сайд гүйлгэж, байгаль орчныг хувьчилсан мэт мөнгөний эрэмбээр хувиарлахыг зарчим бариад тэссэн бол өөр байх байв. Энэ мэт сайдуудын шахаан дээр Ж .Эрдэнэбат ёс зүй зарчим барьж зогссон бол бие даасан өөрийн имиджтэй Ерөнхий сайд харагдах байв. Үндсэндээ ОУВС тай хэлэлцээр хийх нь зайлшгүй тухай учирлаар хагас жилийн ажлаа барж, мөн энэ гэрээний төлөө гээд 7 төрлийн татварыг нэмэх шийдийг гаргасан. Гэтэл ОУВС- ийнхаа гол болзлыг зөрчин хүүхдийн мөнгийг олгох шийдвэр гаргаж сонгуулиар яаран тараасан.

 

Өр дарахын тулд татвар төлөгч иргэдийнхээ халаасыг тоох чүгүй сэгсрэх шийд гаргасан хэрнээ Хөгжлийн банк зэрэг төсөв бондоос хур ихээр нь хуссан,хумсалсан гол дүрүүд өөрийн танхимд нь шургалсан сайд нар болсон. Мөнгөтэй бэлтэй эдгээр намын гишүүдээ халхалж үлдээсэн. Энэ бол наад захын ёс зүйгүй, олны итгэл хүлээлтрүү ус цацсан шийдвэр болсон. Энэ бүхэн нь шууд бус ч М. Энхболд нэр дэвшигчийн сонгуулийн уналтад нөлөөлсөн ба ард түмэн нэр дэвшигчээр нь дамжуулан хариуцлага тооцсон.

 

С. Баяр ерөнхий сайд байх даа 9 төгөлдөршил гэсэн хүлээлт итгэл төрүүлсэн тугтай байсан бол Ж.Эрдэнэбат ерөнхий сайдад өөрийнх нь үйл ажиллагааны чиг зүгийг харуулах туг байсангүй. Илт хараат байдалд дөрлүүлсэн ба сайдууд нь дур дураараа загнах байдал ил далд харагдах болсоныг намын гишүүд нь хэлэх болсон. Энэ бүх тархай бутархай харагдах үүл нэг эсэргүүцэл болон бөөгнөрч ирлээ.

 

Хувь улс төрчийн тактикийн хувьд ч тэрээр шадар сайд У. Хүрэлсүхтэй үүссэн зөрчлөө хувь хүний харьцааны асуудлаар тайлбарлаж, намын урвагч мэтээр харуулах зэрэг ядмаг Пиарыг явуулахыг зөвшөөрсөн нь түүнийг улам сул дорой болгож харагдууллаа. Өнөөх У.Хүрэлсүх нь нь цагтаа талбай дээр намаа өмөөрөөд төр эргүүлэх шахуу тэмцэгч явсан ба түшээгээ өөрөө өгч бас түшээ болохоос татгалзаж нэр дэвшихгүй үлдэж үзсэн нэгэн. Зүтгэж босголцож ирсэн намынх нь нөхдийн барьж буй төр сул дорой ба хунтайж залгамжлагч нарын гарт орсон байгааг тэвчихгүй гэдгээ ганц У.Хүрэлсүх бус нам дотроосоо олон гишүүд нь илэрхийлсэн. Үүнийг нь Ж.Эрдэнэбат ерөнхий сайд хоёр хүний хоорондын албан тушаалын төлөөх сөргөлдөөн төдий гэж харуулахыг хичээсэн нь улс төрчийн хувьд бие даах арай болоогүйг харуулав. Хувь хүний зан чанар, хатуу итгэл үнэмшил улс удирдаж буй хүнд ч, нэг жижиг баг  удирдаж байгаа хүний хувьд ч чухал.  Маш том алдаа бол Засгийн газар хямралаас гарахыг хамгийн ихэр амарчилж, иргэдийнхээ нуруунд ачаа нэмж, дэлхийн банк болон хятадын том зээлдэгч нарын хараат байдалд  Монголын эдийн засгийг өгсөн. Төсөв эдийн засгийн бүх шийдвэр нь ОУВС- ийн хатуу хяналт дор явагдах болсон.

