Сонгуулийн Солонгос драм
2017-06-23

 

 Ван Сү гэдэг нэг Солонгос танилтай боллоо. Цахилгаан дайны төлөвлөгөө гэдэг шиг энэ нөхөр Монголын сошиал ертөнцөөр дамжуулан дорхноо бүхний танил болчихов. Гэвч түүнийг яг хэн болох, Монголд юу эрхэлдэг, ямар ангиллын визтэй зэрэг тодорхой албан эх сурвалжийн мэдээлэл одоогоор алга. Кирилл үсэг рүү  галигласан Ю Ван Сүнг гэсэн нэг нэртэй л байна. Харин энэ эрхмийн хийсэн гэх нэгэн бичлэг манай сонгуулийн шинэ драмын цувралыг эхлүүлээд байна. Би 50 сая вонн нэр дэвшигчид өгсөн нь хууль зөрчжээ, уучлаарай гэсэн утгатай бичгийг төрийн сонгуулийг зохион байгуулж байгаа Сонгуулийн Ерөнхий Хороонд илгээсэн юм байх. Шууд л Монголын иргэн шиг сонгуулийн хороо руу бичиг уучлалт явуулсан юм байх. Яг солонгос драм шигээ  цуврал өрнөлтэй. МАХН-ын дэмжинэ гэсэн нэртэй ч дандаа эсэргүүцэж байдаг нэг ТББ энэ драмын нэг ангид нь бас гол дүрийг авчээ. Эд нар МАХН-аа дэмжинэ, гэхдээ энэ мөнгө авсан асуудлыг шалгаж өгнө үү гэж мөн л шууд СЕХ-нд өргөх бичиг барьж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ ТББ-ын нэр барьсан нөхдүүд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар яг энэ барилаараа ажиллаж МАХН-аа дэмжинэ. Гэхдээ С.Удвалыг бол “үгүй” л гээд явж байсан ширлэсэн нүүртэй нөхдүүд бололтой. Ингээд Монголын үзэгчдийн танил драм “Эхнэрийн урхи” -аар бол Үнжэ, Эрэ хоёр бэлэн болж. Нэгэнт факт гарч ирсэн тул СЕХ Цагдаагийн байгууллагад хандаж таарна. Цагдаагийн байгууллага үүнийг шалгаад эхэлсэн. Шинжээч тогтоосон гэж үзээд шүүхэд шилжүүлсэн.

 

Манай Ван Сү эрхэм өөрийгөө илчилсэн бичгээ СЕХ-нд өгөхийн өмнө драмын триллер болгож сошиал сүлжээнд бичлэг оруулж тараасан. Тэгээд араас нь СЕХ- нд бичиг шидсэн. Ван Сүнгийн энэ драмыг нь хэрхэн төгсгөхийг харин монголчууд өөрсдөө эвлүүлэх хэрэгтэй болж байна.

 

Үнэнээс хол сонсогдох ч өөрийнх нь нүүр огт харагдахгүй байгаа бичлэгээ өөрөө л санаачлан сошиалд оруулсан гэж таамаглахаас аргагүй. Одоогоор бичлэгийг хэн анх тараасан тухайд тодорхой мэдээлэлгүй байна. 

 

Энэ чинь Монгол төрийн сонгууль шүү дээ. Юун Солонгос нөхөр гарч ирэн бужигнуулаад эхлэв. Яагаад өөрөө бөхийж тонголзож уучлалт хүсэхгүй бүгээд байна. Солонгос улс манайхыг бодвол хуулийг нарийн чамбай гаргадаг. Бас бүгд том бага хүн гэхгүй хуулиа дагаж мөрддөг. Сонгуулийн хууль нь ч хатуу байж таарна. Энэ нөхөр эх орондоо бол 50 сая вонн амалчихаад хууль зөрчихжээ, уучлаарай гээд зогсож чадахгүй. Харин Монголын хуулийг сайн судалжээ. Чадаж байна. Хэрвээ энэ драмын өрнөлөөр С.Ганбаатар нэр татагдвал сонгуулийн дүн аль нэг талдаа эрс эргэнэ. Өөр сөрөг үр дүн ч гарч болзошгүй. Эцэст нь монголчууд Ерөнхийлөгчөө сонгосон тав дахь сонголтын үр дүнг нэг Солонгосын иргэн 100 сая төгрөгийн  шуугиан тариад өөрчилсөн хэрэг болно.

