Xээрийн замд хэзээ боловсон “00”-той болох вэ?
2017-08-04

 

Монголчууд бид аливаа зүйлд дасан зохицохдоо амархан улс. Энэ нь биднийг заримдаа гадныханд хээгүй, гүдэсхэн улс гэж харуулах юм. Харин заримд нь хэнэггүй, тэнэгдүү улс гэсэн ойлголтыг төрүүлдэг. Энэ ойлголт нь олон зүйлээс эхтэй. Энгийн нэг жишээ дурдахад, бид жил бүр гадаад, дотоодын жуулчдыг хэрхэн татах вэ? гэж дээр, дооргүй ярьдаг хэрнээ өнөөдрийг хүртэл хот, хөдөөдөө тав тухтай бие засах “00”-ийнхоо  асуудлыг бүрэн шийдчихэж чадалгүй явж ирэв. Энэ нь Монголын тухай улс орон даяараа хөгжих, эс хөгжихийн хооронд бэдчиж яваа ядруухан улс гэсэн ойлголтыг гадныханд өгөөд байх юм. 

 

БОЛОВСОН “00” УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛДОГ

 

Магадгүй, өнөөдөр бие засах газар, боловсон “00”-ын тухай ярихаар зарим хүнд дэндүү жижиг асуудал хөндөж байгаа мэт санагдаж болох юм. Тэгвэл “Уучлаарай” гэж хэлмээр байна.  Биднийг байгалийн “00”-д тухалж, өтгөн шингэн маань газрын хөрс, усыг бохирдуулж, өөрсдөө түүгээрээ амьсгалж, хордож  суухад дэлхий дахинд улс орны хөгжлийн түвшинг “00”-ийнх нь асуудлаар тодорхойлдог болчихсон байна. Энэ нь эргээд эдийн засгийнхаа салбарт ч, тухайн орныхоо хүн амын эрүүл мэндийн байдалд ч эерэгээр нөлөөлдөг болсон байна. Тухайлбал, Сингапурт төвтэй дэлхийн “00”-ийн холбоо хэмээх олон улсын ашгийн бус байгууллага аль хэдийнэ энэ талаар судалгаа хийгээд, 2001 оноос хойш “Дэлхийн 00”-ийн өдөр”-ийг хүртэл тэмдэглэдэг болжээ. Мөн дэлхийн олон орон энэ асуудалд анхаарлаа хандуулж, янз бүрийн ажил сэдэж, түүнийхээ үр дүнг үзээд явж байна. Гэтэл бид бахь байдгаараа л сууна.

 

Хот, хөдөөдөө ихэнхдээ задгай “00”-той. Хүмүүс нь цэгцтэй, замбараатай байя гээд ч улс орон, аймаг сум нь тэр боломжоор нь хангаж өгч чаддаггүй. Улсынхаа  нийслэлд саяханаас л хуруу дарам цөөхөн нийтийн үйлчилгээний  бие засах газартай болсон. Ийм байхад монголчууд бид эрүүл явах тухай яриад ч бараг хэрэггүй биз. Дэлхий дээр 2.6 тэрбум хүн шаардлага хангасан бие засах газар байхгүйгээс гачигдалтай амьдарч байна гэсэн судалгаа гарсан байна.  Харин манай улс энэ судалгаагаар хөгжил муутай орнуудын тоонд жагсчээ. Бүр тодруулбал, Монгол Улс Нэгдсэн үндэстний байгууллагын судалгаагаар ариун цэврийн байгууламжийн хүртээмж, стандартаараа 102 дугаар байрт жагсдаг юм байна.