 

Эхлэлээс нь харах юм бол сонгуульд ялахын төлөө амалсанаа яг эсрэгээр нь 100 хувь зөрчин  бараг бүгд  шахуу давхар дээлтэй сайдуудаар мануулаад сууж авсан нь түүний гол алдаа ба сул тал болж ирлээ. Энэ бүхэн Ж.Эрдэнэбат гэж хүндээ ч бус ямарч үед Ерөнхий сайд, засгийн тэргүүн нь өөрийн хүлээн зөвшөөрөгдсөн орон зайтай Лидерийн түвшний хүн байхгүй бол явшгүй гэдгийг л харууллаа. АН- ынхан ч лидер Н.Алтанхуягыгаа унагаасаны дараа  Ч.Сайханбилэг ерөнхий сайдын байдал мөн иймэрхүү жул,өөрөө гардаад өргөчих туг дарцаггүй байсан.

 

Сонгуулиар шудрага ёсны амлалтыг бялууртал өгч, үнэмлэхүй гарч ирсэн МАН ард түмний итгэл хүлээлтийг бүрэн алдахаас өмнө энэ засаг огцрох, дараа нь шинэ Ерөнхий сайд нь үнэхээр чадвартай, дан дээлтэй чадавхтай мэргэжлийн засгийн газар бүрдүүлж санаачилгатай шийдэмгий ажиллаж чадвал 2020 оны сонгуульд юу болохоо үзэх ганц боломж үлджээ. Улс төрийн бурхан гэж байдаг бол МАН-ын гарт үлдээсэн сүүлийн боломж гэхэд хэтрүүлсэн болохгүй. Одоо МАН ын нийт гишүүд хэний тал, хэнийг дагагч гэдгээ бус Монголоо бодох ёстой гэдэг бол энэхүү 30 гишүүний  гарын үсгийн гаргалгаа.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Эрх мэдэл албан тушаалын шуналтнууд хуял тачьяалаа барьж ядсаныл илрэл гэж харж байна.
2017-08-27
Зочин:
ter ard zogsoj bgaa buhchin chin gishyyn bilyy bas.
2017-08-25
Зочин:
ард түмэн улс орно үнэхээр боддог бол наад дотоод зөрчлөө одоо боль дараагийн сонгосон засгаа мөн адил нээнтэглээд унагана ойлгомжтой ман-ийг ийм өчүүхэн хүмүүс байдаг гэж одоо л ард түмэн чинь хөрж бна
2017-08-25
аги:
ман хамаагүй одоо манийхаа амьдралыг л дээш чангаа наад хагарал чинь намд хамаагүй төрийг авлигчдаас нь салгаж чадвал ард түмэн та нарыг дэмжинэ
2017-08-25
Зочин:
2016 ОНД МАН ЯЛААД 2 ЕРӨНХИЙ САЙДТАЙ БОЛСОН ЕРӨНХИЙ САЙД ЭРДЭНЭБАТ ЯМАР Ч ЭРХ МЭДЭЛГҮЙ МОРЬ УНАСАН ТОЛГОЙГҮЙ ХҮН БАЙСАН ЭНЭ ХҮНИЙ АРД НУУГДСАН ӨӨР НЭГ ЕРӨНХИЙ САЙД М ЭНХБОЛД УИХ ын ДАРГА ГЭЖ БАЙГАА...ЕРӨНХИЙ САЙД ЭРДЭНЭБАТ ХЭВЛЭЛТЭЙ ХААЛТЫН ГЭРЭЭ ХИЙСЭН ТУЛДАА Л АЛДАА ДУТАГДАЛГҮЙ МЭТ ОЛНЫ ТАРХИ УГААЖ ОВОО ТЭСЛЭЭ
2017-08-24
Зочин:
5 төгөлдөршил гэж их хурал лээр хэлж байхыг өөрЙнх нь амнаас сонссон юм байна энэ 5 одоо ч үе үеийн засгийн газрын туг болж байх шиг л байдгийн ш дээ
2017-08-24
beejin:
Ehbold haa bn aaaa haashaa yavchiv daa yu hiij yavna vee
2017-08-24
ard tumen uhaantai:
ene teneg 65 hooj oorsdoo toroo bariya . bid oorsdoo chadna . hurelsuh tor erguulj chadaj baihad ardiin huu yagaad chadahgui gej
2017-08-24
Зочин:
enhbold haashaa yavchdag bainaa aan
2017-08-24
