Нүүрсээ хүрздэж зөөхийн зовлон
2017-08-14

Монголчууд баялгийн хараалаа хүртэж байгаа гээд хэлчихвэл хилсдүүлсэн болохгүй. Байгалийн баялагтай байлаа гээд түүнийхээ ашиглаж, үр ашгийг нь хүртэж чадахгүй байгаа улс хараагдахаас өөр яалтай. Энэ хараалын илрэл нь Тавантолгойгоос Ганц модны боомт хүртэл 160 км-т үргэлжлэх нүүрсний машины түгжрэл. Тавантолгойгоос Ганц модны боомт хүртэлх 250 км. Үүний 160 км-т нь нүүрсний машины очер дараалал үүсч, жолооч нар энэ зам дээр 10 гаруй хоног хонож байгаагаа ярьж байна. Дээхнэ дэлхийн хамгийн урт түгжрэл Монголын говьд үүссэн талаар гадны хэвлэлд бичиж байсан. Тэгвэл энэ удаа 250 км замыг хамгийн урт хугацаанд, удаан туулсан дээд амжилтыг мөн л монголчууд тогтоох нь.

 

 

Нүүрсний салбар гялайж гялтайх мэдээтэй байгаа. Энэ оны эхний хагаст 19.5 сая тонн нүүрс экспортолж, түүхэн амжилтаа тогтоогоод байгаа гэнэ. Орлого нь ч тав дахин нэмэгдэж. Үүний шалтгаан нь манай нүүрсний том хэрэглэгч болох Хятад улс дотоодын уурхайнуудынхаа ажиллах хоногийн танасан. Австралид том үеэр болж, 20 сая тонн нүүрс усанд живсэн, Хятад улс Хойд Солонгост нүүрсний хориг тавьсан зэргээр Монголын эдийн засагт гэгээ татуулсан мэдээнүүд бий. Харин энэ боломжийг Монгол Улс ашиглаж чадахгүй байна. Төмөр замгүйн зовлонгоо эдэлж, 250 км замд 10 хоног дугаарлаж байх хооронд дэлхийн нүүрсний зах зээлд бас нэг өөрчлөлт бий болж, Монголын говьд мандсан нар жаргахыг үгүйсгэх аргагүй. Хэрвээ манай улс төмөр замтай байсан бол нүүрсний экспорт, үнэ өссөн энэ боломжийг ашиглаж, элгээрээ хэвтсэн эдийн засгаа сэргээх байлаа. ОУВС болоод бусад хандивлагчдыг царай алдахгүйгээр эх орныхоо баялгаар иргэдээ тэжээгээд зогсохгүй, эдийн засгийн хөгжлөө хэд хэдэн шатаар ахиулах байв. Гэвч эрх баригчид нь олдсон багахан ашигт сэтгэл ханаж, их ажил хийсэн мэтээр хэнхэглэж сууна. Үнэндээ эдийн засаг сэргэж, нүүрсний ашиг нэмэгдсэнд эрх баригчдын оролцоо үгүй. Харин дэлхийн нүүрсний зах зээлийн өөрчлөлтийн хаялга. Энэ хаялгыг илүү их ашиг болгож, нүүрсний салбарын амбицаа дээшлүүлсэн бол эрх баригчдыг магтан дуулах байлаа. Гэтэл Тавантолгойгоос нүүрс ачсан машин 250 км замын 160-т нь түгжирч, 10 хонож байхад төрийн гавьяаг ярих шаардлагагүй.  Ядаж л Хятадын хилийн боомтод үүссэн асуудлыг зохицуулж, хүрздэж ачсан жаахан нүүрсээ хэл амгүй гарчихаж чадахгүй байна.

 

 

Монголыг улс төрийн тамын тогоондоо мунгинаж байх хооронд хоёр хөрш төмөр замын асуудлаа шийдэж, нүүрс нь ч хүрэх газраа саадгүй хүрч байна. Харин Монголын нүүрс авто зам дээр саатаж, ашиг хонжоо нь ар араасаа түгжирсэн машинууд шигээ саатаж буй. Энд улстөрчид буруутай. Тавантолгойн ам бүрт эзэн сууж, ашиг хүртэх сонирхолтой улстөрчдийн явцуу сонирхол, шуналаас үүдэж монголчууд эх орныхоо баялгаас хувь хүртэж чадахгүй байна. Төмөр замыг барихгүй гацаасан хүмүүсийн гайгаар 100 сая тонн нүүрс буюу 10 тэрбум ам.долларын экспортыг алдсан бодит үнэнг уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар ярьжээ. Улстөрчдийн гай өнөөдөр ч хор уршгаа учруулж байгаа. Хэрэв төмөр замтай байсан бол түүхэн байтугай амжилтыг тогтоож, нүүрсний экспортоороо Австралийг ардаа орхих боломж болоод нөөц бий. Орлого ч таваас илүүгээр яригдах байсан биз.