 

50 сая воннын асуудлыг хуулийн хүрээнд шалгаж, шатлалаараа өгсөж буй тул улстөржүүлэн хэн нэгэн хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй. Харин бие даасан улсын сонгуулийн хэрэгт нөлөөлж, талцал хуваагдлыг өдөөж байгаа энэ Солонгост нөхөрт яаж хариуцлага тооцох вэ. Баахан будилаан хутгачихаад хилээр гараад нисчихвэл хэрүүлээ тэвэрч үлдсэн бид л хохирно.

 

Ю Ван Сүнг гэж хэн бэ ... !!!

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Одоо гарах ерөнхийлөгч офшорт байгаа хөрөнгийг татаж авч ирвэл Монгол улсаа аврах болно. одоогийн энэ ерөнхийлөгч юу ч дуугарсангүй энэ тал дээр ямар ч алхам хийсэнгүй дээ
2017-06-24
zochin:
Баргийн хүн мэдэх боломжгүй хувийн нууц мэдээллийн ард “Яг одоо түүнд хувцас хэрэгтэй байна. Хоол ундны дутагдалд орсон байгаа. Сурах хичээлийн хэрэгсэл байхгүй тул түүнд тусламж хэрэгтэй” гэсэн мөрүүд англи, солонгос хэлээр бичигдсэн байх аж. Энэ бол БНСУ-д бүртгэлтэй “Гүүд Нэйборс интернэшнл” Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар “Гүүд Нэйборс Монгол” ТББ. Энэ байгууллагын Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн баримтууд.
2017-06-24
korea:
Баргийн хүн мэдэх боломжгүй хувийн нууц мэдээллийн ард “Яг одоо түүнд хувцас хэрэгтэй байна. Хоол ундны дутагдалд орсон байгаа. Сурах хичээлийн хэрэгсэл байхгүй тул түүнд тусламж хэрэгтэй” гэсэн мөрүүд англи, солонгос хэлээр бичигдсэн байх аж. Энэ бол БНСУ-д бүртгэлтэй “Гүүд Нэйборс интернэшнл” Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар “Гүүд Нэйборс Монгол” ТББ. Энэ байгууллагын Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн баримтууд.
2017-06-24
111111:
Баргийн хүн мэдэх боломжгүй хувийн нууц мэдээллийн ард “Яг одоо түүнд хувцас хэрэгтэй байна. Хоол ундны дутагдалд орсон байгаа. Сурах хичээлийн хэрэгсэл байхгүй тул түүнд тусламж хэрэгтэй” гэсэн мөрүүд англи, солонгос хэлээр бичигдсэн байх аж. Энэ бол БНСУ-д бүртгэлтэй “Гүүд Нэйборс интернэшнл” Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар “Гүүд Нэйборс Монгол” ТББ. Энэ байгууллагын Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн баримтууд.
2017-06-24
humuusee:
TER MUU UMHII SOLONGOS GULGIIG GANTSAD AVAACHAAD HULGAR UUDAD UGCHUUCH DEE MONGOLIIN TURIIN SONGUULI RUU UNGULZDUG HEN BEE ALAACH MUU BANDI TSARAILSAN SHEESIIG HARIN MANAI 3 OLGOI HAGARAVCH TOGOON DOTROO G SANA L DAAA
2017-06-24
АРД түмнээ бүү басамжил:
ЦЕГ ынхан асар их хүч, чармайлт гаргаж ГАНБААТАРыг төрөөс төрсөн тэрбумтан энхболдын даалгавараар сонгуулаас хасуулах гэж үзлээ. ЧАДСАНГҮЙ. ЧАДАХГҮЙ. Ганбаатарт иргэд саналаа өгнө. Ганбаатар сонгуулд ялна. ТӨРөөс төрсөн тэрбумтаны нэрийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэдэг ард түмнээ л БАСАМЖИЛЖ байгаа хэрэг. АРД ТҮМЭН тэнэг биш шүү