Дорж:
Баяр ерөнхий сайд болох байх.
2017-08-24
zochin:
shudarga uil hezeed yaldag jamtai .....hen ch serj chadahgui ...bodit unen gedeg bol hunii ertentsed noyorhoj chadah hamgiin ikh huchtei zevseg .....odoo jinhene unenii tald l zogsotsgooh htei hen ch bsan
2017-08-24
ГИШҮҮН:
АЛДАА ГАРГАСАН ГЭЖ НАЙЗ НӨХДИЙН 50 гаруй НЬ ТОДОРХОЙ ХЭЛЭЭД АРДУУД УУРЛААД БАЙХАД ХЭНЭГГҮЙ СУУГААД БАЙДАГ ЯАСАН ЗӨРҮҮД ДАРГА НАР ЮМ. УЛСАА, АРДЧИЛАЛАА гэсэн БОДДОГГҮЙ. ӨӨРСДӨӨ УУЧЛАЛ ГУЙГААД ОГЦОРЧИВОЛ МАН намдаа МӨН Ч ХЭРЭГТЭЙ ЮМДАА. ЮУ Ч ОЙЛГОДОГГҮЙ ЮМ БОЛОВ УУ ЭСВЭЛ ЯЛАГДСАН ШОКООСОО ГАРААГҮЙ Л ЭМНЭЛЭГ СУВИЛАЛ ХЭСЧ ЯВНА УУ ДАА
2017-08-24
ИРГЭН:
ЕР НЬ БОДЛОГЫН ТОМ АЛДАА ГАРГАСАН ЮМ БОЛ БОДЛОГО ТОДОРХОЙЛОГЧ МЭНХБОЛДЫГ ХАМГИЙН ЭХЭНД ОГЦРУУЛАХ ЁСТОЙ Ч ТҮҮНИЙ ТАЛААР ДУУГАРАХГҮЙ БАЙГАА НЬ ЗӨВХӨН ЗАСАГ УНАГААЖ САЙДЫН СУУДАЛ ЭЗЛЭХ ГЭСЭН ХҮСЭЛ Л ХАРАГДАЖ БАЙНА. 30 ЯАМГҮЙ ЮМ ЧИНЬ САЙДЫН СУУДЛЫН ТӨЛӨӨ ХООРОНДОО ТУЛАЛДАНА ДАРАА НТ НӨГӨӨДҮҮЛ НЬ УНАГАХ НҮХ УХАЖ ЭХЛЭНЭ ИНГЭЭД ГИНЖИН УРВАЛ ЭХЭЛЛЭЭ ОДОО ЗОГСООХ НЬ НЭГЭНТ ӨНГӨРЧЭЭ
2017-08-24
үнэн тэнэг 65:
Энэ тэнэг 65 ийг ингэж солиор гэж сонгоогүй дээ. Арай ч дээ ард түмэн ийм тэнэг хүмүүсийг сонгож байдаг . Ганцхан Хүрэлсүх хэн юм бэ . Ийм бол өөрсдөө төрөө хүчээр тэмцэж босоод авсан дээр байна. Тэгээд ганцхан Ерөнхийлөгчийн засаглалтай болсон нь дээр ш дээ. Дээр МАН үүрд унах нүхэндээ Хүрэлсүхээс болоод орлоо ш дээ. АААААяяяяяяяяяяяяяяАААААААААА. Дээр нь худлаа сонингоор ард түмний хуурах болио . Босоцгоое дарлагдсан ардуудаа ?????? . Одоо харин цаг нь юм биш үү .Адилхан байядаа .
2017-08-24
gamingiin suns:
Uhernuud t1 yagaad gevel zugeer l huuli baihgui uchiraas uls ger chin nurj unaj bgaag oilgo l doo huuli haa bn shudarga yos haa bn bhgui bol huuliinsaidiig tsoojilooch
2017-08-24
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-08-24
Зочин:
Үнэн чанартаа засгийн газраа байгуулахдаа алдаа гаргасан нь хуульд бэлдэж оруулж ирсэн асуудлууд нь ажлаа мэдддэггүй дээр ямар ч судалгаа тооцоогүй ,барин тавин оруулж эргэж буцсан МАН-ынхаа амлалтаас ухрах болсон зэрэг нь үнэхээр жирийн хэн ч харсан хэлж чадах алдаа.Харин сонгуулийн хувь хэтэрхий бардчихсан ганцхан хүнтэй газар шиг зүтгүүлсэн.Намын анхан шатны хүмүүс нь бүгд хувийн нам шиг дур зоргоороо нам, эх орноо бодох сэхээгүй зөвхөн амиа бодсон албан тушаал горилогч нар байдаг юм билээ .Ийм алдаанаасаа салах хэрэгтэй.Харин зөвлөөд дагаад далдагнаад байгаа АН-хан чинь та нарыг ашиглаж байна даа.
2017-08-24
Адгууснуудыг цэвэрлэ.:
Наадуул дотор чинь мэдлэг боловсролтой хүн огт байхгүй. Зүгээр л нам дагаж дальчигнах, аав ээж танил талаараа үгсэн хувилдаж алба авсан. Иймээс алхам тутамдаа шүүмжлэл, хийсэн бүхэн нь буруу тэгээд шүүмжлэл. Чадвартай хүн авилга авахгүй. Чадваргүй хүмүүс л авилгын уурхай. Ми овогтнуудыг бүгдийг нь цэвэрлэ. Хотын дарга гэж нэг сарлагийн бяруу байна. Зүгээр л адгууснууд.
2017-08-24
Адгууснуудыг цэвэрлэ.:
Наадуул дотор чинь мэдлэг боловсролтой хүн огт байхгүй. Зүгээр л нам дагаж дальчигнах, аав ээж танил талаараа үгсэн хувилдаж алба авсан. Иймээс алхам тутамдаа шүүмжлэл, хийсэн бүхэн нь буруу тэгээд шүүмжлэл. Чадвартай хүн авилга авахгүй. Чадваргүй хүмүүс л авилгын уурхай. Ми овогтнуудыг бүгдийг нь цэвэрлэ. Хотын дарга гэж нэг сарлагийн бяруу байна. Зүгээр л адгууснууд.
2017-08-24
Монгол иргэн:
Олон жилийн бугшил монголын төрийг самарч, монгол орныг сүйрлийн ирмэгт авчирж өөрийн гэх мэдэлгүй гадны нөлөөнд бүрэн автжээ. Улс эх орон, ард түмнээ гэсэн бодол сэтгэл муутай хүмүүс төрийн толгойд гарч өөрсдийн луйвараар амьдралаа залгуулж байгаа хэсэг бүлэг хүмүүсийн байр сууриа хадгалах гэсэн хүсэл эрмэлзэл давамгайлсан энэ үед өөрийн амь амьдралаа золиосолсон жинхэнэ эх орон ч хүмүүс гарч ирээсэй гэж ард иргэд минь хүсэн хүлээсээр байна.
2017-08-24
Монгол иргэн:
5.Эхлэлээс нь харах юм бол сонгуульд ялахын төлөө амалсанаа яг эсрэгээр нь 100 хувь зөрчин бараг бүгд шахуу давхар дээлтэй сайдуудаар мануулаад сууж авсан нь түүний гол алдаа ба сул тал болж ирлээ П.Баярхүүгийн гаргалгаа зөв тал руу хэлбийжээ Харж байя
2017-08-24
Зочин:
Намынхаа дотоод хэрүүлийг Монголын төрд оруулж байгаа нь МАНамыг ямар түвшинд явааг харуулсан үйлдэл боллоо гэж дүгнэж байна. Үнээхээр хариуцлага тооцох гээд байгаа бол М.Энхболд даргыгаа болон Удирдах зөвлөлөө өөрчлөнө биз. Засгийн газарт хариуцлага тооцуулах бол арай өөр юм ярих байсан юм даа.
2017-08-24
Монгол иргэн:
3. Гарын үсгийн гаргалгааг хардагч нарын талаас харахад НАЗХ буюу У.Хүрэлсүхийн фракц , Сү.Батболдынхтай хүч хавсарсан бөгөөд үүнд дээр А.Сүхбат болон Өвөрхангайгаар овоглосон Д.Тогтохсүрэн, С.Чинзориг , Я Содбаатар Д. Лүндээжанцан нарын нутгийн бүлэг олонхоороо хамрагдсан нь шудрага ёсны талд гарсан гишүүд дандаа нялх сэнгүмүүд биш болохыг харуулна. 4. Ж.Эрдэнэбатын маш том алдаа бол Засгийн газар хямралаас гарахыг хамгийн ихэр амарчилж, иргэдийнхээ нуруунд ачаа нэмж, дэлхийн банк болон хятадын том зээлдэгч нарын хараат байдалд Монголын эдийн засгийг өгсөн. Төсөв эдийн засгийн бүх шийдвэр нь ОУВС- ийн хатуу хяналт дор явагдах болсон.
2017-08-24
Монгол иргэн:
Гаргалгааны хэсэгт 1. Ж. Энхбаяр нар огцрох үндэслэлийн талаар тайлбарлах үеэрээ надад бүх шатны төрийн ажлыг хийх чадвар байгаа боловч албан тушаал сонин биш гэж мэдэгдлээ. Сайдын суудал харагдаад байгаа ч Ж.Энхбаярын мэдэгдэл шудрага ёсны талд хийж буй алхам гэдэг тайлбар дээр төвлөрсөн байна. 2. Мэргэжлийн биш Ж.Эрдэнэбатын засгийн газарт нүүр баасдсан сайд нар цөөнгүй байгааг олон нийт хангалттай шүүмжилдэг. Эрүүл мэндийн, Сангийн, Байгаль орчны сайд нарын төрийн ажил мэдэхгүйн балгаар Ерөнхий сайдад байдалд оруулсан балаг
2017-08-24
зочин:
МАН-аа ШИНЭЧЛЭХ ЗАЛУУЧУУД ГАРЧ ИРСЭНД БАЯР ХҮРГЭЖ ДЭМЖИЖ БАЙНА.
2017-08-24
Г. Чингоо:
Энхболд тэргүүтэн бусдыг урвагчаар сайн тодорхойлох юмаа. Өөрөө тэр хэдэн удаа урваж байсаныгаа ярьчих хэрэгтэй шуудээ
2017-08-24
Sar:
Hurelsuhiig demjineeeeeeeeeeeeeee
2017-08-24
МОнгол:
Монголоо бодож байгаа нь шинэ залуу үеийхэн л байх шив даа аргагүй дээ оффшорчидоос өөрөөр сэтгэж чадаж байна. Ард түмний талд байгаад баяртай байна.
2017-08-24
П.Баярхүүд:
Та гарын үсэг зурсан хүмүүсийн нэрийг зөв биччихээд мэдэмхийрч бай л даа.Өдий насны хүн жаахан ч гэсэн буурь суурьтай баймаар юм.Чамайг мэдэмхийрч худал бичдэгийг чинь мэддэг ч хүн бий бас мэдэхгүй нэгэн ч бий.Өөртөө ТОЙМЧ гэсэн нэр өгчихөөд олон жил худлаа бичиж хоосон мэдэмхийрлээ.Одоо зогс,боль
2017-08-24
ард:
Ер нь хүмүүс сүрхий эдийн засаг ээд л бичих юм. Гэхдээ эдийн засгаа хөгжүүлэхийн тулд төр нь шударга байж л эдийн засаг хөгжиж араас нь хөгжил ирнэ гэдгийг ердөө ярихгүй юм. Засгийн газар авилга хээл, хахууль, төрөөс төрөх тэрбумтан байхгүй болж байж эдийн засаг сэргэх, араас нь аж үйлдвэр хөгжинө. 60 тэрбум мэтийн луйварчид төр бариад байвал араас нь үе үеийн сонгуулийн дараа 500 тэрбумийн төр гарах эх үндэс нь болж явсаар Монгол улс байхгүй болно. Иймд энэ үйлдлийг хийсэн хүмүүсийг засаг удирдах байтугай Монголын төрийг худалдан авсан гэдэг зүйл ангиар шийтгэвэл зохино.
2017-08-24
Зочин:
mergejliin neg ch chadbartai huneer alba hashuulaagu.bugd mumgunii uyachdiin offshorch diin ah duu gar gul
2017-08-24
Zochin):
mergejliin zasgiin gazriin ali ch said n mongold ashigtai chuhal shiidwer gargaagui...zasgiin gazar iim bdaggui yumaa ogtsor...
2017-08-24
Zochin):
МАН ДОТРООСОО ЯЛЗАРЧ ДУУСЛАА. ТЭДНИЙ УВАЙГҮЙ ҮЙЛДЛИЙГ ОДОО Л ЗОГСООЖ ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ 2020 ОНЫ СОНГУУЛИАР ИЙМЭРХҮҮ НӨХДҮҮДЭД ХЭН Ч ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХГҮЙ.
2017-08-24
da:
Хүрэлсүхийгээ дэмжинээ Миеэ Эрдэнэбат МАК-тай нь устгах нь манай үндэсний эрх ашиг мөн.
2017-08-24