 

Дэлхийн хүчирхэг гүрнүүдийн сиймхийгээр гарсан үүлэн чөлөөний наранд баясч, мөнхийн мандаастай байна гэж найдвал дахиад л хамраараа газар хатгана. Яг л өмнийн говьд түгжирсэн том машинууд шиг эдийн засаг зогсолтод орно. Тэгэхээр төмөр замаа барьж, автомашинаар бус вагон вагонаар нь нүүрсээ гаргаж, баялгийн хараалаа арилгах хэрэгтэй. Нүүрсээ хүрздэж зөөгөөд нэмэр тусыг олохгүйг бид олон жил харлаа, мэдэрлээ.

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зөв женко өрөө дарья аа
2017-08-21
Зочин:
Өрөнд орсон хүмүүсийн өрийг дарна гэж хошгоруулсан женко одоо өрөө дараачээ
2017-08-21
buk:
wagonoor zooloo gej bodii ene boomtond ami zuuj yavaa 5000-6000 jolooch haachih ve haanaas hoolnii mongo oloh ve? basal bodoj uzeh asuudal
2017-08-20
Зочин:
Баттөмөр Даваа гоё хэллээ. Нээрээ Монгол хүн амны бэлгээр сайн сайхныг даллаж ерөөж байя.
2017-08-20
Баттөмөр. Даваа:
Нэрээ бичээд хараалаа хэл. Бүгдээрээ л хараал хэлсэн хүмүүс ганц сайхан ёрөөл хэлж чадахгүй байж хараалч байхаар яаж өөдөлөхиймээ цөөхөн монголчуудаа
2017-08-20
Зочин:
Төмөр зам барьчих хугацаа хангалттай л байсандаа уг нь. Барьчихсан бол одоо баруун луу ч Хятад руу ч их хэмжээгээр гаргаж валют ч мөн тэр хэмжээгээр Монгол руу цутгаж байх байлаа. Гацаагчид л үүнийг хийгээгүй болов уу.
2017-08-20
Зочин:
Төмөр замын далан бэлэн л байгаа даа шийдвэр гаргах түвшний толгойгүй ноёд л гацаасан.Хэнд хэрэгтэй юм бол
2017-08-19
Иргэн:
Өнгөрсөн цаг эргэж ирэхгүй.Одоо замаа тавихаа бод.Хоёр хөршийн тэнцвэрийг хадгалж 250км төмөр замаа Оростой хамтраад барь.Цөөн хэдэн нөхөд өөрсдийн эрх ашигаа бодоод,улс орныг дэндүү хохироож байна.
2017-08-18
Зочин:
Хүүхдийн мөнгө халамжаа зээлээр олгож бхаар төмөр замаа барьж болдоггүй нь хачин.хүрздэж ачсан нүүрсээ жингийн цуваагаар 160 км тээгээд.Энэ улсад толгой гэж б уу
2017-08-18
altanzagas:
Aimar muuhai ymaa
2017-08-17
Зочин:
hetsvv ymaa
2017-08-17
зочин:
Женко новш төмөр замын ажлыг гацааж мөнгийг нь идсэн.2 туслах нь гадаадад лхнонсзайл Женко Баттулга төмөр замын ажлыг гацааж, мөнгийг нь идсэн. 2туслах нь гадаадад зугтсан засгийн газар,хууль хяналтын байгууллага арга хэмжээ аваасай.
2017-08-16
Зочин:
Женкод төмөр зам барьчих хугацаа хангалттай байсандаа. Хэрэв төмөр зам барьчихвал Хятадууд вагоноор цэргээ оруулна гэж айгаагүй бол инээдтэй өдийд хар алтаа ахиухан гаргаж оронд нь валют гээч нь наашаа цутгаж байхгүй юу. Одоо яаая гэхэв бүр ерөнхийлөгч болчихсон.
2017-08-15
zochin:
MUNGUTEI bayan baigaad nemergui ee.20 20 onii songuuliin shoy bolood estest ni jorlond baas bolood duusna.Hadgalj hyamgadana gej harin ch neg baihgui de.Bolomj oldson deer ni sain stusalj avhaa bpdno.Tegheer uhaj bodvol olon namiin hereg alga ..Sostializmiin ue saihan baij.