 

БАЙГАЛИЙН “00”  ГАЗРЫН ХӨРС, ЭРҮҮЛ МЭНДИЙН ГОЛ ДАЙСАН БОЛДОГ

Монголд гадаад, дотоодын жуулчдын сэтгэлийг татах газар олон. Харин хот, хөдөө, хол ойрын замд зөв боловсон бие засах, шаардлага хангасан “00” хайгаад ч олдохгүй. Аймаг, сумд руу явах автобус унаанд дайгдсан зарим нь хаа нэг таарсан шатахуун түгээх газрын жорлонд бие засдаг. Аль эсвэл замд таарсан зоогийн газрын үүдэнд хальт зогсох хооронд хэдэн арван хүний ард дугаарлан байж, арай гэж биеэ хөнгөлж авдаг. Бусад үед нь ихэнхдээ байгалийн “00”-д тухалдаг. Үүнийхээ хор уршгийг төдийлөн мэддэггүй. Олонх нь ялгадсаа газрын хөрсөнд бордоо болоод шингэдэг гэж ойлгодог. Бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөгийг мэддэггүй. Иймд ил задгай бие засах нь ямар хор уршигтайг товч дуулгая. Ил задгай жорлон, байгальд гадагшлуулсан өтгөн шингэнээс дэгдэж буй хүхэр, аммиак буюу шивтрийн хийн агууламж бусад хийнээс өндөр байдаг  гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан хэлдэг. Энэ нь хүчилтөрөгчтэй исэлдэх урвалд орж, агаарт тархдаг аж. Харин бид түүгээр нь амьсгалдаг юм байна. Хорт хийн идэвхтэй байх хугацаа нь дор хаяж 18 сар байдаг нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гол үндэс болдог байна. Мөн хүхэр, аммиакийн давхар исэл нь хөрсөнд нэвчиж улмаар гүний усанд нөлөөлдөг.  Газрын хөрс, усыг бохирдуулахаас гадна хүний эрүүл мэндийг аажмаар устгадаг гол дайсан болдог аж. Ариун цэврийн шаардлага хангаагүй жорлонгийн энэ асуудлаас болж, дэлхийн хэмжээнд жилд дунджаар таван сая хүн нас бардаг гэсэн судалгаа гарсан байна. Энэ нь ихэвчлэн Африк, Энэтхэг зэрэг ядуу буурай улс оронд элбэг гардаг ажээ. Ариун цэврийн шаардлага хангасан жорлонгүй улс орнуудад гэдэсний халдварт өвчин, холер, хижиг зэрэг өвчин элбэг гардаг юм байна. Манай оронд ч бас урин дулааны өдрүүдэд эдгээр өвчлөл элбэг гардаг нь тохиолдлын зүйл биш юм. Энэ нь том жижиггүй ил задгай бие засдагтай  бас холбоотой байж мэднэ.

 

НЭГ СУМ-НЭГ ЖОРЛОНГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭДЭГ БОЛЪЁ

 