2017-06-24
зочин:
Хамгийн гол нь Ганбаатар гэдэг хүн тэр мөнгийг авдаг нь өөрийнх нь буруу биз дээ. Төрийн тэргүүн болох гэж л байгаа юм бол 100 саяд унаж байгаа хүн яаж монголын төрийн жолоог атгах вэ. Жолдоно биз дээ.
2017-06-24
So g hatuu shiiteg:
Hatuu shiiteg So nobshiig busdad ni ulger duurail bolgohoor. udahgiu sumiin bagiin songuuliig ch neg teneg so hiilgehgiu youm baina daa
2017-06-23
Зочин:
МОНГУУ УЛСАД ДАХИЖ СОНГУУУЛЬ ЯВУУЛАХЫН ЭЦЭСГҮЙ БОЛЛОО ДОО. ШУУД ХАРААЛ ЖАТГА ,ШУУД ГҮЖИРДЭХ ГҮТГЭХ, ШУУД ДАЙРАХ ДОРОМЖЛОХ,ШУУД ГЭР БҮЛ ЭХ ЭЦЭГ ТӨРӨЛ САДАН УГСАА ГАРВАЛ РУУ НЬ ГУТААХ ГУНДААХ , ЕРӨӨС ХҮНИЙ НИЙГЭМД БАЙМГҮЙ МУУ МУУХАЙ БОХИР БҮХНИЙГ ЯМАРЧ ХЭМЖЭЭ ХЯЗГААРГҮЙГЭЭР ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙГЭЭР ХИЙЛЭЭ. АЯГҮЙ БОЛ 3 ХОНОГИЙН ДАРАА СОНГУУЛИЙН ДҮНГ ЭСЭРГҮҮЦЭЖ ЗЭВСЭГТ ТЭМЦЭЛД БОСОХ НЭЭ. ЦААШИД ИЙМ БУЗАР СОНГУУЛЬ БҮҮ ҮЗЭГДЭГ....
2017-06-23
Gainuudaa:
Mongoliin tsagdaad uunees chuhal olon ajil baihad bitgii gai bolood baigaachee uls turchid gahainuudaa
2017-06-23
Зочин:
Баттулга бол цаашид төрөөс төрөх гэж буй олон тэрбумтан шимэгчдийн өсөлтийг зогсоож чадах цор ганц хүн Оффшор дансанд зөвхөн Хориотой Үг луйварчин буруу гараар олдсон гарал үүсэл нь тодорхойгүй мөнгө л байдаг Төрийг аваад явах хар ухаантай хөдөлмөрч хүн хэзээ ч оффшорд мөнгө нуух шаардлаггүй Баттулга 17 миллиард долларыг оффшороос буцааж монголд нь оруулая гэлээ Чадахгүй бол өөрөө огцорьё гэж амаллаа Шимэгчдийн биднээс авсан мөнгийг буцаан авчрахыг Баттулгад даалгая
2017-06-23
Зочин:
Ene ertnees tuluvluj beldsen urihand Ganbaatar unaj de huurhii. iim har argiig Battulga ih sain hiideg de. Solongos hun l baival shuud l Moon gedeg neren dor oruuldag Battulgiin arga turuu jiliin uvuluus hoish idvehtei heregjuulj bgaa shu de. Tegehleer Battulgiin jor boloh ni ilerhii l bna shu de. Ugaasaa mungu ugch bgaa Solongos ni nuutsaar bichleg hiigeed l bj bnaa gedeg chini anhnaasaa l iim zorilogotoi bsan gedeg ni todorhoi.
2017-06-23
Зочин:
solongos eriig hamgiin t yryynd shalgah heregtei mongol tor iim archaagyi baij herhebch bolohgyi teg, shyyh , tsagdaa ni haana bna
2017-06-23
Zochin:
Jencogoos uur iim zuiliig sain hiih hun baihgu. Jenco Battulgaas uur hen baidag ym
2017-06-23
Iim ajliig Jenco Battulga l humuusteigee hamtarch:
Zochin
2017-06-23
12345789456:
МАН-ын Энхболд 60 тэрбумаас хүмүүсийн анхаарлыг нь зайлуулахын тулд ийм Жүжиг найруулуулсан юм биш үү. Эсвал өөрийнх нь саналыг хуваана гэж ийм юм сэдсэн бололтой. Солонгосыг МАН-ын гол дүрийн жүжигчинэээр ХЭН тоглуулсан юм бол.
2017-06-23
Болдбаатар:
Энэ бол шууд л захиалгат жүжиг. Хэнд ч ойлгомжтой
2017-06-23