2017-08-15
Зочин:
Монгол ялсааан лалруудаа. Одоо Женкогоо дагаад малаа маллаад байж дээ
2017-08-15
zochin:
bid nar gej yaj hotsorson uls be? bolomjuud zunduu baihad teriigee zub ashiglaj chadahgui
2017-08-15
Зочин:
tor zasag chin tumur zamaa tavihgui bol ogtsruulchaach
2017-08-15
Зочин:
Нүүрс яахав ээ, Хүнээ бодмоор юм.8000 орчим машины жолооч ХЯТАДАД үйлчилж, өдөр бүр аваарь осол гарч, 3хан саяулаа мөртлөө хэдэн жолооч хөөрхийлөлтэй, эрүүл мэндийн энгийн үйлчилгээ алга.
2017-08-15
Нүүрсчид май:
Та нар өнөөдөр нүүрс зөөж мөнгөжихөө бодож бна. Нүүрсчдын үе өнгөрсөн шүү май за.
2017-08-15
Зочин:
Hyataduud nuluuluud bna. Ene olon mashin bugd hyatad kompanaas tureeselsen.
2017-08-14
Зочин:
Ганц хүн барьчих аж чадахгүй байна гэж юу байх вэ дээ
2017-08-14
Зочин:
Одоо хөлсөөр сэтгэгдэл бичигчид болимоор юм аа. Эсвэл цалинг чинь үргэлжлүүлэн олгож байгаа юм уу. Жёнко төмөр замаас мөнгө идсэн байсн бол МАНГАРУУД өдийд аль хэдийн дүшуилчихсн байгаа. УИХ 65 уулаа, бас болоогүй бүх хүчний байгууллагынхан УИХ-ын даргын нь өмнө сөхрөөд суучихсан залбираад бж байж гнэ хүнийг
2017-08-14
Зочин:
Төмөр зам барига гээд мөнгийг нь идсэн хүнийг төрийн тэргүүнээрээ тавьчихсан л ард түмэн дээ бид. Бид чинь тэгэхээр овоо муу гарууд байхгүй юу хаха.
2017-08-14
Хөх тэнгэр минь:
Шийдээчээ нуснуудаа. Наад өр ширнээсээ салж цалин нэмж хүн шиг амьдармаар байна. Боож үхэх нээ. Ганц гацаасан хулгайч нь Оросын нүүрсийг зөөхөд л санаа тавьдаг оросын хүргэн. Яая даа байз.
2017-08-14
Ezen ni todorhoi:
Uls turchid buruutai l gene. Ter uls turchid chin tov todorhoi, bur yurunhiilucgh ba tuunii toodgor bolchihood baina sh dee.
2017-08-14
kkk:
jenko giin gai
2017-08-14
Zochin:
Tumur zamiin tusliig zogsooson erh ashgiin zurchiltei erhemuudiin gai!
2017-08-14
зочин:
Гүй ээ энэ чинь саяхан л одоо өдөрт 3000 машин гардаг боллоо, нэг машиныг нэг минутад л бүртгэж байна гээд мэдээлээд байсан яасан бэ? Наад мэдээ чинь хэзээний мэдээлэл юм бэ?
2017-08-14
zochin:
taivan bai olznii baga ni amttai gedeg baihaa,heden jiliin umnu ingej usuud bidend yu avchirlaa ur, hiirhel ,dandaa ingeh um shig hishig taraagaad soliorch soliorch daraa ni dashiin shog bolj delhiigeer neg mundraa hutgaj guilga guigaad ter ni odoo boltol duusaagyi l bna ..
2017-08-14
Зочин:
Eronhiilogch Iran Pakistan ruu nuurs gargana gej helsen shuu. Avarga tom ongotsoor zooh yum gesen xaxa
2017-08-14
Зочин:
Genko psdagiin gai . Huviin kompani tumur zam tavih gej bhad ni Haltmaagiin Horolmaa horlood iim baidaltai suuj bna
2017-08-14
Gggh:
Hurdhan tumur zamaa bariad oligtoihon zuuguud ene muu jijig ulsiig sev hiitel bosgood ireh buyantan baidguil yum bhdaa. Yahaaraa dandaa shunaliin huudiinuudeer duurtsiin be?
2017-08-14