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн 95 хувь нь өөрийн гэсэн бие засах газартай боловч эдгээрийн дийлэнх буюу 97 хувь нь энгийн нүхэн жорлонтой. Энэ нь бас халдварт өвчний тархалт нэмэгдэх шалтгаан болдог гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан хэлдэг. Тэгвэл энэ тоо хөдөөд бүр ч өндөр гарна. Алслагдсан аймаг сумдад хөдөө хээрийн замд битгий хэл, аймаг, сумынхаа төвд ч шаардлага хангасан нийтийн жорлон бараг байдаггүй. Байдал ийм байхад бид, байгаль бохирдуулахгүй ч гээд яахав. Хамгийн гол нь энэ задгай, замбараагүй аргад гадныхан суралцаад зогсохгүй, бидний үр хүүхэд бас дагаж, дуурайгаад явж байгаа нь харамсалтай. Төгсгөлд нь хэлэхэд, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Барилгын хөгжлийн төв хамтран судалгаа хийж, стандартын шаардлага хангасан “Нүхэн жорлон”-той боллоо гэж байсан. Энэ техникийн шаардлага хангасан MNS 5924:2015 стандартын жорлон нь бохироо соруулах боломжтой, жорлонгийн бохирыг газрын хөрсөнд дотогш нь нэвчүүлдэггүй учраас хөрсийг бохир­дуулахгүй байх сайн талтай гэж байсан. Мөн жорлонгийн үнэ барилгын материалаасаа шалтгаалаад 800 мянган төгрөгийн үнэтэй тусч байсан. Тиймээс хээрийн замд хэт задгай яваад сурчихсан монголчууддаа зориулаад энэ мэт ажлаа хөрсөн дээр нь буулгаж, хэрэгжүүлж эхэлбэл яасан юм бэ? Монголчууд бид хэзээ хээрийн боловсон “00”-д тухлах вэ? Ядаж, эрүүл мэндээ бодмоор байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Bolowson 00 toi bolii aliin bolgon ingj bhiin be gadniihnii durgui hurdeg bhoo
2017-08-06
Зочин:
Хээрийн замд ч, бас хотын төвдөө ч ил задгай бие засдгаа больцгоое. Дэлгүүр хоршоо, үйлчилгээний газруудыг нийгмийн хариуцлагын хүрээнд, бизнес эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо нийтэд үйлчилдэг жорлонтой байхыг шаарддаг болмоор байна
2017-08-06
zochin:
Manaihan yopon ih yavdag sh dee.tend 00 gedeg ni baragraihan ailiin bairnaas saihan ceverhen.tomchuud vugs medej bga..00 hiih ni bas l mongo erh medeltei humuusiin l ajil shuu dee.bidnii songoson gishuud ajlaa hiigeesei..amidrald oir baigaasai.4 jil ganc ch gesen uulzaj utsaa avch yarij baigaasai
2017-08-05
zochin:
Manai tomchuud gadagsh yavahdaa ongocoor yavdag bolhoor jujig asuudliig toodogui baihaa..Rest amrah oroo bol hunii amidralin hamgiin chuhal sedev shuu
2017-08-05
zochin:
Hytadiin hoh hotos cash avtobusar yavhad zamzuur 00toi um bilee
2017-08-05
zochin:
Turked oron nutgiin avtobusr yavhad haluun cai kofe ogdog zamdaa 00toi buh uilchilgee bdg um bna lee
2017-08-05
Zochin:
ZAm saitai bolj oron nutgii dotoodiin aylal juulchlal hurdan hegjih bolloo, Odoo zam daguu moteluud blon bolovson 00 yaraltai barihheregtei baina. Aylal juulchlaliin yam baigalaa hamgaalya,aylal juulchlalaa hegjuulye gevel iimerhuu zuildee ontsgoi anhaarch shiidmeer baikh yum
2017-08-05
Зочин:
er ni bayan yduu,darga said xogshin zaluu za er ni bugd xaana ch xamaagui baaj sheedeg shuudee odoo bolitsgoo!
2017-08-05
ИРГЭН:
ХӨДӨӨ БАЙТУГАЙ ХОТОД ЗУСЛАНД БОЛОВСОН ЖОРЛОНТОЙ Ч ТЭРИЙГЭЭ АЖИЛЛУУЛАХГҮЙ НҮХЭН ЖОРЛОН УХААД БАЙДАГ БҮДҮҮЛЭГ ХҮН БАЙНА Ш ДЭЭ ТЭРИЙГ ЯАХАВ
2017-08-04
Зочин:
Manaikh khuduu baitugai khotdoo jorlongvi shdee.Khotod khaya gants neg baikh jorlongiin vvdend neg khvn mungu nekheed l suuj baidag !!! Ug ni dainii albanaas dabsagnii alba gesen vnen vg baidag yumssn
2017-08-04
Зочин:
Боловсон жорлонгүй байж 1 сая жуулчин авна гэж хуцаад байдаг. МАН-ыхан ажил хийнэ гэж гурилдах юмаа. Гадаадын эмэгтэйчүүд Монголын хөдөө яаж зовж явдгийг малууд мэддэггүй байх л даа
2017-08-04
Иргэн:
БОАЖЯам, сайд дарга нар нь худлаа л хий хоосон яриад байх юм. 3-4-хон том зам дээрээ 100 км тутамд төлбөртэй, боловсон 00 байгуулчихад жуулчид эргэж ирэх магдлал нэмэгдэнэ ш дээ. Ажлаа хийцгээ л дээ. Орон нутагт ч хэдэн ажлын байр нэмэгдэнэ биз дээ.
2017-08-04
pg.:
зам дээр эр эмгүй шээгээд зогсдог болж арай муухай танхай бүдүүлэг харагдах юм ядаж гадны хүнтэй явж байхад шүү Нараар ажилдаг боловсон нуль100км тутамд тавих боломжтой Нөгөө мөнгөний оркууд иднэ гээд хийх хүн 5төгрөголох гээд насгүй хөгийн юм болоод өнгөрнөө улсаа зөв зам руу оруулж байж нультай бүх юмтай болноо
2017-08-04
irgen:
ӨГИЙ НУУРЫГ ТОЙРООД ДҮҮРЭН МАЙХАНТАЙ ХҮМҮҮС АМАРЧ БАЙНА ЛЭЭ , ТЭД ХААНА БААЖ ШЭЭДЭГ ЮМ БОЛ , НУУРАН ДОТОР Л БИШ БАЙГААСАЙ
2017-08-04
ZOCNIN:
TA GADAADAD AJILD ORJ BGAA BOL HER BIE ZASSANAA USAA ZOW TATASAN YGYIGEE ZAAWAL SHALGAJ BGAARAI . AJILD HEN NEG NI TANIIG BNGA SHALGAJ BDAG YUM SHYY .. MON HOOL IDEX OROOG HER ZEREG TSESRHEN ASHIGALAJ BGAAG BAS .. ENE BOL NEG HYNII HEREG OLON HYNII HEREG NEG YUM GEDGIIG HARUULJ BGAA HEREG .
2017-08-04
ZOCNIN:
TA GADAADAD AJILD ORJ BGAA BOL HER BIE ZASSANAA USAA ZOW TATASAN YGYIGEE ZAAWAL SHALGAJ BGAARAI . AJILD HEN NEG NI TANIIG BNGA SHALGAJ BDAG YUM SHYY .. MON HOOL IDEX OROOG HER ZEREG TSESRHEN ASHIGALAJ BGAAG BAS .. ENE BOL NEG HYNII HEREG OLON HYNII HEREG NEG YUM GEDGIIG HARUULJ BGAA HEREG .
2017-08-04
ZOCNIN:
ULSIIN SOYOL OO-S L EXELDEG YUM . EREENEES NAASH HOT OROX ZAMD YALT CN BHGYI OO DOROX BOLDOG .. EE BYYYZEGD ..IIM GAZAR ENETHEG MONGOL 2-OOS OOR BHGYI BIZEE. ULSIIN SOYOL OO-S EXELDEG . GADNII BGAD AJILLAHAD TER HYN EXLEED OO-IIN OROOND HER ZEREG ZOW BIE ZSSANIIG ZAAWAL CN YGYI SHALGANA DAA. NEG DUSAL CN BJ BOLOHGYI . HEREW TSAAS NI YLDSEN G M JAAHAN L BOHIR BIE ZSSAN BOL TER HYN AJILGYI GESEN YG . ENE NI BIE ZASAX GAZAR MASH TSEWER BJ OLNOOROO ASHIGLADAG UCNIRAAS ELDEW NYAN BOHIR OWCNIN TARAXAAS SERGIILJ BGAA HEREG . NEG L MUNDAG HAR ZALYY INJENEREER AJILD ORLOO . MEDLEGTEI YUM SHIG BGAA YUM . GETEL OFISSE ADMIN TYYNIIG SHALGAJ BGAAG TER MEDEEGYI .. INGEED TSEWERHEN OO-IIG ASHIGALJ CNADAAGYIN ULMAAS HALGDSAN DAA HOORHII ..
2017-08-04
Зочин:
50 жил хегшеен Баабар ингэж айлдсан
2017-08-04